Үзэл бодол
Ө.Гантөр: Төрийн банк ЖДҮ болон орон сууцны ипотекийн зээл олголт дээр манлайлан ажиллана

- Саяхан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталлаа. Энэ хүрээнд Засгийн газрын зүгээс банкуудтай хэрхэн хамтран ажиллах болсон талаар товч танилцуулаач.
- Төрийн банк нь 100 хувь төрийн өмчит банк болохын хувьд Засгийн газрын шийдвэр, бодлогыг хамгийн түрүүнд хэрэгжүүлж манлайлан ажилладаг. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ны хүрээнд Ажлын байрыг дэмжих зорилгоор Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл, Залуучуудад зориулсан орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй гурван их наяд төгрөгийн санхүүжилттэй зээл, Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийг дэмжихэд хоёр их наяд төгрөг, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжихэд 500 тэрбум төгрөгийн зээл, Монголбанкны нэг их наяд төгрөгийн репо санхүүжилтийн зээлийг хоёр их наяд төгрөг байхаар тусгасан байна. Эдгээр зээлийн тодорхой хэсэг Төрийн банкаар дамжих юм. Манай банкны хувьд орон даяар салбар нэгжтэй, дэд бүтэц сайтай учраас Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэл гарахгүй.
Иймд бид Бизнес төлөвлөгөөндөө тодорхой өөрчлөлтүүдийг оруулж, Жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, өрхийг орон сууцжуулах, барилгын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, дундаж давхаргыг бий болгоход чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх “Үндэсний банк” байх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Зорилтынхоо хүрээнд дээрх зээлүүдийг түргэн шуурхай, хүртээмжтэй олгох, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээнд зориулсан бусад санхүүгийн үйлчилгээнүүдийг мөн хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
- Та сая дээрх зээлүүдтэй уялдсан бусад санхүүгийн үйлчилгээнүүдийг хөгжүүлнэ гэлээ. Энэ талаараа дэлгэрүүлж ярих боломжтой юу?
- Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар нь иргэдийн амьжиргааг нэмэгдүүлдэг, ажлын байр бий болгодог чухал салбар. ХХААХҮЯ-наас гаргасан судалгаагаар улсын хэмжээнд 62,263 жижиг, дунд аж ахуйн нэгж ажиллаж байна. Эндээс харвал энэ салбарт үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нарыг санхүүгийн болон бизнесийн сургалтад хамруулж, үйл ажиллагаанд нь зөвлөгөө өгч, бойжуулж байх хэрэгцээ шаардлага харагдаж байгаа юм. Иймд бид зөвхөн зээл олгоод зогсохгүй санхүүгийн болоод гинжин сүлжээг бий болгох зорилт тавин ажиллаж байна. Мөн сүүлийн үед эрчтэй хөгжиж буй технологийн компаниудыг дэмжин хамтран ажиллах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
Хоёрдугаарт Улаанбаатар хотод 217 мянган өрх орон сууцны нөхцөлөө сайжруулах хүсэлтэй байна гэсэн судалгааг Үндэсний Статистикийн хорооноос гаргасан байдаг. Эдгээр өрхүүдийн хэрэгцээнд тохирсон зээлийг олгох шаардлагатай. Үүний нөгөө талд барилгын компаниудыг дэмжих шаардлагатай. Ингэж байж цогц хөтөлбөр болох юм. Барилга хот байгуулалтын яамнаас өгсөн мэдээллээр улсын хэмжээнд барилгын салбарт 6740 аж ахуйн нэгж үйл явуулж байна.
Гуравдугаарт Төрийн банк бол орон даяар үйл ажиллагаа явуулдаг гэж би дээр хэлсэн. Энэ утгаараа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжихэд хүчин чармайлт гарган ажилладаг. Монгол улсын хэмжээнд 344 мянган малчин өрх байна. Мөн тариаланчид байна. Эдгээр иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн санхүүгийн бүтээгдэхүүн шаардлагатай. Бид энэ тал дээр анхаарч ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл ажлын байр бий болгогч баялаг бүтээгчдээ Засгийн газраас дэмжин ажиллана гэдгийг мэдэгдсэн Төрийн банк ч энэ тал дээр идэвх санаачлага гарган цар тахлын үед баялаг бүтээгчдээ дэмжин ажиллана гэсэн үг.
- Цар тахлаас шалтгаалан үргэлжилсэн хөл хорионы дараа эдийн засгаа сэргээхэд тун хэрэгтэй хөтөлбөрүүд хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. Хөл хорионы үед банкны салбарууд хаалгүй ажилласан. Төрийн банкны хувьд хэрхэн ажиллав?
- Хэдийгээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон ч төлбөр тооцоо нэг хором ч зогсож болохгүй. Мөн тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгийг цаг тухайд нь олгохгүй бол иргэдийн амьжиргаа тасалдах эрсдэлтэй.
Иймд Төрийн банк бүх салбар нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллаж, тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө авдаг 100,647 харилцагчид банкны төлбөрийн карт үнэ төлбөргүй олгосон. Үүний хажуугаар цахим банкны үйлчилгээ буюу Гялсбанканд онлайнаар бүртгүүлэх боломжийг харилцагчиддаа нээж өгсөн.
Сар шинийн баяраар зохион байгуулдаг “Хүндэтгэлийн аян”-хаа хүрээнд амьжиргааны түвшин доогуур 600 ахмадад дэмжлэг үзүүлэн ажилласнаас гадна Гялсбанк үйлчилгээнийхээ жилийн хураамжийг чөлөөлж, харилцагчиддаа онлайнаар золгох уриалгыг явууллаа. Арваннэгдүгээр сарын 11-нд хатуу хөл хорио тогтоосноос хойш Төрийн банк ажилтнууд болон иргэдээ эрсдлээс хамгаалан ажиллаж ирсэн. Халамж тэтгэвэр тараах үеэр манай баг хамт олон халдвар хамгааллын дэглэмээ сахин ажиллаж иргэдэд халамжийг 100 хувь тарааж чадсан байдаг. Шүүмжлэх хүн олон байсан ч сайшаасан нь бүр олон бий.
- Энэ цаг үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн өмнө тулгамдаад байгаа асуудлын нэг нь зээлийн хүү болоод байна. Танай банк зээл хойшлуулалт болон зээлийн хүү бууруулах тал дээр ямар бодлоготой байгаа вэ?
- Төрийн банкны хувьд зээлийн хүүг үе шаттай бууруулан ажиллаж байгаа. Бид өнгөрөгч онд 11 төрлийн зээлийн жилийн хүүг 1.2-4.8 хувиар бууруулсан бол Сар шинийн өмнөхөн дахин 13 нэр төрлийн зээлийнхээ хүүг 1.2-4.8 хувиар буурууллаа. Үүнд харилцагчдын хамгийн их авдаг зээлүүд болох цалин, малчны, орон сууцны, бизнесийн зээлүүд багтаж байгаа юм. Мөн өнгөрөгч онд Цар тахлын нөлөөгөөр орлого доголдсон, санхүүгийн хүндрэлд орсон 46,316 харилцагчийн 663.44 тэрбум төгрөгийн зээлийг шимтгэл болон нэмэгдүүлсэн хүүний тодорхой хэсгээс чөлөөлсөн байна.
- Иргэд, аж ахуйн нэгжүүдэд маш чухал шаардлагатай ажлуудыг хийж байгаа юм байна. Сая 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Улсын Их хурлын намрын ээлжит чуулганаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа. Энэ хүрээнд Төрийн банк IPO хийх үү?
- Энэхүү хуулийн дагуу системийн нөлөө бүхий таван банк 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээлд IPO гаргасан байх үүрэгтэй. Иймд Төрийн банк нь Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулах үүрэгтэй бөгөөд хуулийг дэмжин хүлээн авч, бэлтгэл ажлаа хангаж эхлээд байна. Ингэснээр иргэд, хуулийн этгээдүүд Төрийн банкны тодорхой хувийн хувьцааг хуульд заасан шаардлагын дагуу эзэмших боломжтой болох юм.
- Ярилцсанд баярлалаа,
Үзэл бодол
Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эг, Сэлэнгийн бэлчирт байрлах “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн талбайд ажиллалаа.
Тус төсөл нь Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн импортын эрчим хүчийг багасгах, Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах чухал ач холбогдолтой төсөл юм.
Эрчим хүчний яам болон Монгол-Оросын хамтарсан экспертийн ажлын хэсгээс төслийн явц, цаашид анхаарах асуудлын талаар танилцууллаа. Уг төсөл Байгал нуурын биологийн олон янз байдал, дэлхий цэвэр усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэсэн шалтгаанаар олон жил гацсан.
“Дэлхийн өвийн хороо, ОУБХХ-ноос “Эгийн голын УЦС төслийг дангаар хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд мэдэгдэхүйц нөлөөлөл үзүүлэхгүй” болохыг тэмдэглэжээ. Гэхдээ төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг ЮНЕСКО-ийн аргачлал болон олон улсын стандартын дагуу боловсруулах чиглэл өгсөн байна.
Энэ хүрээнд 2025-2026 онд Эгийн голын УЦС-ын Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох судалгаа, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, УЦС-ын туслах боомт болон үндсэн ТЭЗҮ-ийн нэмэлт судалгаа хийж, төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангана. Монгол-Оросын Экспертийн ажлын хэсэг 2026 оны эхний хагаст багтаан эцсийн дүгнэлт гаргахаар тохиролцжээ. Салбарын сайд нар төслийг хэрэгжүүлэхэд анхаарч байгаа бөгөөд судалгааны ажлуудад шаардлагатай санхүүжилтийг тухай бүр шийдвэрлэн ажиллахаа илэрхийлсэн юм.
Төслийн нөлөөллийн бүс дэх иргэд буюу Хантай, Баянгол багийн иргэд энэхүү төслийг ажил хэрэг болохыг 35 жил хүлээсэн, бүрэн дүүрэн дэмжиж байгаа, уг төслийг урагшлуулахын тулд төлөө ажиллаж Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, Засгийн газрын бодлого, шийдвэрийг дэмжихээ хэлж байлаа.
Мөн иргэд энэ уулзалтын үеэр өөрсдийн санаачилсан орон нутгийн хөгжлийг дэмжих, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Хантай” цогцолборын төслөө Ерөнхий сайд танилцууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хойд бүсийн анхдугаар зөвлөгөөнд оролцогчид санал нэгтэйгээр Эгийн голын УЦС төслийг бүс нутагтаа хэрэгтэй, нэн яаралтай хэрэгжүүлэх ажлын нэгдүгээрт эрэмбэлснийг дурдаад улс орны эдийн засагт ач холбогдолтой мега төслийг нэгдсэн ойлголтоор дэмжиж байгаа нутгийн иргэдэд талархал илэрхийлэв. Эгийн голын УЦС-ын төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажиллана гэлээ.
Үзэл бодол
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.
Үзэл бодол
Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй лагийн хэмжээ хэрээс хэтэрсэн
НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын бүлгийн дарга Т.Батцогт, Төлөөлөгч Б.Золзаяа, Э.Хулан, Э.Одонтуяа нар УСУГ-т ажиллалаа. Өдгөө 66 жилийн, 1900 гаруй ажилчинтай тус байгууллагын жаргал, зовлон нийслэлчүүдэд шууд хамаатай.
Ундны ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ, Улаанбаатар хотын цэвэр, бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээ, усны ухаалаг хэрэглээ, цэвэрлэх байгууламжийн хэвийн, найдвартай ажиллагаа, Улаанбаатар хотын ус хангамжийн сүлжээг хянах, удирдах зэрэг асуудлыг хариуцан шийдвэрлэдэг УСУГ-ын үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, ирээдүйн зорилтыг онцлон Ц.Төрхүү дарга мэдээлэл өгч, танилцууллаа.
Тэрбээр, “Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдал, ахуйн болон аюултай хог хаягдлаас болж лагийн хэмжээ хэрээс хэтэрсэн. Энэ бол аюул. Манай тулгамдсан асуудал. Яагаад бэрхшээл вэ гэхээр, Улаанбаатарын хэмжээнд долоон цэвэрлэх байгууламж үйл ажиллагаа явуулж байна. Бид ганц Төв цэвэрлэх байгууламжийг л чухалчлаад яриад байдаг. Гэтэл эдгээр долоон байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллаад хоногтоо хамгийн ихдээ 200-аад мянган метр куб ус хүлээн авах чадалтай. Гэтэл өнөөдөр энэ ачаалал 3-4 дахин нэмэгдчихсэн. Тэр хэрээр лагийн хэмжээ ихсэж байна. Хоёрдугаарт, усны үнэ тариф, татаасын асуудлыг ярихгүй бол шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо ч бид зардлаа даахгүй. Тиймээс ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ, бусад асуудалд анхаарахгүйгээр нийслэлчүүдийн ус хангамж найдвартай боллоо гэж санаа амрах нөхцөл үүсэхгүй” гэв.
НИТХ-ын дарга А.Баяр “Цэнхэр алт болох ус шавхагддаг баялаг. Бодлогын хувьд шийвэрлэх, хамтран ажиллах, зайлшгүй олон нийтэд тулгамдсан асуудлаа танилцуулж ойлгуулах шаардлага байна. Тиймээс энэ ажлыг НИТХ-ын нийт Төлөөлөгчдөд танилцуулахаас гадна “Эх оронч сурагч” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн сурагчдад усны үнэ цэн, ухаалаг хэрэглээг таниулах ажлыг хамтарч эхлүүлье” гэлээ.
-
Цаг үе2019/07/02
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Цаг үе2022/04/28
“Ногоон дуу хоолой” нэг сарын аян эхэллээ
-
Шударга мэдээ2023/09/27
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний ...
-
Цаг үе2024/04/05
Сүхбаатар аймагт сэг зэм цуглуулах, устгах ажил үргэлжилж байна