Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 5-ны Пүрэв гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

⏱ 10:30-20:00 цагт: ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, Иргэн Шижирбаатар, Бумбаа /дэлгүүрүүд/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэг дулаан ХХК-ууд, Иргэн Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор,

СҮХБААТАР ДҮҮРЭГ

⏱ 11:00-20:00 цагт: СБД 5-р хороо Доктор авто сүлжээ, Орбита эмнэлэг болон эдгээрийн ойр орчмоор,

ТӨВ АЙМАГ

⏱ 09:30-18:00 цагт: Синво, Алтан оршихуй, ТЭДЭӨ ХХК.


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Ухаалаг хотын төслүүдэд Япон улстай хамтран ажиллах талаар санал солилцлоо

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам болон Монгол дахь Японы Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэлээс эдийн засгийн өсөлтийн тулгуур, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад голлох нөлөөг үзүүлдэг дэд бүтцийн салбартаа ихээхэн анхаарч, мега төслүүдийг эрчимтэй хэрэгжүүлж байгаа. Олон жилийн найрамдалт харилцаатай Япон улстай дэд бүтцийн салбарт төдийгүй ухаалаг хотын төслүүдэд хамтарч, дэмжиж ажиллахад таатай байх болно” гэдгээ илэрхийллээ.

Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны Олон улсын төсөл хариуцсан дэд сайд Огасавара Кэничи “Улаанбаатар хотын дэд бүтцийн төслүүд тэр дундаа метроны төсөлд хамтран ажиллах боломжийг эрэлхийлж буйгаа онцлоод төр, хувийн хэвшлийн хамтарсан төслүүд нь Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын хөгжилд өндөр хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээв. Ухаалаг хот судалгааны төслийн ахлагч, Хот байгуулалтын газрын менежер Михара Такү “Манай баг Азийн олон оронд ухаалаг хотын төслүүдийг хэрэгжүүлж ирсэн арвин туршлагатай. Ялангуяа дрон ложистикийн тээвэр, 3D загвар боловсруулалт, тэдгээрийг авто замын хөдөлгөөнд хэрхэн ашиглах талаар Улаанбаатар хоттой хамтарч ажиллах хүсэлтэй байна” гэсэн юм.

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр дэвшилтэт технологийг ашиглан хотын нөөцийг үр ашигтай удирдаж, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад тогтвортой хөгжилд нийцсэн ухаалаг хотын төслүүд чухлаар тавигдах нь зүйтэй. Тиймээс мэдээллийн санг олон нийтэд нээлттэй байдлаар ашиглаж, дижитал орчныг бий болгоход Япон улстай хамтран ажиллахыг зорьж буйгаа илэрхийллээ. Улаанбаатар хотод ухаалаг хотын төслүүд үе шаттай хэрэгжиж байгааг уулзалтын төгсгөлд танилцууллаа.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

"Сангийн далай" гэдэг газар гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа

Огноо:

,

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн "Сангийн далай" гэдэг газар гарсан хээрийн гал түймрийг өнөөдөр /2025.09.03/ 00:50 цагт цурамд оруулж, 01:30 цагт бүрэн унтраалаа.
 
Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Халхгол сумын мэргэжлийн анги, “Петро-Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд, орон нутгийн нийт 74 хүн, 13 автомашинтайгаар оролцсон юм.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Ухаалаг хотын төслүүдэд Япон улстай хамтран ажиллах талаар санал солилцлоо

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам болон Монгол дахь Японы Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэлээс эдийн засгийн өсөлтийн тулгуур, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад голлох нөлөөг үзүүлдэг дэд бүтцийн салбартаа ихээхэн анхаарч, мега төслүүдийг эрчимтэй хэрэгжүүлж байгаа. Олон жилийн найрамдалт харилцаатай Япон улстай дэд бүтцийн салбарт төдийгүй ухаалаг хотын төслүүдэд хамтарч, дэмжиж ажиллахад таатай байх болно” гэдгээ илэрхийллээ.

Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны Олон улсын төсөл хариуцсан дэд сайд Огасавара Кэничи “Улаанбаатар хотын дэд бүтцийн төслүүд тэр дундаа метроны төсөлд хамтран ажиллах боломжийг эрэлхийлж буйгаа онцлоод төр, хувийн хэвшлийн хамтарсан төслүүд нь Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын хөгжилд өндөр хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээв. Ухаалаг хот судалгааны төслийн ахлагч, Хот байгуулалтын газрын менежер Михара Такү “Манай баг Азийн олон оронд ухаалаг хотын төслүүдийг хэрэгжүүлж ирсэн арвин туршлагатай. Ялангуяа дрон ложистикийн тээвэр, 3D загвар боловсруулалт, тэдгээрийг авто замын хөдөлгөөнд хэрхэн ашиглах талаар Улаанбаатар хоттой хамтарч ажиллах хүсэлтэй байна” гэсэн юм.

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр дэвшилтэт технологийг ашиглан хотын нөөцийг үр ашигтай удирдаж, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад тогтвортой хөгжилд нийцсэн ухаалаг хотын төслүүд чухлаар тавигдах нь зүйтэй. Тиймээс мэдээллийн санг олон нийтэд нээлттэй байдлаар ашиглаж, дижитал орчныг бий болгоход Япон улстай хамтран ажиллахыг зорьж буйгаа илэрхийллээ. Улаанбаатар хотод ухаалаг хотын төслүүд үе шаттай хэрэгжиж байгааг уулзалтын төгсгөлд танилцууллаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе16 цаг 3 минут

Ухаалаг хотын төслүүдэд Япон улстай хамтран ажиллах талаар санал сол...

Цаг үе16 цаг 12 минут

"Сангийн далай" гэдэг газар гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраа...

Цаг үе16 цаг 14 минут

Ухаалаг хотын төслүүдэд Япон улстай хамтран ажиллах талаар санал сол...

Цаг үе16 цаг 17 минут

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Шинэ Зеланд Улсын Парламент...

Шударга мэдээ16 цаг 20 минут

Зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн зөрчлийг арилгуулж байна

Цаг үе16 цаг 23 минут

Сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцон...

Цаг үе16 цаг 36 минут

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Цаг үе2025/09/02

Б.Одбаяр: Улаанбаатар хотын гол авто замуудын 80 гаруй хувь буюу 232...

Цаг үе2025/09/02

Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн бари...

Улстөр нийгэм2025/09/02

Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэ...

Санал болгох