Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Өнөөдөр "Олон улсын гал сөнөөгчдийн өдөр"

Огноо:

,

Өнөөдөр буюу тавдугаар сарын 4-ний өдөр "Олон улсын гал сөнөөгчдийн өдөр" тохиож байна.  

1998 оны 12 дугаар сарын 2-нд Австралийн Виктория мужийн хүн ам суурьшсан бүсэд ойн томоохон хэмжээний түймэр гарч олон хоног үргэлжлэн ассан байна. Улмаар 1999 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр уг түймрийг унтраахаар ажиллаж байсан Линтон хотын Геелонг Вестийн Гал унтраах ангийн гал сөнөөгчид болох Гарри Вредевельдт, Крис Эванс, Стюарт Дэвидсон, Жейсон Томас, Мэттью Армстронг нар амь насаа алджээ.

Эдгээр гал сөнөөгчдийн дурсгалыг хүндэтгэн дэслэгч Эдмонсон дэлхий дахинд и-майл бичин олон улсад түгээснээр “Олон улсын гал сөнөөгчдийн баяр”-ын өдрийг тэмдэглэх болж, улс орон бүр гал сөнөөгчдийг алдаршуулан, тэдний бахархлын өдөр болгосон юм. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/387 дугаар захирамжаар мопед, скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттай оролцуулахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд 86 цэгт 185 олон нийтийн цагдаа хяналт тавьж, үүрэг гүйцэтгэх хугацаанд 5431 зөрчил илрүүллээ.

Дээрх тээврийн хэрэгслүүдээр явган зорчигчийн замаар зорчсон 1702, насанд хүрээгүй хүүхэд жолоодсон 697, зорчигч тээвэрлэсэн 1197, явган хүний замаар гарахдаа хөтөлж яваагүй 833, зориулалтын бус газарт байрлуулсан 1002 зөрчлийг тус тус илрүүлж, 560 мопедыг түр саатуулах хашаанд байршуулав.

Мөн Замын цагдаагийн албаны гудамж замын хяналт шалгалтаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /А ангилалгүй/, эрхээ хасуулсан мотоцикл 63, мопед 82, суррон 111, нийт 256 зөрчлийг илрүүлж, түр саатууллаа. Дүрмийн бус хөдөлгөөнд оролцсон 92 хүнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 920 мянган төгрөгөөр торгох хариуцлага ногдууллаа.

Урьдчилан сэргийлэх чиглэлээр видео 17, постер 18, сэрэмжлүүлэг мэдээлэл 2, бусад мэдээлэл 11, нийт 57 удаагийн мэдээ мэдээлэл байршуулсан нь 3.3 сая орчим хүнд хүрсэн байна.

Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйгаар зорчихдоо дараах зөвлөмжийг дагаарай.

  • Хамгаалалтын малгайг заавал зөв өмсөх,
  • Хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй, анхаарал болгоомжтой байх,
  • Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, урсгал сөрөхгүй, гэрлэн дохионы дүрмийг дагах,
  • Скүүтер, мопед дээр давхар хүн суулгахгүй байх,
  • Явган хүний зам дээр скүүтер, мопедоор зорчихгүй байх,
  • Скүүтер, мопедыг зориулалтын газарт байрлуулах,
  • Скүүтер, мопедыг 16 болон түүнээс дээш насанд хүрсэн иргэд жолоодохыг зөвлөж байна.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Ургамлын эрүүл мэндийн олон улсын өдөр тохиож байна

Огноо:

,

Жил бүрийн тавдугаар сарын 12-нд “Ургамлын эрүүл мэндийн олон улсын өдөр”-ийг тэмдэглэдэг.  НҮБ-аас 2026 оны энэ өдрийг “Ургамлын биоаюулгүй байдал нь хүнсний аюулгүй байдал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Ургамлын эрүүл мэндийг хамгаалах нь хүнсний аюулгүй байдлыг хангах, тогтвортой газар тариаланг хөгжүүлэх, байгаль орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах стратегийн чухал ач холбогдолтой юм.

Өнөөдөр дэлхийн хүнсний 80 гаруй хувийг ургамлын гаралтай бүтээгдэхүүн бүрдүүлж байгаа ч ургамлын өвчин, хөнөөлт организм, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан ургацын алдагдал нэмэгдэж байна. Иймээс ургамлын биоаюулгүй байдлыг хангаж, шинжлэх ухаанд суурилсан ургамал хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь улс орны тогтвортой хөгжлийн чухал зорилт болж байна.

Монгол Улсын Засгийн газар 2025 онд Ургамал хамгааллын газрыг байгуулж, хүнсний аюулгүй байдал, тогтвортой газар тариалан, ургамал хамгааллын бодлогыг шинэ шатанд гарган ажиллаж байна. Мөн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, залуу мэргэжилтнүүдийг дэмжих, судалгаа инновацыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарч байна.

2025 оны 3 дугаар сараас 2026 оны 4 дүгээр сарын байдлаар ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт 183.5 мянган тоннд хүрч, рапс, тэжээлийн өвс, хивэг зэрэг бүтээгдэхүүний экспорт тогтвортой өсөж буй нь газар тариалангийн салбарын хөгжил, экспортын боломж өргөжиж байгааг харуулж байна.

Ургамал хамгааллын газар энэ өдрийг тохиолдуулан “Ургамлын эрүүл мэнд-Ногоон ирээдүй” мод тарих өдөрлөг, хүүхэд багачуудад зориулсан экологийн боловсролын сургалт, оюутан залуусын оролцоог дэмжсэн олон талт арга хэмжээг зохион байгуулж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Сэлбэ 20 минутын хот” төслийн талбайд 2258 гаруй инженер, техникийн мэргэжилтэн ажиллаж байна

Огноо:

,

“Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 8575 айлын 113 блок орон сууцыг ашиглалтад оруулах юм.

Төсөл нь дөрвөн багц, долоон хэсэгт хуваагдан хэрэгжиж байгаа бөгөөд 100 блокийн барилгын ажил үргэлжилж байна.

Барилгын ажил багц тус бүрээр төлөвлөгөөний дагуу явагдаж, зарим хэсэгт 6-7 давхрын угсралт амжилттай өрнөж буй. 

Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 2258 гаруй инженер, техникийн мэргэжилтэн 130 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Энэ оны долоодугаар сард барилга угсралт дуусаж, гадна фасадын ажил эхлэх төлөвлөгөөтэй.

Сэлбэ дэд төвийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай байгаа бөгөөд 2026 онд гүйцэтгэлийг 65 хувьд хүргэхээр төлөвлөлөө.

“Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт гүйцэтгэгч болон бараа материал нийлүүлэгчдийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд байгаа нь дотоодын эдийн засгийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм12 минутын өмнө

СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө

Цаг үе14 минутын өмнө

Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг ил...

Улстөр нийгэм32 минутын өмнө

НҮБ-ын Ойн форумын 21 дүгээр чуулган Нью-Йорк хотноо эхэллээ

Улстөр нийгэм55 минутын өмнө

Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх страт...

Улстөр нийгэм1 цаг 3 минут

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х...

Цаг үе1 цаг 7 минут

Ургамлын эрүүл мэндийн олон улсын өдөр тохиож байна

Цаг үе1 цаг 9 минут

“Сэлбэ 20 минутын хот” төслийн талбайд 2258 гаруй инженер, техни...

Цаг үе2026/05/10

“Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг” уриан дор 10 мянган мод тарин...

Цаг үе2026/05/11

Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн уралдаант сонгон шалгаруула...

Цаг үе2026/05/11

Хөгжмийн салбарт жинхэнэ уран бүтээлчдийн үнэ цэнийг хамгаалах хөдөл...

Санал болгох