Улстөр нийгэм
ЗГ: Эдийн засгийг сэргээх төслүүдийг танилцуулав
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд болж, эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлтийн бодлого”-ын явц болон эдийн засгийг сэргээх төслүүдийн талаар Сангийн сайд танилцууллаа.
Боомтын хүчин чадал, тээвэр логистик, эрчим хүч, төрийн бүтээмж болон хязгаарлагдмал санхүүжилтийн эх үүсвэр нь эдийн засгийг хязгаарлагч хүчин зүйл болоод байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, тээвэр логистикийн дэд бүтцийг сайжруулан, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах юм.
Энэ хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Цахилгаан дамжуулах агаарын шугам, Тавантолгой ДЦС, Чойбалсан зүүн бүсийн ДЦС, Хуримтлуурын төсөл, Амгалан ДС, Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам, Зүүнбаян-Ханги төмөр зам, Богдхан төмөр зам, Газрын тосны үйлдвэр, Дамжуулах хоолой, УБ хотын багтаамж ихтэй тээврийн хэрэгсэл, Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр, Боомтын шинэчлэл, Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр, Алтанширээт аж үйлдвэрийн парк, Орхон-Онги усны төсөл, Эрдэнэтийн зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр зэрэг төслийн онцлог, ач холбогдол, санхүүжилтийн эх үүсвэр болон тооцоолол, эдийн засгийн үр өгөөж, шийдэх асуудлын талаар танилцуулсан байна.
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Монгол Улсын Их Хурлын дэд болон байнгын хороодын өнөөдрийн /2026.05.11/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг бүхэнд танилцуулж байна.

Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2026.05.11/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Улстөр нийгэм
Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам барина
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр энэ онд Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд хоёр байршилд нийт 1.2 км авто зам барина. Уг зам ашиглалтад орсноор Намьяанжугийн гудамжийг далан дагасан замтай холбож, Баянзүрх дүүргийн хороолол дундах зам өргөсөх юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнээс тодрууллаа.

НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Эхний байршил нь, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эцсийн автобусны буудлаас зүүн тийш үерийн хамгаалалтын далан хүртэлх 720 метр үргэлжилнэ. Тус хэсгийн замыг хоёр эгнээ бүхий хоёр талдаа явган зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтайгаар барина.
Хоёр дахь байршил нь, Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Цагаан хуаран хотхоны урд талаар Нарт хотхоныг тойрон, далан дагасан замтай нийлэх 440 метр урт авто зам барина. Гүйцэтгэгчээр “Шинэ хотын цамхаг” ХХК шалгарч, барилгын бэлтгэл ажлыг хангаж байна. Өнөөдрийн байдлаар трасст өртсөн нэгж талбаруудыг чөлөөлөх ажил үргэлжилж байна” гэв.
-
Цаг үе2023/10/06
“Мандала” үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ болов
-
Үзэл бодол2024/03/22
Малчдад хүргэх тусламжийг үр дүнтэй зохион байгуулах талаар ярилцав
-
Цаг үе2022/12/20
Цагаачийн гарах, орох мэдэгдлийг цахимаар бүртгэж байна
-
Улстөр нийгэм2021/10/05
Дүйцүүлэх албаны алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг ол...
