Бидэнтэй нэгдэх

Цаг үе

ШӨХТГ: Зарим ломбардууд 3 хувийн зээлийн хүүг хэрэгжүүлэхгүй байна

Огноо:

,

ШӨХТГ-т ирүүлдэг гомдлын нэлээдгүй хувийг барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардын хүүтэй холбоотой асуудлууд эзэлж байна. Зарим ломбард зээлийн хүүгээ  3 хувиар биш  7 хувиар олгодог асуудал иргэд, хэрэглэгчийг бухимдуулсаар байна. Энэ нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйл болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байгаа юм.

Тухайлбал, тус хуулийг зөрчсөн нь хяналт, шалгалтаар тогтоогдсон “Бан Бан” ХХК-д  сануулж, зөвлөж, шаардсаар байхад удаа дараа ийм үйлдэл гаргасан тул дараагийн арга хэмжээг авахаас өөр аргагүйд хүргэж байна. Эдийн засаг хүндрэлтэй байгаа эдгээр өдрүүдэд хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж, холбогдох журмыг мөрдөж ажиллавал энэ мэт хүндрэлүүд аль аль талдаа  гарахгүй байж болно.

Иймд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиуд болон Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нийтлэг шаардлага MNS 5274:2017 стандартын хэрэгжилтийг хангах хүрээнд үйл ажиллагаандаа дараах зүйлсийг анхаарч ажиллахыг ЗӨВЛӨЖ байна.

Үүнд: 

- Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нийтлэг шаардлага MNS 5274:2017 стандарт”-ын хэрэгжилтийг тус тус хангаж ажиллах;

- “Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн 141 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах хүрээнд зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцохоор гэрээнд өөрчлөлт оруулах, зээлийн төлбөр, хүү төлөх хуваарийг шинэчлэн, зээлдэгчид мэдэгдэх ажлыг шуурхай зохион байгуулах зэрэг болно.

Цар тахлын онцгой цаг үед төр засгийн хууль тогтоомж, тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлж ажиллаагүйгээс иргэд, хэрэглэгчдийг хохироосон асуудал үүссэн тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хуульд заасан бүрэн эрхийн дагуу холбогдох арга хэмжээг авч, хариуцлага тооцохыг анхаарна уу.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Улсын чанартай хатуу хучилттай авто замын талаас илүү хувь нь 13-аас дээш жилийн насжилттай

Огноо:

,

2025 оны байдлаар Монгол Улсын улсын чанартай хатуу хучилттай авто замын сүлжээний дийлэнх хэсэг нь ашиглалтын хугацаа өндөр болсон үзүүлэлттэй байна. Замын сүлжээний насжилтын судалгаанаас үзвэл нийт 4,038.5 км буюу 56 хувь нь 13-аас дээш жилийн, 2,813.6 км буюу 39 хувь нь 6-12 жилийн, харин 1,104.7 км буюу 15 хувь нь 1-5 жилийн насжилттай авто зам эзэлж байна.

Өөрөөр хэлбэл, улсын чанартай хатуу хучилттай авто замын талаас илүү хувь нь ашиглалтын хугацаа урт болсон бөгөөд их засвар, шинэчлэлийн хэрэгцээ нэмэгдэж байгааг энэхүү судалгаа харуулж байна.

Харин сүүлийн жилүүдэд ашиглалтад орсон буюу 1-5 жилийн насжилттай авто замууд нь Улаанбаатар-Дархан-Сүхбаатар, Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад, Өндөрхаан чиглэл зэрэг улсын голлох коридорууд болон зарим аймгийн төвүүдийг холбосон чиглэлүүдэд төвлөрчээ.

Авто замын насжилтыг тогтмол үнэлж, их засвар, ээлжит засвар арчлалтын ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ашиглалтын хугацааг уртасгах, төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөхөд чухал ач холбогдолтойг албаныхан хэлж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авах боломжтой

Огноо:

,

Энэ сарын 04-ний өдрөөс эхлэн эхлэн шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлах зохицуулалт хэрэгжиж байна. Тус зохицуулалт наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шатахууны нөөцийг жигд хуваарилах зорилготой.

Өнөөдөр таны автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол шатахуун авах боломжтой юм.

Сануулахад:

 - 0, 2, 4, 6, 8 буюу Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд,

 - 1, 3, 5, 7, 9 буюу Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авна.

Иргэд, жолооч та бүхэн хуваарийн дагуу шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлнэ үү.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар халах тул болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2026 оны наймдугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд  4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 34-39 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна. 


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 27-29 хэм дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 25-27 хэм дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 25-27 хэм дулаан байна. 


2026 оны наймдугаар сарын 07-ноос
2026 оны наймдугаар сарын 11-нийг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв

Наймдугаар сарын 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор, 10-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар халж, Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, Алтайн өвөр говь орчмоор 23-28 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 35-40 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна. 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-наас ихэнх нутгаар сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе17 цаг 37 минут

Улсын чанартай хатуу хучилттай авто замын талаас илүү хувь нь 13-аас...

Улстөр нийгэм17 цаг 41 минут

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Шударга мэдээ18 цаг 10 минут

Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын ...

Шударга мэдээ18 цаг 19 минут

Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ

Улстөр нийгэм18 цаг 26 минут

Монгол Улс COP17 бага хуралд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт татах...

Улстөр нийгэм18 цаг 31 минут

“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр жилд 446 тэрбум төгрөгийн ...

Цаг үе18 цаг 43 минут

Автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун ав...

Цаг үе18 цаг 53 минут

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Цаг үе2026/08/05

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 29,444 хэрэгт хяналт та...

Цаг үе2026/08/05

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй...

Санал болгох