Улстөр нийгэм
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.04.21/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
ЦАГ |
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН |
ХААНА |
|
10.00 |
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан |
“Их засаг” танхим |
|
10.00 |
Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болог хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан |
“Үндсэн хууль” танхим |
|
12.00 |
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан |
“Үндсэн хууль” танхим |
|
14.00 |
Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан |
“Их засаг” танхим |
Улстөр нийгэм
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх захирамж гарган, Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо.
Алтанхуягийн Үйлстөгөлдөр нь:
- 1999-2003 онд МҮОНРТ-д хөтлөгч,
- 2002-2006 онд “Улаанбаатар” радио, FM-101.7-д хөтлөгч, найруулагч,
- 2006-2009 онд FM-104 радиод захирал,
- 2009-2011 онд ТВ-8 телевизэд захирал,
- 2011-2013 онд SEVEN телевизэд захирал,
- 2013-2014 онд НАМЗХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга,
- 2016 оноос НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн,
- 2016-2017 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
- 2017-2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
- 2019 оноос Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн,
- 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
- 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байв.
Улстөр нийгэм
Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул өчигдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 12-нд Олон Улсын Валютын сангийн Ази, Номхон далайн газрын хэлтсийн дэд захирал бөгөөд Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седиктэй уулзлаа.
Хөдөлмөрийн зах зээл, ажиллах хүчний оролцооны өнөөгийн байдал, бүтээмж, цалин хөлсний бодлого, тэтгэврийн реформ, нийгмийн халамжийн бодлого, орон сууцжуулалт зэрэг Олон Улсын Валютын сангийн төлөөллөөс ирүүлсэн асуултад мэдээлэл өглөө.
Монгол Улсад өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 цагт 4715 төгрөг буюу нэг сард 792 мянган төгрөг байна.
Тэтгэврийн реформыг хэрэгжүүлэхээр Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байна.
Нийгмийн халамжийг хавтгайруулах бус зорилтот бүлэгт хүргэх хуулийн төслийг мөн боловсруулж байна.
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны дэд даргаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ажилладаг бөгөөд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн тогтвортой бодлогын хүрээнд эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байгааг онцлов.
Улстөр нийгэм
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.06.13/
-
Улстөр нийгэм2022/10/12
Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг...
-
Цаг үе2022/08/24
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Цаг үе2021/01/08
“Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал үзэгчдийн хүртээл бол...
-
Улстөр нийгэм2023/09/14
Эстони улсын холбогдох байгууллагуудтай хамтран Монгол Улсын цахим шилжилтийг эр...