Цаг үе
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 13. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 20. Ангараг гараг. Үнэг одтой, долоон улаан мэнгэтэй цагаан хулгана өдөр.
Өдрийн наран 8 цаг 33 минутад мандан, 16 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Өлсөж ундаасна хэмээжээ.
Цаг үе
Боловсролын Ерөнхий газар Европын холбооны ЭРАЗМУС+ РИТИЧ төслийн түншлэгч байгуулагаар хамтран ажиллаж байна



Цаг үе
Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар Японы хөрөнгө оруулагчидтай хэлэлцүүлэг өрнүүлэв
Япон улсын Токио хотноо “Инвест Монголиа: Эрчим хүч ба санхүүгийн салбар, Токио 2026” форум /2026.05.15/ боллоо.
Тус форумд Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Найдалаа тэргүүтэй төрийн байгууллагуудын төлөөлөл, тухайлбал Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Эрчим хүчний яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Улсаас Японд суугаа Элчин сайдын яам болон холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцов.

Мөн Япон улсын төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч байгууллагуудын 240 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж, Монголын хувийн хэвшлийн 14 аж ахуйн нэгж үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрөө танилцуулан, Японы бизнесийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай бизнесийн харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.
Форумын хүрээнд Монгол Улсын эрчим хүч, санхүүгийн салбарын хөрөнгө оруулалтын орчин, хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүд болон хамтын ажиллагааны боломжуудыг танилцуулж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шилжилт, ногоон санхүүжилт, тогтвортой хөрөнгө оруулалтын орчны асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломж, бодит түншлэлийн гарцуудыг тодорхойллоо.
Энэхүү форум нь Монгол Улсад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын түншлэл, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.





Цаг үе
2024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв
Нийслэлийн хэмжээнд гэр хорооллыг орон сууцжуулах, авто зам болон замын байгууламж барих, инженерийн шугам сүлжээ татах, сургууль, цэцэрлэг, тэдгээрийн авто зогсоол зэрэг нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Тодруулбал, 2024 онд нийслэлийн хэмжээнд 1995 нэгж талбарт газар чөлөөлсөн бол 2025 онд 3933 нэгж талбарт газар чөлөөлсөн. 2025 онд 1021 нэгж талбарыг инженерийн дэд бүтцийн ажлын хүрээнд, 2332 нэгж талбарыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд, 580 нэгж талбарыг нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд тус тус чөлөөлөв.
Харин 2026 онд нийт 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлөхөөр төлөвлөснөөс энэ оны эхний таван сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 487 нэгж талбарыг чөлөөлөөд байна.
-
Улстөр нийгэм2020/12/11
“COVID-19”-ын нөхцөл байдлын хэвлэлийн бага хурал /2020.12.11-ний 11...
-
Цаг үе2021/01/11
Өнөөдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
Улстөр нийгэм2022/01/11
УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан өнөөдөр болно
-
Урлаг спорт2023/10/18
Монголын боксын өсвөр, залуучуудын баг тамирчид Астанаг зорив
