Шударга мэдээ
Шинээр батлагдсан хуулийн хүрээнд холбогдох дүрэм, журам, шийдвэрийн төсөлд санал авч байна

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан шинээр дүрэм, журам, шийдвэрийн төслийг боловсруулж байна.
Тодруулбал,
- Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тооны дээд хязгаарыг тогтоох тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын төсөл /https://ulaanbaatar.mn/vote/vote-solution/657ac69beaca082574cb536a/,
- Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хил, хязгаарыг тогтоох, хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журмын төсөл /https://ulaanbaatar.mn/vote/vote-solution/6582601eeaca082574cb5388/,
- Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмын төсөл /https://ulaanbaatar.mn/vote/vote-solution/6582a481eaca082574cb5389/,
- Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн дүрмийн төсөл /https://ulaanbaatar.mn/vote/vote-solution/6583e61aeaca082574cb53a4/,
- “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төсөл /https://ulaanbaatar.mn/vote/vote-solution/658d34f3eaca082574cb53bd/,
- Барилга барих зориулалтаар олгосон газар нь цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоолын шаардлага хангаагүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгөд ногдуулах албан татварын хэмжээг 1 хүртэл хувиар нэмэгдүүлэн тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх журмын төсөл /https://ulaanbaatar.mn/vote/vote-solution/658d38a9eaca082574cb53be/-д иргэдээс санал авч байна.
Иргэн та тус төслүүдтэй https://ulaanbaatar.mn/votes хуудсаар дэлгэрэнгүй танилцан, холбогдох майл хаягаар саналаа илгээнэ үү.
Шударга мэдээ
Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл наймдугаар сарын 28-нд эхэлнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны хүсэлтийг 2025 оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 08-ны өдрийг дуустал e-Mongolia системээр хүлээн авна. Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны бүртгэлээр нэгдүгээр шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суугчийн хүүхэд хамрагдах боломжтой.
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг таны бүртгүүлсэн дугаарт мессежээр мэдээлэх болно. Мөн Та e-mongolia системд нэвтрэн орж Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн үйлчилгээг авч харах боломжтой.
Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны цахим бүртгэл наймдугаар сарын 4-18-ны өдрүүдэд явагдаж дууссан. Цэцэрлэгийн цахим бүртгэлд нийтдээ 101.117 хүүхэд бүртгүүлжээ.
Шударга мэдээ
Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх шийдвэрт хүрсэн билээ.
Энэ айлчлалын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Усны нөөц, хөдөө аж ахуй, дахин боловсруулах үйлдвэрлэлийн сайд Торобаев Бакыт Эргешевич нар хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Төрийн тэргүүний айлчлалын дараа Бүгд Найрамдах Киргиз улсын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Монгол Улсад ирээд байна. Тэдний хүсэлтээр ХХААХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Монголын махны холбоо болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй хамт /2025.08.26/ хүлээн авч уулзлав.
Уулзалтын үеэр Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас бүх төрлийн малын мах импортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, урт хугацааны хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байна гэв. Мөн Киргиз Улсад үйлдвэрлэсэн жимс, жимсгэнэ болон хүнсний ногоог Монгол Улсад экспортлох бүрэн боломжтой гэдгээ танилцуулсан юм.
Ийнхүү хоёр тал бараа бүтээгдэхүүний эргэлтийг харилцан ашигтай, тогтвортой болгох чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломж, чиглэлийн талаар ярилцлаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Шударга мэдээ
Сангийн сайд Б.Жавхлан хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа

-
Цаг үе2025/06/03
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 5075, эмнэлэгт 647 хэвтэн эмчл...
-
Улстөр нийгэм2023/03/13
УИХ-ын дарга Г.Занданшатар засаглалыг сайжруулах, авлигатай тэмцэх асуудлаарх Аж...
-
Улстөр нийгэм2022/04/15
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаан болно
-
Цаг үе2022/09/19
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан