Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Монголын эрэгтэй баг хожиж, эмэгтэй баг тэнцлээ

Огноо:

,

Унгар улсын нийслэл Будапешт хотод хоёр жил тутамд болдог Дэлхийн шатрын Олимпиад есдүгээр сарын 10-23-ны өдрүүдэд болж байна.
 
45 дахь удаагийн тэмцээнийн эрэгтэйчүүдийн ангилалд 196, эмэгтэйчүүдэд 181 орны баг өрсөлдөж байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Төрмөнх, Д.Янжиндулам нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн багт IM Г.Амартүвшин, FM С.Чингүүн, FM Э.Баасансүрэн, IM Э.Амилал, FM Х.Итгэлт нар тоглож буй бол эмэгтэйчүүдийн багт WGM Т.Мөнхзул, IM, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, WGM Д.Номин-Эрдэнэ, WFM Э.Хүслэн, WCM Б.Мөнгөнзул нар өрсөлдөж байгаа юм.
 
Өнөөдөр тэмцээний долоо дахь өрөгт Монгол Улсын эрэгтэй баг Ливан улсын багийг 3:1-ээр хожиж, дараагийн өрөгт Панама улсын багтай өрсөлдөх бол манай улсын эмэгтэй шатарчид долоо дахь өрөгт ХБНГУ-ын багтай тэнцэж, найм дахь өрөгт Армен улсын багтай тоглохоор боллоо гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

Монгол Улсын эмэгтэй сагсан бөмбөгчид 3х3 төрлийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Огноо:

,

Улаанбаатар хотноо болсон Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс Монгол Улсын эмэгтэй сагсан бөмбөгчид мөнгөн медаль хүртлээ. Энэхүү баярт мэдээг хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэлээ.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Дэлхийн аваргад багийн спортоор түүхэн дээд амжилт гаргаж, төрийн алтан соёмбот далбаагаа мандуулж, Монгол эмэгтэйчүүд ямар байдгийг дэлхийд зарлан тунхагласан Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багтаа төр, түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе!

Монголын төр, ард түмэн Монгол эх орон монгол охид Та бүхнээрээ бахархаж байна. Та бүхэн минь уйгагүй хөдөлмөр, эвийн хүчээрээ дэлхийн дэвжээнд Монголоо гоёлоо. Хоёрхон жилийн өмнөх ДАШТ-д 20 багаас 18-р байранд орж байсан манай охид олимп, дэлхийн аваргуудыг дараалан ялсаар, дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээлээ.

Монголчууд атгасан гар шиг эв эетэй байхдаа бахдам түүх бүтээж чаддагийг энэ торгон мөчүүд яруу тодоор батлан харуулж байна. Аугаа амжилт ялалтыг бүтээсэн баг, хамт олон Та бүхнийг монгол төр үнэлэх болно.

Амжилтаа улам ахиулж Олимп, дэлхийн аварга болж алтан соёмбот төрийн далбаагаа тун удахгүй дахин улам өндөрт мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье." гэжээ.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Даншиг наадамд улс, аймгийн цолтой 256 бөх зодоглоно

Огноо:

,

Зургаадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болох Нийслэлийн иргэдийн баяр, Хүрээ цам, даншиг наадам болох гэж байгаа билээ. Нийслэлийн иргэдийн баяр, Хүрээ цам, даншиг наадамд зориулан  хүчит  бөхийн барилдаан болно.

Тус барилдаанд улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно.

 
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга болж байна

Огноо:

,

Зуны дунд хар морь сарын улаагчин туулай өдөр буюу зургаадугаар сарын 27-ны энэ өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн хайрханаа тахиж байна. Тодруулбал Чингэлтэй хайрханы тайлгын Их овоо, Баянзүрх хайрханы Их овоо, Богдхан хайрхан Зэндмэн овоо, Сонгинохайрхан уулын баруун бэлд тус тус их тахилга болж байна. Энэ жил дөрвөн хайрханаа нэг өдөр зэрэг тахиж буйгаараа онцлог юм.

Ийнхүү нийслэлийн иргэдийн баяр "Хүрээ цам- Даншиг наадам" дөрвөн хайрханы тахилгаар эхэлж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох