Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа

Огноо:

,

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь БНХАУ-ын Хотжилтын барилгын хорооны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Ван Сянчэн тэргүүтэй холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
 
Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн орон сууцыг санал болгох үүднээс “Залуус-1” хорооллыг барихаар болсон.
 
Эл хотхоныг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутагт байрлах 57 га талбайд барина. Тэнд 5616 айл аж төрөх боломжтой. Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, үйлчилгээний байгууламж, спорт комплекс, мэдээлэл технологийн парк, төрийн зарим байгууллагыг тэнд төвлөрүүлэхээр зорьж буй. Одоогоор төслийн явц 10 хувьтай байна. Энэхүү төслийг дуусгавар болоход БНХАУ-ын Хотжилтын барилгын хорооноос хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Зөвшөөрөлгүй усан замын тээвэр хийсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоолоо

Огноо:

,

Зам, тээврийн яам болон Монгол Улсын Далайн захиргаа хамтарсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг, Тэнгис-Шишгэдийн бэлчирт усан замын тээврийн хэрэгслийн хяналт шалгалт хийлээ.

Зам, тээврийн яамны Хяналтын газрын даргын 04/04 дүгээр удирдамж, Далайн захиргааны даргын А/84 дүгээр тушаалын дагуу улсын байцаагч, ахлах байцаагчдаас бүрдсэн ажлын хэсэг 2025 оны зургаадугаар сарын 16-18-ны өдрүүдэд Тэнгис-Шишгэд голын бэлчирт ажиллав.

Шалгалтад нийт таван аж ахуйн нэгж, 12 усан замын тээврийн хэрэгсэл хамрагдсан бөгөөд шалгагдсан бүх аж ахуйн нэгж нь усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан нь тогтоогджээ. Мөн хоёр аж ахуйн нэгж тээврийн хэрэгслийнхээ хөдөлгүүрийн хүчин чадлыг техникийн баримт бичигт зааснаас өөрчилсөн зөрчил илэрсэн байна.

Дээрх ноцтой зөрчлүүдийг үндэслэн Улсын ахлах байцаагчийн актаар тус аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зөрчлийг арилгаж, хуулийн шаардлагыг хангах хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: Монгол Улсын Далайн захиргаа

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.06.24/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

· Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 120 минут/

14.00

“Их хуралдай”

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев 2025 оны зургаадугаар сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь 1992 онд Монгол, Узбекистаны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Монгол Улс Узбекистан Улстай 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох