Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Эрүүл Монгол хүний төлөө арилжааны банкнууд нэгдэж байна

Огноо:

,

Арилжааны банкнууд нийгмийн хариуцлагын хүрээнд, Монгол Улсын иргэдийн эрүүл хүнс, эрүүл ирээдүйг хамтдаа бүтээлцэж, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг дэмжин хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй хүүтэй зээлийг олгож эхлээд байна.

Мал аж ахуй, газар тариалан, хүнсний боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжих гэсэн гурван чиглэлийн хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, хоршоодод эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалттай, нийт 982 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан 5-6 хувийн хөнгөлөлттэй хүүтэй, Засгийн газрын татаастайгаар олгож байгаа юм.

Хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, түүхий эдийн дотоодын нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж байгаа билээ.

Зээлийг зориулалтын дагуу, үр дүнтэй зарцуулснаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрлэлээ өргөжүүлэх, шинээр үйлдвэр байгуулах, технологийн шинэчлэл хийх замаар ашиг орлогоо нэмэгдүүлэн, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдэх юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын далан, ус зайлуулах шугам сүлжээ зэрэг 20 төсөл 85 хувьтай хэрэгжиж байна

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 10 захирамж, гэрээний дагуу үерийн хамгаалалтын далан, ус зайлуулах шугам сүлжээ, засвар арчлалт, тохижилтын чиглэлээр 26 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Эдгээрээс 20 ажлыг энэ онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэл 85 хувьтай үргэлжилж байгаа юм. Харин зургаан төсөл арга хэмжээг он дамжин хэрэгжүүлнэ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын сувгийн барилга угсралтын ажил, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд “Ногоон орон сууц” төслийн хүрээнд хөрсний ус зайлуулах шугамын барилгын ажил, Баянгол дүүргийн Гандантэгчинлэн хийдийн гадна тохижилт, ус зайлуулах шугамын ажлын гүйцэтгэл тус тус 100 хувьтай байна.

Мөн 27 байршилд 48.323 шоо метр лаг, хагшаас цэвэрлэж, 13 байршилд насос худгийн засвар үйлчилгээ хийж хэвийн ажиллагааг хангав. Харин Сэлбэ голын үерийн ус хуримтлуулах усан сан болон далангийн дагуух тохижилтын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Энэ онд геодези, усны барилга байгууламжийн чиглэлээр 20 төсөл, ирэх онд 6 төсөл хэрэгжинэ. Үүнд:

  • Үерийн хамгаалалтын сувгийн ажил 1
  • Борооны ус зайлуулах шугамын ажил 10
  • Замын ус зайлуулах шугам, худгийн арчлалт засварын ажил 3
  • Сэргээн засах ажил 2
  • Лаг хагшаас цэвэрлэх ажил 2
  • Халиа, тошин багасгах ажил 1
  • Насос станц, насост худгийн ажил 1
  • Мониторингийн цооногийн ашиглалтын ажил 1
  • Хөрсний ус зайлуулах шугамын ажил 2
  • Тохижилтын ажил 2 тус тус гүйцэтгэж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвлийн элсэлтийн шалгалтад 10,11,12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжгүй

Огноо:

,

ЭЕШ-ын өвлийн элсэлтийн бүртгэл есдүгээр  сарын 29-нөөс эхэлсэн. Тус шалгалтын онлайн бүртгэл арваннэгдүгээр сарын 14-нд дуусна. Өвлийн элсэлтийн шалгалтад бүртгүүлэхийг хүсвэл Боловсролын Үнэлгээний төвийн EYESH.EEC.MN сайтаар бүртгүүлэх боломжтой.

Энэ оны өвлийн элсэлтийн шалгалтад Ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжгүй. Зөвхөн энэ оны зургаан сар болон түүнээс өмнө төгссөн шалгуулагчид хамрагдах боломжтой  юм байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Огноо:

,

2025 оны аравдугаар сарын 20-ноос 29-нийг хүртэлх
арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 

Хур тунадас: 24-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд Хэнтэйн уулархаг нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. 

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр. 

Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө 25-30 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн хүтйнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. 22-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Бүх хугацаанд цас орохгүй. 

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.

Агаарын температур: Хугацааны эхээр хүйтэн шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18-23 хэм, бусад хэсгээр -11-16 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 23-наас өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-19 хэм, бусад хэсгээр 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох