Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 12-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний цас , цаашдаа ихэнх нутгаар цас орж , цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 02 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр 15-20 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Эг Үүр, Байдраг голын хөндийгөөр 8-13 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр нутгаар 5-10 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 1-3 хэм дулаан байна.

2020 оны 02 дугаар сарын 12-ноос 02 дугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-13-нд ихэнх нутгаар, 14-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 12-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй холбогдох албаныхан Азийн гамшгийн бэлэн байдлын төв (Asian Disaster Preparedness Center-ADPC)-ийн гүйцэтгэх захирал ноён Аслам Первайз тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, тэсвэртэй байдлыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Монгол Улс 2025 оны 12 дугаар сард Азийн гамшгийн бэлэн байдлын төвд гишүүнээр нэгдсэн. Улаанбаатар хотыг дижитал технологи бүхий ухаалаг, эко хот болгон хөгжүүлэх эн тэргүүний зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Иймд хотын түвшний эрсдэлийн үнэлгээ, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, уур амьсгалд тэсвэртэй дэд бүтэц, хот төлөвлөлтийн шийдлийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна” гэдгээ уламжлав. 

“Азийн гамшгийн бэлэн байдлын төв” (Asian Disaster Preparedness Center-ADPC)-ийн гүйцэтгэх захирал Аслам Первайз цаашид Улаанбаатар хотыг гамшигт тэсвэртэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, аюулгүй, тогтвортой хот болгон хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, шат дараатай төлөвлөгөө гарган хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.

Ташрамд дурдахад, Тайландын Хаант Улсын Бангкок хотноо төвтэй 1986 онд байгуулагдсан тус төв нь Ази, Номхон далайн бүс нутагт гамшиг болон уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өндөр туршлагатай, мэргэжлийн байгууллага юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Хилийн зарим боомтод тээвэр зохион байгуулалтыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Тус тогтоолоор,

Өмнөговь аймгийн хилийн Гашуунсухайт боомтын автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалын жолоочтой тээврийн хэрэгсэл нэвтрэх хэсэгт гаалийн ухаалаг гарцын тоног төхөөрөмж суурилуулах асуудлыг шуурхай шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан болон Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагуудад тус тус даалгалаа. 

Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалсан болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн тээвэрлэсэн нүүрсийг Гашуунсухайт боомтын дээрх хилийн гарц болон Ханги боомтоор түргэн шуурхай нэвтрүүлж, нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг ханган ажиллахыг үүрэг болгов. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ

Огноо:

,

Сүүлийн үед иргэдийн гар утсанд “Та азтан болоо”, “Танд илгээмж ирлээ”, “Хямдралтай худалдан авалт хийгээрэй” зэрэг хуурамч линк болон сайтын холбоос явуулж, нэвтэрч орсон даруйд банкны мэдээллээ оруулснаар данснаасаа мөнгө алдаж, хохирох тохиолдол бүртгэгдэж байна.

Тухайлбал, Энэ оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Миний данснаас мөнгө шилжүүлсэн байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух 59 настай эрэгтэй “Т” гар утсанд нь очсон линк дээр дарж, өөрийн Худалдаа хөгжлийн банкны данснаас 22.500.000 төгрөг алдсан болох нь тогтоогдсон.

Иймд иргэд Та бүхэн ямар ч банк, аж ахуйн нэгж, байгууллага таны банкны нууц үгийг асуухгүй гэдгийг анхаарч хуурамч сайт, холбоосоор нэвтрэхгүй байж, дансны мэдээллийн аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе36 минутын өмнө

Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн...

Улстөр нийгэм59 минутын өмнө

“Энержи Ресурс” ХХК-ийг “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөл...

Улстөр нийгэм1 цаг 10 минут

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сон...

Шударга мэдээ1 цаг 14 минут

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд...

Цаг үе1 цаг 18 минут

Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажи...

Цаг үе1 цаг 24 минут

Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаа...

Улстөр нийгэм1 цаг 26 минут

“Цагаан алт” хөдөлгөөн, “Атар-4” аяны хүрээнд 2026 онд олгох...

Улстөр нийгэм1 цаг 52 минут

Ажлын хэсгийн гишүүд Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, дахин бол...

Улстөр нийгэм2026/02/25

Бизнесийн таатай орчин, иргэний эрхийг хангахыг Засгийн газарт чиглэ...

Улстөр нийгэм2026/02/25

Таван жилийн үндсэн чиглэлд бодлогын найман чиглэл, 512 шалгуур үзүү...

Санал болгох