Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас багатай, өдөртөө дулаахан байна.
2022 оны 10-р сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 11-13 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 9-11 хэм дулаан байна.
2022 оны 10 дугаар сарын 12-ноос 10 дугаар сарын 16-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, 8-13 хэм дулаан байна.15-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
Цаг үе
“Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг” уриан дор 10 мянган мод тарина
“Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг” уриан дор зохион байгуулж буй бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэлж, 70 гаруй байгууллага, хамт олон, гэр бүл оролцож, мод тарилаа.
Арга хэмжээг нээж НИТХ-ын дарга Д.Ихбаяр үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2021 онд НҮБ-ын индэр дээрээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэлхий нийтэд зарлаж, улс орон даяар хэрэгжүүлж эхэлснийг онцоллоо.
Мөн хавар, намрын мод тарих өдрүүдийг тогтмол зохион байгуулснаар иргэдийн экологийн боловсрол, оролцоо нэмэгдэж байна. Энэ жилийн тухайд, нийслэл хотод төвлөрсөн Улаанчулуут, Нарангийн энгэр, Цагаандавааны хогийн цэгт мод тарина. Нас биед хүрсэн нэг мод дунджаар 194 сая төгрөгийн экологийн болон нийгмийн үр өгөөжтэйг санаж иргэн бүр мод тарихыг уриаллаа.
Энэ удаагийн бүх нийтийн мод тарих арга хэмжээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэд өргөнөөр оролцож, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйлсэд хувь нэмрээ оруулж 10 мянган мод тарина гэж НИТХ-аас мэдээллээ.
Цаг үе
Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн уралдаант сонгон шалгаруулалт явагдаж байна
Нийслэл Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын хэмжээ жил бүр тогтмол өсөж, төвлөрсөн цэгүүдийн хүчин чадал шавхагдаж байгаатай холбогдуулан хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр 2026-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй сонгон шалгаруулалтын хоёр дахь үе шат буюу уралдаант сонгон шалгаруулалт явагдаж байна.
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” нь өдөрт 1500 тонн хог хаягдал шатааж, жилдээ 210 сая киловатт.цаг буюу 35 мегаваттын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тооцоололтой.
Энэ нь ойролцоогоор 1.5 сая тонн хатуу хог хаягдлыг боловсруулж, 35 МВт цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч нь 2300 орчим өрхийг цахилгаанаар хангах төлөвлөгөөтэй юм.
Цаг үе
Хөгжмийн салбарт жинхэнэ уран бүтээлчдийн үнэ цэнийг хамгаалах хөдөлгөөн өрнөөд байна
Хөгжмийн салбарт жинхэнэ уран бүтээлчдийн үнэ цэнийг хамгаалах томоохон хөдөлгөөн өрнөөд байна. 2026 он гарснаар Spotify болон Apple Music платформууд хиймэл оюун ухаанаар (AI) бүтээгдсэн, чанаргүй "хиймэл" дуунуудыг өөрсдийн сангаасаа устгах шинэ алгоритмыг албан ёсоор нэвтрүүлж эхэллээ.
Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаанаар бүтээсэн сая, сая дуу стриминг орлогын тодорхой хувийг "хулгайлж" байсан бол одоо энэ мөнгө жинхэнэ хөгжимчид, хөгжмийн зохиолчдод очих боломж бүрдэж байна.
Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд өдөр бүр стриминг платформуудад 100,000 гаруй шинэ дуу нэмэгдэж байсны 20-30 хувь нь ямар нэг байдлаар AI-ийн оролцоотой байжээ гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ.
-
Шударга мэдээ2022/03/14
Улсын нийт гадаад өр өмнөх оноос 1.0 тэрбум ам.доллароор өсжээ
-
Урлаг спорт2019/10/28
Нийслэлийн 380 жилийн ойн Хүндэтгэлийн концертод 800 гаруй уран бүтээлч оролцлоо...
-
Улстөр нийгэм2024/06/12
Монгол, Лаосын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
-
Улстөр нийгэм2020/04/22
Засгийн газрын ээлжит хуралдаан болно
