Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Web awards 2023” цахим сэтгүүл зүйн салбарын тэргүүн наадам өнөөдөр болно

Огноо:

,

Монголын Сайтын Холбоо, Цахим хөгжил, Харилцаа Холбооны яам, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк хамтран зохион байгуулах Монголын цахим сэтгүүл зүйн салбарын “Web awards-2023” тэргүүн наадам өнөөдөр болно.

Хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн, мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай цахим сэтгүүл зүйг төлөвшүүлэх, салбарын үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий тус наадмын үеэр:
  1. “Вэб авардс 2023” наадмын онцлох сайт
  2. “Вэб авардс 2023” наадмын онцлох редакци
  3. “Вэб авардс 2023” наадмын сайтын онцлох бүтээл
  4. “Вэб авардс 2023” наадмын онцлох дебют сайт
  5. “Вэб авардс 2023” наадмын онцлох орон нутгийн сайт
  6. “Вэб авардс 2023” наадмын онцлох төсөл хэрэгжүүлэгч сайт
  7. “Вэб авардс 2023” наадмын онцлох төрөлжсөн мэдээллийн сайт
  8. “Вэб авардс 2023” наадмын онцлох вэб сайт хөгжүүлэгч
  9. “Вэб авардс 2023” наадмын онцлох апп хөгжүүлэгч
  10. “Вэб авардс 2023” наадмын сайтын онцлох сэтгүүлч
  11. “Вэб авардс 2023” наадмын онцлох гадаад мэдээний сэтгүүлч
  12. “Вэб авардс 2023” наадмын сайтын онцлох зураглаач
  13. “Вэб авардс 2023” наадмын сайтын онцлох зурагчин
  14. “Вэб авардс 2023” наадмын онцлох менежер тодорно.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Татвар төлөгч 28.879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олголоо

Огноо:

,

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар төлөгч иргэн анх удаа амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авсан, амины орон сууц барьсан, дотоод болон гадаадын их дээд сургуульд сурч байгаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн бол татварын хөнгөлөлтөд хамрагдаж, буцаан олголт авдаг.

2025 оны хөнгөлөлт буцаан олголтыг иргэдийн дансанд энэ сарын 20-ноос шилжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр шилжүүлж дууслаа. 2025 оны жилийн эцсийн тайлангаар 28,879 татвар төлөгч иргэн 57.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг авахаар тайлангаа ирүүлсэн юм. Тодруулбал, шинээр орон сууц худалдан аваад анх удаа хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж байгаа 7,527 иргэнд 28.5 тэрбум төгрөг, үргэлжлүүлэн хамрагдаж байгаа 10,742 иргэнд 18.5 тэрбум төгрөг, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдаж байгаа 11,397 иргэнд 10.1 тэрбум төгрөг, хуульд заагдсан бусад нөхцөлөөр 12 иргэнд 30 орчим сая төгрөгийн буцаан олголтыг олголоо.

Банкны болон татвар төлөгчийн мэдээлэл зөрүүтэйгээс гүйлгээ буцаагдсан иргэдийн мэдээллийг харьяа татварын албаар дамжуулан дахин засварлаж, гүйлгээг ойрын өдрүүдэд хийнэ.

Ташрамд, Хувь хүний орлогын албан татварын орлого нь орон нутгийн төсвийн орлогын томоохон бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нийслэлийн төсвийн орлогын 50 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Жил бүрийн нийслэлийн төсөвт Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод зарцуулах санхүүжилтийн эх үүсвэрийг төсөвлөн, баталдаг. 2026 онд 63.0 тэрбум төгрөгийг татвар төлөгч иргэдэд буцаан олгохоор баталсан юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 22-ны Лхагва гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

АНУ-д гэр бүлийн маргаантай холбоотой буудалцаанд найман хүүхэд амиа алджээ

Огноо:

,

АНУ-ын Луизиана мужийн Шривпорт хотод гарсан буудалцааны улмаас найман хүүхэд амиа алдсан талаар цагдаагийн байгууллага мэдээллээ.

Албаныхны мэдээлснээр 31 настай этгээд эхлээд нэг эмэгтэйг буудаж, улмаар ойролцоох байшинд байсан хүүхдүүдийг буудан хөнөөсөн байна. Амиа алдсан хүүхдүүдийн долоо нь түүний өөрийнх нь хүүхдүүд байсан бөгөөд нас нь ойролцоогоор 1–12 хооронд байжээ. Эмгэнэлт үйл явдал орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны орой болсон байна.

Хэрэг явдлын үеэр хоёр эмэгтэй хүнд шархадсан бөгөөд тэдний биеийн байдал хүнд байгаа талаар албаныхан тодотгов. Сэжигтэн хэрэг үйлдсэний дараа автомашин дээрэмдэн зугтсан ч цагдаагийн мөрдлөгийн явцад буудуулж амиа алджээ.

Цагдаагийн байгууллага уг хэргийг гэр бүлийн маргаантай холбоотой, “дотоодын шинжтэй” хэрэг гэж үзэж байгаа бөгөөд шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох