Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Аргын тооллын 2023 оны хоёрдугаар сарын 09. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 19. Бархасвадь гараг. Харцага одтой, гурван хөх мэнгэтэй шар нохой өдөр.
Өдрийн наран 8 цаг 09 минутад мандан, 18 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгЦаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 27-ны Лхагва гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Цаг үе
Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн урилгаар Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли 2025 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 03-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Шинэ Зеландын Парламентын даргын түвшинд Монгол Улсад анх удаа хэрэгжүүлж буй энэхүү айлчлал нь хоёр улсын харилцааны цар хүрээг өргөжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Төлөөлөгчдийн танхимын дарга Ж.Браунли нар албан ёсны хэлэлцээ хийнэ.
Монгол Улс, Шинэ Зеланд Улс нь 1975 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд 50 жилийн ой тохиож байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Цаг үе
Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино


-
Шударга мэдээ2020/09/01
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд
-
Шударга мэдээ2021/04/19
Дүүрэг бүрт тандалт, хариу арга хэмжээний багийг байгуулна
-
Цаг үе2023/08/15
Үерийн үеэр амь үрэгдсэн хүмүүсийн тоог нуун дарагдуулаагүй гэдгийг хариуцлагата...
-
Цаг үе2021/12/21
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?