Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Сургууль, цэцэрлэгийн засвар, орон сууцны шугам сүлжээний засварыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Огноо:

,

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг есөн дүүрэг, инженерийн хангамж, авто зам, боловсрол, эрүүл мэндийн байгууллага зэрэг байгууллагуудын удирдах ажилтнуудтай уулзаж, тухайн байгууллагын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудалтай нэг бүрчлэн танилцлаа.

Уулзалтаар энэ өвөл хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэгийн засвар, орон сууцны гадна шугам сүлжээ, бохир усны насос станцын шинэчлэх зардлыг нийслэлийн төсвөөс шийдвэрлэх, газар чөлөөлөлт, тендерийн сонгон шалгаруулалттай холбоотойгоор удааширч буй ажлыг эрчимжүүлэх хуваарьт уулзалтуудыг товлож, ажлын уялдааг хангаж ажиллахаар болов.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Дэнжийн мянгын дулааны станц барих нэгж талбарын газар чөлөөлөлт 90 орчим хувьтай байна

Огноо:

,

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Дулааны тархмал эх үүсвэр төслийг хэрэгжүүлж байна. Уг төслөөр хийн түлшээр ажиллах эх үүсвэрийн дулааны станцыг Их Засаг, Дүнжингарав, Цэцэрлэгт хүрээлэн, Дэнжийн мянгад барина. Хатуу түлшээр ажиллах дулааны станцыг Шархад, Яармаг, Залуус, Морингийн даваа, Хүннү хот, Сэлбэ хотод барихаар төлөвлөсөн. Тус бүр 21 МВт-144 МВт хүртэлх хүчин чадалтай 10 дулааны станцыг тархмал хэлбэрээр барих бөгөөд оргил цагийн үед системээс ирэх ачааллыг бууруулан, 581 Гкал/цаг дулааны эрчим хүч нийлүүлж хэрэглэгчдийг тасралтгүй, найдвартай эх үүсвэрээр хангахыг зорьж буй.

Тэгвэл Дулааны тархмал эх үүсвэр төслийн нэг Дэнжийн мянгын дулааны станцын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулсан. Станц барих нэгж талбарын газар чөлөөлөлт 90 орчим хувьтай байна. Тодруулбал, дулааны станцыг нийт 58 нэгж талбарт байгуулахаас 51 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ. Мөн дулааны шинэ эх үүсвэрийн технологийн хувилбарыг тэлэх зорилгоор Сэлбэ болон Хүннү хот орчмын нутаг дэвсгэрт газрын гүний дулааны хайгуул, судалгааг эхлүүлээд байгаа аж.

Ийнхүү бага чадлын дэд станцуудыг байгуулж, оргил цагийн ачааллыг хуваарилах, системийн доголдлоос сэргийлэх Дулааны тархмал эх үүсвэр төсөл үе шаттай хэрэгжиж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааны явцад 7 хүүхэд мориноос унажээ

Огноо:

,

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Увс аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 27 албан хаагч Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадмын морины комисст ажиллаж хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүллээ.

Баяр наадмын 9 насны морины уралдаанд 700 гаруй морь уралдаж, 276 уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах явцад зориулалт нь тодорхой бус станц, шингэн зэрэг эд зүйлс хүүхдийн биед нууж гаргах зөрчлүүд илэрсэн зөрчлийг арилгаж ажилласан.

Уралдааны явцад 7 хүүхэд мориноос унаж, 5 хүүхдийг бэртэл гэмтэлгүй эцэг, эхэд нь хүлээлгэн өгч, 2 хүүхдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй холбож, даатгалын компанид бичиг баримтыг нь бүрдүүлж өглөө.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Гамшиг, ослын 76 удаагийн дуудлагаар ажиллаж, 160 иргэний амь насыг авран хамгааллаа

Огноо:

,

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.07.28-08.03/ нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 38 суманд аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 160 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж ажиллалаа. 

Нийт дуудлагын 48 нь объектын гал түймэр, 2 нь ой хээрийн гал түймэр, 1 газар хөдлөлт, 1 хүчтэй салхи шуурга, 2 нь үер, 22 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм6 цаг 25 минут

"Эрдэнэт медикал" эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээн...

Улстөр нийгэм6 цаг 29 минут

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар үүрэг даа...

Цаг үе6 цаг 31 минут

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Цаг үе6 цаг 39 минут

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Улстөр нийгэм6 цаг 42 минут

“Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно

Улстөр нийгэм6 цаг 46 минут

ГЕГ: Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортолжээ

Улстөр нийгэм6 цаг 48 минут

Бүгд Найрамдах Итали улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагааг...

Шударга мэдээ6 цаг 50 минут

Сургууль, цэцэрлэгийн засвар, орон сууцны шугам сүлжээний засварыг э...

Урлаг спорт6 цаг 52 минут

Мас-Рестлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын б...

Цаг үе6 цаг 54 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Санал болгох