Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Эзэнгүй нохой, муур устгах ажлын тарифыг шинэчлэв

Огноо:

,

НИТХ-ын ээлжит бус X хуралдаанаар эзэнгүй нохой, муур устгах ажлын нэгж тарифыг шинэчлэх асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар баталлаа. 

Эзэнгүй нохой, муурын тоо толгойг цөөлөх хүрээнд галт зэвсгээр устгах ажлыг тусгай зөвшөөрөл бүхий компаниар гүйцэтгүүлдэг. Гэвч сүүлийн жилүүдэд шатахуун, сумны үнэ эрс өссөн, мөн нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээ, нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн зэрэг хүчин зүйлээс шалтгаалан өмнөх тарифаар гүйцэтгэх боломжгүй болсныг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа тэмдэглэв.

Тиймээс эдгээр нөхцөл байдалтай уялдуулан нохой, муур устгах ажлын нэгж тарифыг шинэчлэн батлах шаардлага үүсээд буйг тэрбээр онцолсон. Эзэнгүй нохой, муурын тоог цөөлөх өөр шийдэл олох, үржил хязгаарлах аргуудыг нэвтрүүлэх, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх зэрэг саналыг төлөөлөгчдийн зүгээс дэвшүүлж байв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

“Аялал жуулчлалын сургалтын төв” нээлтээ хийлээ

Огноо:

,

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хоорондын аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж өнөөдөр 5.5 тэрбум вонийн төсөвт өртөг бүхий “Аялал жуулчлалын сургалтын төв” албан ёсоор нээлтээ хийлээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин арга хэмжээг нээж, хуран цугласан зочид, төлөөлөгчид, салбарын албан хаагчдадаа мэндчилгээ дэвшүүллээ.

“Аялал жуулчлалын сургалтын төв”-ийн нээлтийн арга хэмжээнд БНСУ-ын Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Олон улсын хамтын ажиллагааны хэлтэс дарга И Хэ Рим (Lee Herim), БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорац(KTO), MICE-ийн Газрын дарга Жон Чан Үг (JEONG CHANG UK), БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорац, KTO Улаанбаатар Төлөөлөгчийн Газрын Суурин Төлөөлөгч Ким Ил Жүн (KIM ILJUNG), БНСУ-аас МУ-д суугаа Элчин Сайдын Яам ODA хариуцсан нэгдүгээр Нарийн бичгийн дарга Гваг Хан Соль (KWAK HANSOL), Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны удирдлага, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны төлөөлөгчид, 21 аймгийн аялал жуулчлалын байгууллагын төлөөлөгч, албан хаагчид оролцлоо.

 

 

 

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хоёр орны яам хоорондын байгуулсан “Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Солонгосын аялал жуулчлалын төрийн өмчит корпораци бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн юм.

 

 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

“Монгол хүүхдүүд 2025” баярын арга хэмжээ ирэх сарын 1-нд төв талбайд болно

Огноо:

,

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээг энэ жил “Монгол хүүхдүүд” нэрийн дор “Шидэт хотын мөрөөдөл” агуулгатайгаар зохион байгуулна. Энэ жил төв талбайд зөвхөн үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдааныг зохион байгуулах бөгөөд талбайн баруун, зүүн тал буюу А.Амарын гудамж болон Жуулчдын гудамжинд худалдаа, хоол хүнсний үйлчилгээг үзүүлнэ.

Мөн арга хэмжээний онцлох үйл ажиллагаа болох “Magic Dream” диснейн үлгэрийн парадыг анх удаа зохион байгуулна. Үлгэрийн баатрууд бүхий 150 хүний бүрэлдэхүүнтэй парад Төв цэнгэлдэх хүрээлэн-Энхтайваны гүүр-төв талбай-Төв шуудан-Цэцэг төв-Зоос гоёлын уулзвар-Засгийн газрын ордон-Өргөө-2 кино театрын уулзвар- МУБИС-ийн баруун талын уулзвар-Централ тауэр- төв талбай гэсэн маршрутаар алхана.

Баярын өдрөөр тодорхой чиглэлд авто замын хөдөлгөөнийг хааж, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах зохицуулалт хийнэ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

“Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг зохион байгууллаа

Огноо:

,

НЗДТГ, Авлигатай тэмцэх газартай хамтран “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг жанжин Д.Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 24-нд зохион байгууллаа.

Тус өдөрлөг нь олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах, зөвлөгөө мэдээлэл өгөх зорилготой.

Өдөрлөгийн үеэр иргэд, хүүхэд залуучуудад дараах гарын авлага ном, нугалбарыг тараан, авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулж, зөвлөгөө мэдээллийг өгсөн. Тодруулбал,

  • “Шударга ёс: Сэтгэхүй хөгжүүлэх бодлого” гарын авлага ном 500 ширхэг
  • “Сургамжит өгүүллэг” гарын авлага ном 1000 ширхэг 
  • “Иргэн та авлигын эсрэг юу хийж чадах вэ?” нугалбар 1000 ширхэг
  • “Авлигатай тэмцэх газарт хэрхэн өргөдөл, гомдол, мэдээлэл гаргах вэ?” нугалбар 1000 ширхгийг тус тус олон нийтэд хүргэв.

Мөн хүүхэд залуучуудын дунд “Шударга байх хамгийн гоё” гэр бүлийн хөгжөөнт тоглоом тоглуулж, 300 гаруй хүүхдэд шударга ёсны үзэл санааг харуулсан зургийг сонгуулж, нүүрэн дээр зураг зурсан. Түүнчлэн иргэдийн дунд “АХА” тэмцээн зохион байгуулж, гурван хүнд шагнал гардуулсан бол гар зургийн уралдаанд түрүүлсэн долоон хүүхдэд дурсгалын зүйл гардуулсан юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох