Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал энэ сарын 12-13-нд Астана хотод болно

Огноо:

,

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Дээд түвшний 6 дугаар уулзалт энэ сарын 12-13-нд Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод зохион байгуулагдах юм.

Энэхүү өндөр дээд түвшний уулзалтад Монгол Улсыг төлөөлж Шадар сайд С.Амарсайхан оролцох бөгөөд тус уулзалтын талаар 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Касахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Габит Бейбутович Койшибаевыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Монгол, Казахстаны ард түмэн түүх, соёл иргэншил, зан заншил зэрэг гүнзгий хэлхээ холбоотой. Бид Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа хуваалцаж, цаашид олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгаа. Мөн энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Үүний хүрээнд Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит IX хуралдааныг 2022 оны IV улиралд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй.

Ээлжит хуралдааны үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэж тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлэх, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулахуйц томоохон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх нь харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад тус дөхөм болно гэдгийг цохон тэмдэглэлээ.

Бүгд Найрамдах Касахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Габит Бейбутович Койшибаев уулзалтын үеэр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, энэ үеэр Монгол Улсын Шадар сайд албан айлчлал хийх гэж буйд талархсанаа илэрхийлээд “Манай хоёр улс түүх, соёл иргэншил, зан заншлаараа гүнзгий холбоотой улс гэдэгтэй санал нэг байна.

Үүнийг бэхжүүлж, харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд өндөр дээд түвшний уулзалтын давтамжийг нэмэгдүүлж, уул уурхай, тээвэр ложистик, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бүрэн боломж бий. Манай улсын зүгээс энэ чиглэлд хамтран ажиллахад бүх талаасаа дэмжихэд бэлэн байна” хэмээгээд Шадар сайдын энэ удаагийн айлчлалд амжилт хүслээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дэд болон байнгын хороодын өнөөдрийн /2026.05.11/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг бүхэнд танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2026.05.11/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.


Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам барина

Огноо:

,

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр энэ онд Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд хоёр байршилд нийт 1.2 км авто зам барина. Уг зам ашиглалтад орсноор Намьяанжугийн гудамжийг далан дагасан замтай холбож, Баянзүрх дүүргийн хороолол дундах зам өргөсөх юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнээс тодрууллаа.

 

НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Эхний байршил нь, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эцсийн автобусны буудлаас зүүн тийш үерийн хамгаалалтын далан хүртэлх 720 метр үргэлжилнэ. Тус хэсгийн замыг хоёр эгнээ бүхий хоёр талдаа явган зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтайгаар барина.

Хоёр дахь байршил нь, Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Цагаан хуаран хотхоны урд талаар Нарт хотхоныг тойрон, далан дагасан замтай нийлэх 440 метр урт авто зам барина. Гүйцэтгэгчээр “Шинэ хотын цамхаг” ХХК шалгарч, барилгын бэлтгэл ажлыг хангаж байна. Өнөөдрийн байдлаар трасст өртсөн нэгж талбаруудыг чөлөөлөх ажил үргэлжилж байна” гэв.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох