Цаг үе
Хэвийн /шахмал/ цайг түшиглэн нутгийн иргэдийн орлогыг өсөн нэмэгдүүлж байна
Сүүлийн жилүүдэд Чыби хот хэвийн цайны аж ахуйг түлхүү хөгжүүлэх болов. Ингэснээр тариачид цайг тарьж, боловсруулж, борлуулж, улмаар орлогоо нэмэгдүүлэх буюу цайгаар дамжуулан иргэдийг хангалуун амьдралд хөтлөх томоохон аж ахуйн нэг болгожээ.
Чыби хотын Шиньдянь суурингийн Пүшөүшань тосгоны Хэетангийн гэр бүлийн САА-н Фань Мүжэнь энгийн үед тариагаа тарин, тахиагаа тэжээдэг. Харин ид ажлын үе болоход тэрбээр ойролцоох цайны хүрээлэнд очиж цай түүх, боловсруулах ажилд гар бие оролцож зохих орлого олдог аж. Тэрбээр цай түүвэл нэг жин нь 25 юань, боловсруулбал нэг цаг нь 30 юань, ингэснээр өдөрт 300 юань олох бөгөөд жилд бараг 50-60 мянган юанийн орлого олдог байна. Тэдний гэр бүлийн САА-н бизнестээ нийт 500 мүү цайны хүрээлэнтэй, голдуу Чыби хотын хэвийн цайны аж ахуйн нэгжид түүхий эд нийлүүлэх ба жилд 25 мянга гаруй кг-ийг нийлүүлэхэд байхуу болон ногоон цайны түүхий эд тус бүр 500 гаруй кг хүрдэг.
Чыби хотын Шиньдянь суурингийн Пүшөүшань тосгоны Хэетангийн гэр бүлийн САА-н удирдлага Гэ Шюньян “Манай САА бол төвлөрүүлэн тарих ба үйлдвэрлэлийг уялдуулж ирсэн. Жилд бараг 30 тариачин өрхийг дайчилж оролцуулдаг ба хүн бүрийн орлого 30-40 мянган юаньд хүрсэн гэлээ. Шиньдянь суурин бол Чыбигийн хэвийн цайны түүхий эд үйлдвэрлэх голлох газрын нэг. Сүүлийн жилүүдэд Шиньдянь суурин “Компани+бааз+тариачин өрх” хөгжлийн загварыг хэрэгжүүлэх хүрээндээ эко органик цайны хүрээлэнг байгуулах ажлыг эрчимжүүлж, цайны аж ахуйгаар тосгоны иргэдийг хөрөнгөжүүлэхэд анхаарч иржээ. Чыби хотын Шиньдянь суурингийн дарга, намын хорооны дарга Шюй Юелүн “Нийт суурингийн хэмжээнд 16 мянган мүү цайны хүрээлэнгийн 2 талбайтай, 6 цайны аж ахуйн нэгжтэй, жилийн үйлдвэрлэлийн өртөг 80 сая юань. Одоогоор нийт сууринд цай түүх, боловсруулах, борлуулах ажилд оролцож байгаа хүний тоо 300 шахам, хүн бүрийн жилийн дундаж орлого 50 мянган юаньд хүрсэн” гэв.
Чыбигийн эртний суурин Янлөүдүн бол Хятадын хэвийн цайны нутаг ба түүхэндээ эндхийн хэвийн цай Европ Ази тивд борлогдож байв. Чыби хот нь эртний суурин Янлөүдүнг засан сэлбэж хамгаалах ажлыг эрчимжүүлж, Жүөэр группийг урилгаар авчирч, Янлөүдүнг дэлхийн цайны нэгдүгээр зэрэглэлийн эртний суурин болгожээ. Тухайн газрын захиргаа хөнгөлөлттэй бодлого явуулж, нутагтаа ирэх хүсэлтэй олон хүнийг буцаан ирүүлж бизнес эрхлүүлснээс эртний сууринд амьжиргаагаар бялхах болов. Хуан Кай гэх 1990 оноос хойш төрсөн залуу Жэжян мужид модон сийлбэр хийж байснаа эртний суурин Янлөүдүнгийн тэлэн хөгжиж байгаа байдлыг хараад нутагтаа буцаж ирж, эртний гудамжинд цайны дэлгүүр ажиллуулсан байна. Тэрбээр “Хүний хөл татруу цагаар гар урлалаа хийж, жуулчин олноор ирэхээр тэднийг хүлээн авч, орон нутгийн онцлогт бүтээгдэхүүн болох Чыбигийн хэвийн цайгаа борлуулдаг. Сүүлийн жилүүдэд жуулчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, борлуулалт ч сайжирсан.
Борлуулалтын хэмжээ жилийн 200-300 мянган юаньд хүрсэн” хэмээн ярив. Янлөүдүнгийн Мин, Чин улсын үеийн эртний гудамжинд төлөвлөлт хийсний үр дүнд Чыбигийн хэвийн цайнаас гадна Шяньнин болон Чыбигийн бэлэг дурсгал, хулсан эдлэл, гар урлалын бүтээгдэхүүн, уламжлалт хоол хүнс зэрэг төрөл бүрийн аж ахуй эрхлэх дэлгүүр 100 гаруйд хүрчээ. Энэ жилийн 11 дүгээр сард эртний суурин Янлөүдүнд ирсэн жуулчин давхардсан тоогоор 1 саяыг давжээ. Жүөэрийн Чыбигийн соёл аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын ХХК-ийн менежер Хуан Шяожэнь “Жүөэр групп уг гудамжийг засан сэлбэж хамгаалсаны ачаар одоогийн байдлаар 100 дэлгүүр ажиллах болжээ. Нийт 300 гаруй бизнес эрхлэгчийг урьж ажиллуулсан. Одоо ажил эрхэлж 3 байгаа иргэдийн тоо 1000 гаруй болов. Сүүлийн жилүүдэд Чыби хот үйлдвэрлэл хөгжих боломжийг бүрдүүлсэнээр 10 тэрбум юанийн үйлдвэрлэлийг цогцлоож, мянган оны брэндтэй болж, түмэн газрын цайны замын гэрэл гялбааг цацруулах болжээ. Ийнхүү цайны аж ахуйн хөгжлийг тасралтгүй нэмэгдүүлсэнээр 35 мянган ажил эрхлэгчийг дайчилж, 5000 гаруй өрхийн орлогыг нэмэгдүүлэн, нэг хэвийн цайгаар тухайн газрын иргэдийг баяжуулж чадлаа.

Xinhua агентлагийн гэрэл зургийг ашиглав
Нийт иргэдийн үйлдвэрлэж буй цайг нэгэн хэвийн хос эргэлтэд оруулжээ
Өнө удаан түүхтэй Чыбигийн хэвийн цай нь тариалангийн өвөрмөц аж ахуй юм. Өнгөрсөн хугацаанд Чыбигийн хэвийн цайг голдуу хил хязгаар нутгаар борлуулдаг байсан тул хэрэглэгчдийн тоо хязгаарлагдмал байв. Сүүлийн жилүүдэд иргэд эрүүл мэнддээ санаа тавих болсон нь цай ундааны эрэлтийг нэмэгдүүлжээ. Чыби хот цагийн аяст тохируулан дотоод гадаадын зах зээлийг сайтар ашиглан брэндийн сурталчилгаагаа явуулж, борлуулалтаа түргэтгэн хэвийн цайгаа хос эргэлтэд оруулах болов. Хүбэй мужийн Жаоличяо цайны үйлдвэрийн бүтээгдэхүүн үзэсгэлэнгийн зааланд Аж ахуйн нэгжийн удирдлага Жинь Ли сурвалжлагчид Шанхайн импортын барааны экспогийн хугацаанд дэлгэн үзүүлсэн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан юм. Хүбэй мужийн цайны аж ахуйн группын Ерөнхий захирал, Хүбэй мужийн Жаоличяо цайны үйлдвэрийн удирдлага Жинь Ли “Энэхүү бэлгийн цай нь Шанхайн танхимд дэлгэн үзүүлэхэд тохиромжтой бүтээгдэхүүн юм. Хэрэглэгчид энэхүү цайны сайн талыг хэзээнээсээ мэднэ. Хэвийн цайг амсах явцад бид уг цайны боловсруулах технологийг биечлэн танилцуулдаг. Манай цайны үйлдвэр 1949 онд байгуулагдсан Эхэндээ хил хязгаар 4 нутагт цайгаа үйлдвэрлэж байхдаа Өвөр монголын зах зээлд эзлэх хэмжээ 80 гаруй хувьд хүрч байв. Сүүлийн жилүүдэд Жаоличяо цайны үйлдвэр бүтээгдэхүүндээ инновац шингээж, олон төрөлт өвөрмөц бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлээ тэлсэн. Чыбигийн хэвийн цайтай танилцах танхимд /Шанхай/ Жаоличяо цайны үйлдвэр нарийн төлөвлөж, 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнтэйгээр үзэсгэлэнд оролцсон. 2015 оноос эхлэн дотоод дахь зах зээлээ идэвхтэй өргөтгөж, хамгийн анх 10 хувьтай байсан бол 2020 онд бидний үйлдвэрлэлийн харьцаа дотоодын борлуулалтын зах зээлийн 50 хувийг эзэлсэн” гэж ярилаа. Иргэдийн үйлдвэрлэж буй цай ундааны үйлдвэрийг хөгжүүлэх тал дээр Засгийн газар ч багагүй хүчин зүтгэл гаргасан байна.
Чыбигийн хэвийн цайны брэндийг нийтэд таниулахын тулд Чыби хотын захиргаа олон жил дараалан хэвийн цайны үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, эдийн засгийн эргэлтийг нь бэхжүүлжээ. Цайны аж ахуйн хөгжлийг тэлэхийн тулд Чыби хот цайг албан байгууллага, супермаркет, хороолол, сургууль, ресторан, зочид буудал, аж ахуйн нэгжид борлуулах арга хэмжээг өргөнөөр хэрэгжүүлсэн байна. Энэ жилээс эхэлж Чыби хот цайгаа Дэлхийн эрүүл мэндийн экспо-3, Сычуаний цайны арван дөрөвдүгээр экспо, Хятадын олон улсын цайны соёлын экспо зэрэг төрөл бүрийн экспод оролцуулж сурталчилжээ. Үүний зэрэгцээ Хятадын томоохон хотуудад Чыбигийн хэвийн цай борлуулах төв болон салбар цэгүүдийг байгуулсан аж. Аравдугаар сарын 10-нд Чыбигийн цайны аж ахуйг хөгжүүлэх группийн Үхан дахь гурван суурин цай борлуулах таван төвийг нэг дор нээжээ. Энэ нь мянган хотод түмэн дэлгүүр ажиллуулах гараагаа эхлүүлж, нэн олон Үханьчүүдэд Чыбигийн хэвийн цайг амсуулах гэсэн хэрэг болно.
Үхань хотын иргэн Ван овогт “Чыбигийн хэвийн цай таргыг бууруулж, бие дэх өөх тосыг хөөдөг. Хэд хэдэн удаа уусны дараагаар цайны амт маш их таалагдсан болохоор бид Чыбигийн хэвийн цайг байнга уухаар болсон” хэмээн ярьж байна. Тодруулбал, ирэх жилийн эцэс гэхэд Чыбигийн цайны аж ахуйг хөгжүүлэх групп нь Хятадын томоохон хот, 5 шяниудад хэвийн цайны 1000 дэлгүүр ажиллуулах болно. Чыбигийн цайны аж ахуйг хөгжүүлэх группын Зах зээлийн хэлтсийн удирдлага Лү Шючинь “Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанд түшиглэж, бид хэвийн цайны брэнд болон соёлыг улам түлхүү хөгжүүлнэ. Өнөө жилээс эхлэн Хятадын мянган хотод түмэн дэлгүүр ажиллуулна” гэлээ.
Дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Чыби хот Хятадын “Бүс ба зам” хөтөлбөрийг түшиглэн цайны аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг гадны зах зээлд гаргах ажлыг хэрэгжүүлж байна. Өнөөг хүртэл Чыби нь “Бүс ба зам” дагуух улс орнуудад 100 гаруй Чыбигийн хэвийн цайтай биечлэн танилцах гарцыг нээсэн. Хятад-Оросын түмэн газрын цайны замыг дэлхийн өвд бүртгүүлэх арга хэмжээг зохион байгуулж, ОХУ, Франц, Швейцарь зэрэг улсад олон нийтэд брэндээ танилцуулан, 20 гаруй оронтой хамтын ажиллагаа өрнүүлж буй.
Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.

