Цаг үе
Койн худалдан авахдаа гаргадаг 5 алдаа
Монголд хэт олон койн гарч байгаа нь зөв үү буруу юу? Зөв буруу гэхээсээ энэ бол зах зээлийн жам. Үүнийг зөв хүмүүс ашиглаж ирээдүйг бүтээх гэж оролдож байхад буруу хүмүүс ашиглаж хялбархан их мөнгө олох гэсэн хандлага гарч л байдаг. Дэлхий даяар л ийм байдаг. Хэрэглэгчид койн авахдаа заавал нарийн судалж, итгэлтэй, найдвартай койноо сонгож сурах нь чухал байна. Ингэж чадвал аяндаа зах зээлийнхээ жамаар буруу нь арчигдаад, зөв нь үлдэх болно. Мэдээж хууль чангарах тусам хулгайчийн арга нарийсна гэдэг шиг хэрэглэгчид сайн судалдаг, таньдаг болох тусам муу хүмүүс улам л сайн юм шиг дүрээ хувиргаад гарч ирсээр л байх болно.Койн худалдан авахдаа гаргадаг 5 алдаа:
1. Хэрэглэгчийн тоо нь унаж буй койн авах
Хэрэглэгчийн тоо нь унаж буй койноос болгоомжлох хэрэгтэй. Ихэнхдээ хөгжүүлэгч нар нь тухайн төслөөс гарснаар төсөл зогсолтонд орж тухайн койныг тогтворгүй болгодог.
2. Хуурмаг койнд хууртах
Зарим хуурмаг койныг өсгөхийн тулд хийсвэр худалдан авах, зарах захиалгууд үүсгэж, үнийн хийсвэр хөөрөгдөл үүсгэж үнийг нь тэнгэрт хадтал хөөрөгдүүлдэг тохиолдол байдаг. Тэгээд бодит хөрөнгө оруулагч нар үүнийг нь харж байгаад яг арилжаа хийгээд ороод ирсний дараа нь өөрсдийн худалдан авах арилжааг цуцалж эхэлдэг учир нь тэд анхнаасаа тэр гүйлгээг хийхгүй байсан. Ингэснээр үнэ маш ихээр унаж, бодит хөрөнгө оруулагч нар ихээр хохирдог.
Койн зах зээлд гараагүй байхад нь тодорхой бүлэг хүмүүс урьдчилан аваад маркетингийн аргаар үнэ өсгөсний дараа зарах тохиолдол байдаг.
3. Бүх мөнгөө эрсдэлд оруулах
Хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн мөнгөний 5%-ийг нэг койнд хөрөнгө оруулах нь хамгийн тохиромжтой. Хэрэв хэн нэг нь үүнээс өөрөөр ярьж танд мөнгийг тань өсгөх баталгаа гаргаж байвал энэ нь хуурмаг койн байх магадлалтай.
4. Койн нь мөнгө хийх амархан арга гэж бодох
Аливаа санхүүгийн хөрөнгөнд хөрөнгө оруулж мөнгө олохыг маш амархан зүйл гэж ярьж байвал тэр таныг хуурмаг зүйлд уруу татаж байж магад. Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж өгөөж хүртэх нь тийм амар зүйл биш юм. Үүнд хувьцаа, алт, металлууд, койны арилжаа бүгд орно.
5. Койн хадгалж буй хэтэвчнийхээ нууц үгийг мартах
Хэрэв оффлайн хэтэвчинд койноо хадгалдаг бол өөрийн нууц үгээ мартвал койноо дахин хэзээ ч ашиглах боломжгүй болно гэдгийг маш сайн санах хэрэгтэй.
Цаг үе
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явцтай танилцлаа.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна.


Цаг үе
2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа
2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэй хааж, өнөөдөр халагдлаа.

Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн алба хааж буй залуусын 40 орчим хувь нь алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж, тэсвэр хатуужил, ёс суртахуун, зарчим, хувийн зохион байгуулалтыг сурч, хөгждөг. Цэргийн албаа нэр төртэй хаасан залуустаа баяр хүргэж, сурсан мэдсэн бүхнээ ашиглан, эх орныхоо өнцөг бүрд ажиллаж, сурч, хөдөлмөрлөн, цэргийн албаны нэр төрийг өндөрт өргөж явахыг уриалж байна” гэлээ.
Цэрэг, дайчдын халагдах үйл ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан юм. Халагдсан цэргүүдийн сэтгэгдлээс хүргэж байна.
Б.Дөлгөөнмөрөн: Цэрэгт амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурдаг

-Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан. Төрийн хүндэт харуулын анги, төрийн ёслол, хүндэтгэлийн утга агуулга гүнзгий учраас бахархдаг. Өглөө эрт босох, цаг баримтлах гээд амьдралд хэрэгтэй олон зүйлийг цэрэгт явснаар сурдаг.
З.Цэрэндорж: Цэргийн алба хааснаар аливаад буурьтай ханддаг болсон

-Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ. Сэтгэгдэл өндөр байна. Найзуудаасаа сална гэхээр уйтгартай боловч цэргийн албанаас их юм сурч, албаа амжилттай хаасандаа баяртай байна. Цэргийн алба хааснаар эр хүн болж төлөвшиж, юманд буурьтай, суурьтай ханддаг болсон. Жолооны үнэмлэхтэй халагддаг. Олон юм сурч, үеийн залуусынхаа хаана яваагаа мэдэрлээ.
Б.Батдэлгэр: Цэрэгт мартагдашгүй дурсамж, олон найзтай боллоо

-Цэрэгт мэргэжил эзэмшиж, жолооны үнэмлэхтэй ч болдог. Хувийн зохион байгуулалт, эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр тэвчээртэй байхыг цэргийн албанаас сурсан. Нэг жилийг хамтдаа өнгөрүүлсэн олон найзтай боллоо.



Цаг үе
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
CОP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар “Sky Shuttle” төслийн ТЭЗҮ-ийг CОP17 бага хурлын удирдамжийн дагуу энэ арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Бид ямар нэгэн эргэлзээгүйгээр 2027 онд BYD группийн “Sky Shuttle” төслийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу BYD групптэй холбоотой гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан” гэв.
Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцлов.


