Үзэл бодол
Ж.Батбаясгалан: Хуулиас давсан шаардлагыг бизнес эрхлэгчдэд тавихгүй байхаар журамлалаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2011, 2016, 2019 онд баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”, “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”, “Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээний журам”-д тус тус өөрчлөлт оруулах тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Энэ нь Улаанбаатарт бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилготой юм. Улмаар төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, коронавируст халдварт цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах зорилтын хүрээнд үйлчилгээ, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохтой холбоотой шаардлагагүй зарим зохицуулалтыг хасах, хүчингүй болгохоор тусгажээ.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас олгож буй зөвшөөрлийн шинжтэй 225 нэр төрлийн үйлчилгээ байдаг аж. Үүнийг задалбал тусгай зөвшөөрөл 46, энгийн зөвшөөрөл 28, гэрээ байгуулж, гэрчилгээ олгодог 102, дүгнэлт тодорхойлолт олгодог 49 үйлчилгээ байгаа юм. Гэтэл эдгээрийн 74 нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна. Тодруулбал, уг хуулийн 5.2-т “Тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн зөвхөн татварын байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно” хэмээн заасан байдаг юм.
Энэхүү асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Олон төрлийн зөвшөөрөл шаарддаг байдлыг халах шийдвэрийг бид Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Хамгийн гол нь хууль нийцэж, стандарт, эрүүл ахуйн шаардлагаа хангах шаардлагыг л тавьж байна. Засгийн газрын 62 дугаар тэмдэглэл дээр энэ талаар маш тодорхой тусгасан. Хүчингүй болсон тушаал, захирамж, тогтоолоос эхлээд ач холбогдлоо алдсан, дагаж мөрдөхгүй байгаа журмууд, хууль нь өөрчлөгдсөн ч дагаж мөрдөх журмаа шинэчлээгүй зэрэг олон асуудал үүнд бий. 2022 оны эхнээс хэд хэдэн хууль шинээр хэрэгжинэ. Тиймээс Засаг дарга, түүний нэгжийн зүгээс хуульд байхгүй зүйлийг аж ахуйн нэгжүүдээсээ шаардахгүйгээр ажиллая. Энэ шийдвэр цар тахлын нөлөөгөөр унасан эдийн засгийг богино хугацаанд сэргээхэд түлхэц болно” гэлээ. Улмаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”, “Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээний журам”-д байгаа “Зөвшөөрлийн гэрчилгээ” гэсэн томъёоллыг хасахыг Тэргүүлэгчид дэмжив. Мөн хуулийн 5, 6 дугаар зүйл болон 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, 7.4, 7.5, 7.6, 8 дугаар зүйлийн 8.2, 8.4, 9 дүгээр зүйлийн 9.8, 9.9, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.6 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгохыг дэмжсэн юм.
Ингэснээр стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүд бүх төрлийн үйлчилгээ эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх бизнесийн таатай орчин бүрдэх боломжийг баталгаажуулж байна.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Үзэл бодол
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болдог. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнөх буюу есдүгээр сарын 22-ны өдрийн зөвлөгөөнөөр өгсөн 38 үүрэг даалгаврын биелэлтийг 80.3 хувьтай байгааг дүгнэлээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууцны ажлууд, Европын сэргээн босголтын банкны төслөөр ирсэн машин техникүүдийн ашиглалт, хамгаалалтын талаар болон дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.
Өмнөх зөвлөгөөнөөс хойш “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг Улсын бүртгэлд бүртгүүлэн, нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авлаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэг удаагийн үйлдлээр нийт 5 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Том оврын тээврийн хэрэгслийн авто зогсоол байгуулах ажлын хүрээнд 44 нэгж талбарын 1.5 га талбайг чөлөөлөх ажил хийгдэж байгаа бөгөөд 19 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байрыг буулгах ажил 23 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр
- Дүүргүүдэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
- Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгсэлд хяналтыг сайжруулах,
- Барилгын компаниудыг норм дүрмийн дагуу холбогдох шугам сүлжээнүүддээ анхаарах, уялдаатай, зөв төлөвлөлттэй барилга барих зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Үзэл бодол
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Үзэл бодол
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
-
Улстөр нийгэм2021/04/06
УИХ-ын байнгын болон дэд хороод өнөөдөр хуралдана
-
Улстөр нийгэм2022/04/07
Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төв шинэчлэгдэн а...
-
Улстөр нийгэм2024/10/08
Өгөгдөл дамжуулах туршилт амжилттай боллоо
-
Шударга мэдээ2022/05/09
Энэ долоо хоногт ажиллах шинижлгээний цэгүүд