Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 23-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
2021 оны 12 сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
2021 оны 12 дугаар сарын 22-ноос 12 дугаар сарын 26-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 22, 25-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 23-наас хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.
Цаг үе
“Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг” уриан дор 10 мянган мод тарина
“Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг” уриан дор зохион байгуулж буй бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэлж, 70 гаруй байгууллага, хамт олон, гэр бүл оролцож, мод тарилаа.
Арга хэмжээг нээж НИТХ-ын дарга Д.Ихбаяр үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2021 онд НҮБ-ын индэр дээрээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэлхий нийтэд зарлаж, улс орон даяар хэрэгжүүлж эхэлснийг онцоллоо.
Мөн хавар, намрын мод тарих өдрүүдийг тогтмол зохион байгуулснаар иргэдийн экологийн боловсрол, оролцоо нэмэгдэж байна. Энэ жилийн тухайд, нийслэл хотод төвлөрсөн Улаанчулуут, Нарангийн энгэр, Цагаандавааны хогийн цэгт мод тарина. Нас биед хүрсэн нэг мод дунджаар 194 сая төгрөгийн экологийн болон нийгмийн үр өгөөжтэйг санаж иргэн бүр мод тарихыг уриаллаа.
Энэ удаагийн бүх нийтийн мод тарих арга хэмжээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэд өргөнөөр оролцож, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйлсэд хувь нэмрээ оруулж 10 мянган мод тарина гэж НИТХ-аас мэдээллээ.
Цаг үе
Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн уралдаант сонгон шалгаруулалт явагдаж байна
Нийслэл Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын хэмжээ жил бүр тогтмол өсөж, төвлөрсөн цэгүүдийн хүчин чадал шавхагдаж байгаатай холбогдуулан хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр 2026-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй сонгон шалгаруулалтын хоёр дахь үе шат буюу уралдаант сонгон шалгаруулалт явагдаж байна.
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” нь өдөрт 1500 тонн хог хаягдал шатааж, жилдээ 210 сая киловатт.цаг буюу 35 мегаваттын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тооцоололтой.
Энэ нь ойролцоогоор 1.5 сая тонн хатуу хог хаягдлыг боловсруулж, 35 МВт цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч нь 2300 орчим өрхийг цахилгаанаар хангах төлөвлөгөөтэй юм.
Цаг үе
Хөгжмийн салбарт жинхэнэ уран бүтээлчдийн үнэ цэнийг хамгаалах хөдөлгөөн өрнөөд байна
Хөгжмийн салбарт жинхэнэ уран бүтээлчдийн үнэ цэнийг хамгаалах томоохон хөдөлгөөн өрнөөд байна. 2026 он гарснаар Spotify болон Apple Music платформууд хиймэл оюун ухаанаар (AI) бүтээгдсэн, чанаргүй "хиймэл" дуунуудыг өөрсдийн сангаасаа устгах шинэ алгоритмыг албан ёсоор нэвтрүүлж эхэллээ.
Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаанаар бүтээсэн сая, сая дуу стриминг орлогын тодорхой хувийг "хулгайлж" байсан бол одоо энэ мөнгө жинхэнэ хөгжимчид, хөгжмийн зохиолчдод очих боломж бүрдэж байна.
Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд өдөр бүр стриминг платформуудад 100,000 гаруй шинэ дуу нэмэгдэж байсны 20-30 хувь нь ямар нэг байдлаар AI-ийн оролцоотой байжээ гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ.
-
Цаг үе2020/12/14
"Хархорум-800 жил" дурсгалын мөнгөн зоос гаргалаа
-
Цаг үе2021/09/17
Хиймэл оюун ухаанд суурилсан “Зам тээврийн ухаалаг нэгдсэн систем”-и...
-
Үзэл бодол2020/08/24
Ө.Гантөр: Төрийн банк зээлийн хүүг үе шаттайгаар бууруулан ажиллаж байна
-
Цаг үе2023/05/04
Өнөөдөр "Олон улсын гал сөнөөгчдийн өдөр"
