Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2019 оны арванхоёрдугаар сарын 04. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын 8. Буд гараг. Чөдөр одтой, таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Хий

Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Байдраг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 13-15 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 12-14 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 11-13 хэм дулаан байна.


2024 оны дөрөвдүгээр сарын 20-ноос 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. 20-нд нутгийн баруун хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 22-ноос нутгийн баруун хэсгээр дулаарна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Алтайн хүдэр” компанийн захирлуудаас тайлбар мэдүүлэг авна

Огноо:

,

Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр /2024.04.15/ “Алтайн хүдэр”компанийн захирал Р.Базарын ажлын байранд нэгжлэг хийж байгаа аж. Тодруулбал, түүнийг мөнгө угаасан, хууль бусаар сонгууль санхүүжүүлж байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү шалгаж байгааг хуулийн байгууллагаас мэдээллээ.

Энэ хүрээнд “Алтайн хүдэр” компанийн гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ болон ерөнхий захирал Р.Базараас тайлбар мэдүүлэг авахаар авч явжээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монгол Улсын авлигатай тэмцэж буй бодлого, үйл ажиллагаанд олон улсын шинжээчид үнэлгээ хийж байна

Огноо:

,

Монгол Улсын авлигын эсрэг хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийх зорилгоор Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас томилогдсон олон улсын шинжээчдийн баг Станбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний мониторинг хийхээр манай улсад 2024 оны 4 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд ажиллаж байна. 

Шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд Авлигын эсрэг сүлжээний нарийн бичгийн даргын дарга, багийн удирдагч Русудан Михелизэ, Румын Улсын Хууль зүйн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газрын дарга Андрей Фурдуи, Румын Улсын Авлигатай тэмцэх үндэсний газрын Ижил чиг үүрэг бүхий гадаад улсын байгууллага хариуцсан газрын ерөнхий прокурор Анка Жюрма, Авлигын эсрэг сүлжээний нарийн бичгийн даргын газрын шинжээч Ноэл Мэриллэт, Авлигын эсрэг сүлжээний нарийн бичгийн даргын газрын бодлогын шинжээч Аман Ёохал, Португал Улсын Порто хотын Давж заалдах шатны шүүхийн дарга Хосэ Игреха Матос, Европын сэргээн босголтын банкны Худалдан авах ажиллагааны бодлого, зөвлөх газрын туслах дарга Евгений Смирнов, Европын сэргээн босголтын банкны Шударга байдлын төслийн газрын туслах дарга Люк Гриббон нар оржээ.

Олон улсын шинжээчид Станбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний 5 дугаар шатны мониторинг хийх ажлын хүрээнд Монгол Улсын авлигатай тэмцэж буй бодлого, шүүх эрх мэдлийн байгууллагын болон прокурорын байгууллагын бие даасан байдал, шүгэл үлээгчийн эрх зүйн байдал, бизнесийн шударга байдал, ашиг сонирхлын зөрчил ба хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг, авлигатай тэмцэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, авлигын гэмт хэргийн ял оногдуулалт зэрэгт нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж байна.

Тусгайлсан хөтөлбөрийн дагуу Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монголбанк, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Үндэсний аудитын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, “Эрдэнэс таван толгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Транспэрэнси интернэшнл”, “Глоб интернэшнл” зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, бие даасан шинжээч, олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан гишүүн орнуудын баталсан аргачлалын хүрээнд үнэлгээний асуултуудад хариулт авч байна. 

Зүүн Европ, Төв Азийн авлигын эсрэг сүлжээ нь 1998 онд байгуулагдсан бөгөөд гишүүн улсуудын авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх хүчин чармайлтад дэмжлэг үзүүлдэг бүс нутгийн форум юм. Станбулын авлигын эсрэг арга хэмжээний төлөвлөгөөг 2003 оноос эхэлж Авлигын эсрэг сүлжээний дор хэрэгжиж байгаа бүс нутгийн улсууд харилцан үнэлгээ хийх хөтөлбөр.

Монгол Улс нь Станбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2012 онд нэгдэн орсон бөгөөд 2014 онд тус байгууллагын үнэлгээний баг манай улсын авлигын эсрэг үйл ажиллагаа, эрх зүйн орчинд анх удаа үнэлгээ хийсэн билээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох