Улстөр нийгэм
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Төрийн банк нэгдэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өчигдрөөс албан ёсоор эхлээд байна. Энэхүү санаачилгын хүрээнд төрийн байгууллагууд мод тарьж эхэлсэн бөгөөд Сангийн яамны харьяа байгууллагууд өчигдөр Сонгино хайрхан дүүргийн 24-р хороо “Бумбатын булаг”-т мод тарьлаа.
Сангийн яамны харьяа Төрийн банкны хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд аянд нэгдэж байгаагаа зарлан “Бумбатын булаг”-т 80 гаруй суулгацыг энэ үеэр тарьжээ.
Төрийн банкны хувьд байгальд ээлтэй бизнесийг дэмжиж, экологид ээлтэй орчныг бий болгох зорилт тавин ажиллаж, байгаль орчноо хайрлан хамгаалах, ирээдүй хойч үеэ байгаль, амьтанд хайртай, зөв хүн болгон төлөвшүүлэхийн тулд 2013 оноос хойш “Эко боловсрол олгох аян”-ыг эхлүүлээд байгаа юм.
Төрийн банк нь Монгол орныг хамарсан 500 гаруй салбар нэгж, 4000 орчим ажилтныхаа оролцоотой “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ”-г жил бүр зохион байгуулж, Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт байрлах гол горхи, нуур цөөрмийн эрэг, сав 5,237 га газрыг цэвэрлэж, аж ахуй нэгжүүд болон иргэдээ байгаль орчинд ээлтэй, хариуцлагатайгаар аялж зугаалахыг уриалж, үлгэрлэсээр ирсэн юм.






Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Монгол Улсын Их Хурлын дэд болон байнгын хороодын өнөөдрийн /2026.05.11/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг бүхэнд танилцуулж байна.

Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2026.05.11/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Улстөр нийгэм
Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам барина
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр энэ онд Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд хоёр байршилд нийт 1.2 км авто зам барина. Уг зам ашиглалтад орсноор Намьяанжугийн гудамжийг далан дагасан замтай холбож, Баянзүрх дүүргийн хороолол дундах зам өргөсөх юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнээс тодрууллаа.

НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Эхний байршил нь, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эцсийн автобусны буудлаас зүүн тийш үерийн хамгаалалтын далан хүртэлх 720 метр үргэлжилнэ. Тус хэсгийн замыг хоёр эгнээ бүхий хоёр талдаа явган зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтайгаар барина.
Хоёр дахь байршил нь, Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Цагаан хуаран хотхоны урд талаар Нарт хотхоныг тойрон, далан дагасан замтай нийлэх 440 метр урт авто зам барина. Гүйцэтгэгчээр “Шинэ хотын цамхаг” ХХК шалгарч, барилгын бэлтгэл ажлыг хангаж байна. Өнөөдрийн байдлаар трасст өртсөн нэгж талбаруудыг чөлөөлөх ажил үргэлжилж байна” гэв.
-
Улстөр нийгэм2021/09/06
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нарын уулзалт болов
-
Шударга мэдээ2019/11/13
Гэр хороололд инженерийн хангамжийг нэвтрүүлсэн “Дэд бүтцийн төв” тө...
-
Цаг үе2024/05/10
Цахим худалдаа, дижитал эдийн засгийн асуудлаарх Засгийн газар хоорондын шинжээч...
-
Улстөр нийгэм2021/08/19
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа
