Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Төрийн банк “Мөрөөдлөө хадгалъя-2023” аян эхэллээ

Огноо:

,

Төрийн банк  2021 оноос хойш “Дундаж давхаргыг дэмжигч” банк байх зорилтын хүрээнд харилцагчиддаа санхүүгээ зөв удирдах, хуримтлалтай болох хэвшлийг дэмжих зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяныг зарлаж ирсэн. 

Мөрөөдлийг биелүүлэх хадгаламжийн урамшуулалт аяны гуравдугаар шат буюу “Мөрөөдлөө хадгалъя-2023” аяныг Төрийн банк дахин зарлалаа. Тус аян нь  2023 оны 7 дугаар сарын 01-нээс  ирэх 9 дүгээр сарын 30-ныг дуустал үргэлжлэх бөгөөд Монгол Улсын өнцөг булан бүрд байрлах 500 гаруй салбар нэгжүүдэд хандан аянд оролцох боломжтой юм. 

Төрийн банканд гурван сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, хугацаагаа сунгасан, хадгаламждаа орлого нэмсэн 100,000 төгрөг /түүнтэй тэнцэх вальютын орлого/ тутамд 1 сугалааны эрхтэйгээр “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аянд оролцох аж.

“Мөрөөдлөө хадгалъя-2023” аянд оролцсоноор ТАВАН сая төгрөг хүртэлх хадгаламжийн эзэн болох боломжтой юм байна. Аяны буюу 9 дүгээр сарын 30-ныг дуустал 3 сарын турш нийт 15 урамшууллын эздийг Төрийн банкны фейсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулах бөгөөд харин супер шагналын эздийг 2023 оны 10-р сарын эхний долоо хоногт тодруулах тул, харилцагч та Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя-2023” аянд нэгдэж, өөртөө, гэр бүлдээ, бяцхан үрсийнхээ ирээдүйд хуримтлал үүсгээрэй.

Дундаж давхаргыг дэмжигч – Үндэсний тэргүүлэгч Төрийн банк

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох