Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Тавдугаар сарын 09, 10-нд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2025 оны тавдугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл:

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18...23 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 13-15 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 13-15 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 12-14 хэм дулаан байна.


2025 оны тавдугаар сарын 09-нөөс 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар тунадас орохгүй. Салхи 11-нд Алтайн уулархаг нутгаар, 12-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 09-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар дулаарч, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 12-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Ойн 4 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд өнөөдөр 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн  байдлаар 4 ой, хээрийн түймэртэй байгаагаас Увс аймгийн Сагил, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул суманд суманд гарсан 3 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, Баян-Өлгий аймгийн Булган суманд гарсан ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна.

Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаас 66 алба хаагч, 7 автомашин, мэргэжлийн ангийн 70 хүн, 8 автомашин, нийт 136 хүн, 1 нисдэг тэрэг 15 автомашин, 2 мотоцикль, 28 морьтой оролцож байгаа юм.

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Гуртын уулын хойд тал” гэдэг газар гарсан ойн түймрийг унтраах ажиллагаанд оролцсон алба хаагчдыг ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр татан авах ажиллагааг зохион байгуулж байна.


Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах арга хэмжээ

Огноо:

,

Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм.

Галзуу өвчтэй гэрийн тэжээвэр амьтад болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, мөн өвчтэй амьтдын шүлс хүний ил шарх шалбархай, салст бүрхүүлд хүрсэн тохиолдолд энэ өвчин хүнд халдварлаж өвчлүүлдэг. 

  • Тиймээс зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах яаралтай арга хэмжээг та бүхэнд хүргэж байна. 
  • Шархыг усаар 15 минут сайтар урсгаж угаан, 5%-ийн иодын уусмалаар шархыг сайтар шавшаарай.
  • Эмнэлэгт яаралтай очиж, галзуугийн эсрэг вакцинд хамрагдаарай.
  • Эмчийн заавраар галзуу өвчний эсрэг вакцинд хамрагдана. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоотой хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

Огноо:

,

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд энэ онд нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Дэлхийн шингэрүүлсэн хийн холбооны Ерөнхийлөгч Жеймс Роукал тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд Монгол Улсын хийн түлшний салбарын өнөөгийн нөхцөл байдал болон тус холбооны зүгээс манай улсад хэрэгжүүлж болох төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй өрх хатуу түлш буюу сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна. Энэ тоо өвлийн улиралд нэмэгдэх хандлагатай байдаг. Иймээс Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн 24 мега төслийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах зорилтын дагуу “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг баримтлан Сэлбэ, Баянхошуу, Ханын материалд 20 мянган айлын цогцолбор хорооллыг барих ажлыг эхлүүлээд байна. Мөн агаарын бохирдол ихтэй бүс болох Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэх ажлыг эхлүүлсэн. Цаашлаад агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийг цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуурт үе шаттай шилжүүлэх ажилд шаардлагатай судалгааг гаргахаар төлөвлөж байна. Иймд эдгээр төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдгийг онцолж байв.

 

Харин Дэлхийн шингэрүүлсэн хийн холбооны Ерөнхийлөгч Жеймс Роукал юун түрүүнд хийн халаагуурт шилжихтэй холбоотойгоор иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг явуулах нь зүйтэй. Энэ хүрээнд цаашид талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, Улаанбаатар хоттой илүү нягт хамтран ажиллах боломжтой гэдгээ уламжлав.

Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоо /World Liguid Gas Association/ нь 1987 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 125 гаруй улсад хийн түлшний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, хөгжиж буй улс орнуудад уламжлалт эрчим хүчнээс байгальд ээлтэй шингэрүүлсэн хийн түлш рүү шилжих олон төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлдэг аж. Тэд 2012 оноос эхлэн Cooking for life хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрөөр дамжуулан өнөөдрийн байдлаар 11 улсын нийт 900 сая орчим хүнийг ахуйн хэрэглээнд нүүрс түлдэг байсныг хийн түлш рүү шилжүүлсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох