Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Шинээр данс нээлгэсэн 12 харилцагчийг 1.0-3.0 сая төгрөгөөр урамшууллаа

Огноо:

,

Төрийн банк энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс харилцах болон хугацаагүй хадгаламжийн данс шинээр нээлгэсэн  харилцагчдынхаа дунд урамшуулалт аян зарлаж, урамшууллын эздийг зургаадугаар сарын 19, 20-ны өдрүүдэд банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодрууллаа.

Дөрөв, тавдугаар сард харилцах болон хугацаагүй хадгаламжийн данс нээлгэсэн харилцагчдаас нийт 6 иргэн, 6 аж ахуйн нэгж тодруулсан бөгөөд шинээр данс нээлгэсэн иргэнийг 1,000,000 төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 3,000,000 төгрөгөөр тус тус урамшуулав.

Дөрөвдүгээр сарын урамшууллын эздээр:

  1. “17-гийн буудал” тооцооны төвөөр үйлчлүүлсэн харилцагч Д.Түвшинмөнх
  2. “Городок” тооцооны төвөөр үйлчлүүлсэн харилцагч О.Гантулга
  3. “Цайз” тооцооны төвөөр үйлчлүүлсэн харилцагч Т.Батчимэг нар тодорсон бол харилцагч аж ахуйн нэгжүүдээс:
  1. Жинст чачирт ХХК
  2. Сангийн гозгор ХХК
  3. Төмрийн завод ХК зэрэг компаниуд “Сансар”, “Зуун айл”, “Тээврийн товчоо” тооцооны төвүүдээр үйлчлүүлж шинэ данс нээлгэснээр урамшууллын эздээр тодорлоо.

Харин тавдугаар сарын урамшууллын эздээр:

  1. “Сүхбаатар Асгат” тооцооны төвөөр үйлчлүүлсэн харилцагч А.Мөнхсайхан
  2. “Завхан цагаан чулуут” тооцооны төвөөр үйлчлүүлсэн харилцагч Б.Баатар
  3. “Баян-Өлгий Баяннуур” тооцооны төвөөр үйлчлүүлсэн харилцагч С.Ертуган нар тодорсон бол харилцагч аж ахуйн нэгжүүдээс:
  1. Буйр нуурын экосистемийг хамгаалах аялал жуулчлал хөгжүүлэх төв ОНӨААТҮГ
  2. Хатагтай ХХК
  3. Багануур-Ус ААТҮГ зэрэг байгууллагууд “Дорнод”, “Дархан-Уул”, “Багануур” тооцооны төвүүдээр үйлчлүүлж шинэ данс нээлгэснээр урамшууллын эздээр тодорлоо.

Харилцах болон хугацаагүй хадгаламжийн данс шинээр нээлгэсэн  харилцагчдын дунд зарласан энэхүү урамшуулалт аяны зургаадугаар сарын урамшууллын эздийг энэ сарын сүүлээр Төрийн банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.

Мөн банкны зүгээс Гялсбанкны хэрэглэгчдийн дунд “Улирал бүр урамшуулалтай” аяныг зарлаад байгаа бөгөөд он дуустал үргэлжлүүлэх уг аяны хоёрдугаар улирлын урамшууллын эздийг энэ сарын 24-ний өдөр тодруулж, улирал бүрийн онцлогт тохирсон байгальд ээлтэй бараа, бүтээгдэхүүн, эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэх эрх зэргээр 21 харилцагчийг урамшуулна. Харилцагч та сар бүр Гялсбанкаараа таван гүйлгээ хийснээр “Улирал бүр урамшуулалтай” аянд оролцох боломжтой.

 

Итгэл төгс – Ногоон ирээдүй

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Өмнөд Солонгост Хятадын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн баривчилжээ

Огноо:

,

Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага АНУ-ын цэргийн бааз, цэргийн ажиллагаатай холбоотой мэдээлэл цуглуулсан байж болзошгүй Хятадын хоёр иргэнийг баривчилжээ. Тэд хоёулаа өмнө нь Хятадын армид алба хааж байсан талаар “Ассошиэйтед Пресс” мэдээлсэн байна.

Сэжигтнүүдийн нэг нь 60 гаруй настай бөгөөд 2024 оноос хойш Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан агаарын цэргийн баазын ойролцоо тусгай радио төхөөрөмж, антенн, зөөврийн компьютер ашиглан сөнөөгч онгоц болон нислэгийн удирдлагын хоорондын холбоог сонсож, мэдээлэл цуглуулсан байж болзошгүй гэж мөрдөн шалгагчид үзэж байна. Тэрбээр үүнийг хувийн сонирхлын хүрээнд хийсэн гэж мэдүүлсэн ч цуглуулсан мэдээллээ Хятадын талд дамжуулсан эсэхийг шалгаж байгаа аж.

Харин 40 гаруй настай нөгөө иргэнийг Сөүл хотын ойролцоох АНУ-ын цэргийн командлалтай холбоотой мэдээлэл цуглуулсан хэрэгт сэжиглэжээ. Тэрбээр АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилт, зэвсэг техникийн шилжилт хөдөлгөөн болон цэргийн алба хаагчдын өөрчлөлтийн талаар мэдээлэл авсан байж болзошгүй байна.

Мөрдөн шалгалтын мэдээллээр уг сэжигтэн АНУ-ын цэргийн командлалд ажилладаг Өмнөд Солонгосын иргэнтэй хувийн харилцаа тогтоож, мөнгө өгсний хариуд тодорхой мэдээлэл авсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Өмнөд Солонгосын эрх баригчид хоёр иргэнийг үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж зөрчсөн эсэхээр үргэлжлүүлэн шалгаж байна. Одоогоор тэднийг Хятадын төрийн байгууллагын шууд даалгавраар ажилласан гэж эцэслэн тогтоогоогүй байна.

Энэ хэрэг АНУ, Өмнөд Солонгосын жил бүрийн хамтарсан томоохон цэргийн сургуулилт наймдугаар сарын 17-27-нд болохын өмнө ил болсон юм. Уг сургуулилтад Өмнөд Солонгосын 18 мянга орчим цэрэг оролцохоор төлөвлөжээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Дэлхийн хүн дүрст роботын спортын наадамд 2056 робот өрсөлдөнө

Огноо:

,

Дэлхийн хүн дүрст роботын хоёр дахь спортын наадам наймдугаар сарын 22-нд Бээжин хотын Үндэсний хурдны тэшүүрийн ордон буюу “Мөсөн тууз”-д нээлтээ хийнэ.

Үндсэн тэмцээн наймдугаар сарын 22-26-нд тав хоног үргэлжилж, 51 төрөлд нийт 1301 тэмцээн зохион байгуулахаар болжээ.

Энэ удаагийн наадам цар хүрээ, оролцогчдын тоогоор өмнөхөөсөө мэдэгдэхүйц өргөжиж байна. Зургаан тивийн 16 орны 666 баг, 2056 хүн дүрст робот тэмцээнд оролцохоор бүртгүүлжээ. Багийн тоо өмнөх наадмаас 138 хувиар өссөн бол тэмцээнд оролцох роботын тоо хоёр дахин нэмэгдсэн байна.

АНУ, Герман, Япон зэрэг улс багуудаа илгээх бөгөөд Бразил улс энэ удаа үндэсний шигшээ баг бүрдүүлэн оролцох аж.

Хятадаас нийт 157 аж ахуйн нэгжийн 641 баг, 1975 робот тэмцээнд оролцоно. Мөн 27 их сургууль багуудаа илгээж байгаа бөгөөд оролцогчид Хятадын 30 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон тусгай захиргааны бүсийг төлөөлөх юм.

Өмнөх наадамтай харьцуулахад тэмцээний хугацааг гурван хоногоос тав хоног болгон сунгаж, тэмцээний ангиллыг зургаагаас ес болгон нэмэгдүүлжээ.

Наадмын хүрээнд хүн дүрст роботуудын хөдөлгөөний нарийвчлал, хурд, тэнцвэр, зохицуулалт, багийн ажиллагаа зэрэг технологийн чадавхыг спортын өрсөлдөөнөөр сорих юм. Ингэснээр уг наадам нь зөвхөн спортын тэмцээн бус, хүн дүрст роботын хөгжлийн түвшин, практик хэрэглээний боломжийг харуулах томоохон талбар болж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Шатахуун зарна” гэх хуурамч зараар иргэдийг залилж байгааг анхаарууллаа

Огноо:

,

Сүүлийн үед шатахууны нийлүүлэлттэй холбоотой үүссэн нөхцөл байдлыг ашиглан цахим орчинд “Шатахуун зарна” гэх хуурамч зар, мэдээлэл байршуулж, иргэдээс урьдчилгаа төлбөр шилжүүлэн авах замаар залилах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.

Иймд иргэдийг цахим орчинд нийтлэгдсэн шатахуун худалдах зар, мэдээллийн үнэн зөвийг нягталж, танихгүй хүн болон баталгаагүй данс руу урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхыг зөвлөжээ.

Мөн гарал үүсэл, чанар, стандарт нь тодорхойгүй шатахуун автомашины хөдөлгүүрт ноцтой гэмтэл учруулах эрсдэлтэйг анхааруулсан байна. Шатахууны чанар, октаны тоо нь хөдөлгүүрийн хэвийн ажиллагаанд шууд нөлөөлдөг тул баталгаагүй эх үүсвэрээс шатахуун худалдан авахгүй байх нь зүйтэй.

Чанарын шаардлага хангаагүй, зориулалтын бус нэмэлт бодис хольсон шатахуун хэрэглэснээр хөдөлгүүрт детонаци үүсэх, хэт халах, эд анги гэмтэх, хүчин чадал буурах зэрэг эрсдэлтэй. Түүнчлэн ийм төрлийн шатахуун нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.

Иймээс шатахууныг баталгаатай эх үүсвэрээс худалдан авч, цахим орчин дахь хуурамч зар, мэдээлэлд хууртан эд хөрөнгөөрөө хохирохоос сэрэмжлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох