Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 20. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын  Билгийн тооллын 28. Буд гараг. Шийдэм одтой, найман цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал:  Хий

Өдрийн наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Өчүүхэн дүүрэн болох улирал 22 цаг 05 минутанд эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Дархан-Уул аймаг үр тариагаа хурааж эхэлжээ

Огноо:

,

Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ жил 18 мянга орчим га-д төмс, хүнсний ногоо, үр тариа тариалсан. Одоогоор төмс хүнсний ногооны хураалт 40 орчим хувьтай байгаа бол үр тариагаа хурааж эхэлжээ. Зуншлага гандуу, ургацын болц тааруу байснаас хураалт хойшилсон. Харин одоо хэт хүйтрэхээс урьтаж ургацаа бүрэн хурааж дуусгах шаардлагатай байна.

Жилээс жилд үүсдэг ажиллах хүчний асуудал энэ жил мөн үүссэн. Үүнийг аймаг орон нутаг, ААНБ-д, их дээд, мэргэжлийн сургуулиудтай хамтран шийдвэрлэхээр уулзалт хийжээ.  Тариаланчдаас одоогоор 700 гаруй ажиллах хүчний захилга ирүүлсэн байна. Их дээд сургуулиудаас 1200 орчим оюутныг ургац хураалтад ажиллуулах боломжтой аж.

Оюутнуудыг ажиллуулахдаа цалин хөлсийг өмнөх жилээс бууруулахгүй байх, цагт нь цалинг нь олгох, байрны нөхцөл, хоолны чанар дээр онцгой анхаарах, ажиллах хүчнийг аюулгүй тээвэрлэх, тээврийн хэрэгслийн асуудлыг шийдвэрлэх зэрэгт ач холбогдол өгч аль аль талдаа хариуцлагатай байхаар 3 талт гэрээг байгуулахаар болсон байна. 

Ургац хураалтад ажиллах техник тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг тариаланчид өөрсдөө хангасан. Харин ажиллах хүчний асуудлыг ийнхүү шийдсэнээр аймгийн хэмжээнд ургац хураалтыг 10 дугаар  сарын эхэн гэхэд дуусгах боломжтойг албаныхан хэлж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны есдүгээр сарын 17-нд болж дараах шийдвэрийг гаргалаа.

Улаанбаатар хотноо 2025 оны долоодугаар сарын 16-нд гарын үсэг зурсан "Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталлаа.

Хэлэлцээр байгуулснаар Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бий болж, агаарын харилцааг хөгжүүлэх суурь нөхцөл бүрдэж байна. Баруун Азийн орнууд руу нислэгийн чиглэл нээх, олон улсын тээвэр, логистикийн сүлжээнд холбогдож нислэгийн сүлжээг өргөжүүлэх, зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, хоёр улсын харилцаа, худалдаа-эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Засгийн газрын хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдууланЗам, тээврийн яамнаас агаарын тээврийн либералчлалыг дэмжиж агаарын харилцааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, нислэгийн чиглэл, тоо, давтамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Огноо:

,

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.

2025 оны есдүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулсаар ялимгүй хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Алтайн уулархаг нутгаар 10-15 хэм, говийн бүс нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 18-20 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна.


2025 оны есдүгээр сарын 19-нөөс 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 20-21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан байна. Есдүгээр сарын 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох