Бидэнтэй нэгдэх

Цаг үе

"Тавантолгой түлш" ХХК: Шахмал түлшний үндсэн түүхий эд, технологид ямар нэгэн өөрчлөлт ороогүй

Огноо:

,

"Тавантолгой түлш" ХХК-иас мэдэгдэл гаргалаа.  Мэдэгдэлд ""Тавантолгой түлш" ХХК нь 2019 оноос өнөөдрийг хүртэл “Энержи Ресурс” ХХК-ийн “Ухаа худаг”-ийн нүүрсний уурхайгаас угааж баяжуулсан нүүрсний дундын бүтээгдэхүүн буюу мидлингээр шахмал түлш үйлдвэрлэж байна.

Энэ хугацаанд шахмал түлшний үндсэн түүхий эд, технологид ямар нэгэн өөрчлөлт ороогүй бөгөөд энэ галлагааны улиралд ч бид мидлингээр хийсэн шахмал түлш үйлдвэрлэж өвлийн бэлтгэлээ ханган ажиллаж байна.
 
Монгол Улсад хагас кокс огт байхгүй бөгөөд манай компани нь хагас коксоор хийсэн шахмал түлш үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлж, айл өрх, аж ахуй нэгж байгууллагад худалдан борлуулсан зүйл байхгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна" гэжээ. 
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2026 оны наймдугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10  метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн зүүн хойд хэсгээр сэрүүсэж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 24-29  хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна. 


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10  метр. Өдөртөө 16-18  хэм дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10  метр.Өдөртөө 17-19  хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9  метр.Өдөртөө 15-17  хэм дулаан байна.


2026 оны наймдугаар сарын 29-нөөс
2026 оны есдүгээр сарын 02-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв

Наймдугаар сарын 29-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10  метр, 29-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр, 31-нд Алтайн салбар уулсаар, 9-р сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 29, 30-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч, цаашдаа дулаарч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, Эхийн голын Баянбүрд орчмоор 30-35 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Эмийн жагсаалт, эмийн үнийн хөнгөлөлтийн зохицуулалтыг шинэчлэх талаар хэлэлцлээ

Огноо:

,

ЭМДҮЗ-ийн 2022 оны “Эмийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоол болон Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журмыг шинэчлэх асуудлаар өнөөдөр уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Дэлхийн банк, эм зүйн салбарын мэргэжлийн болон төрийн бус байгууллага, эм үйлдвэрлэгч, эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангийн төлөөллүүд оролцож, шинэчлэлийн асуудлаар санал солилцов.

Уулзалтаар Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэхтэй холбоотой зохицуулалт болон эмийн жагсаалтыг шинэчлэх асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журамд оруулах гол өөрчлөлт, шинэчлэлийн талаар талуудад мэдээлэл өглөө. Мөн “Эмийн жагсаалт”-ыг шинэчлэх төслийг танилцуулж, эмийн нэр төрөл, жагсаалтад оруулах болон хасах эмийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Энэ үеэр ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар “Хөнгөлөлттэй эмийн хувьд баримтлах бодлого, журам, цаашлаад үнийг хэрхэн тогтоох, олон улсын арга, аргачлалтай хэр нийцэж байгаа, тэдгээрийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой эсэх зэрэг асуудлаар бүх оролцогч талын байр суурь, санал, мэдээлэл үнэ цэнтэй. Бид юун түрүүнд даатгуулагчийн эрх ашиг, эмийн хүртээмжийг бодолцохын зэрэгцээ эмийн салбарын оролцогчдод бодитой, хэрэгжих боломжтой зохицуулалт бий болгохыг зорьж байна” гэдгийг онцоллоо.

Хэлэлцүүлэгт оролцсон талууд эмийн жагсаалт, эмийн үнийн хөнгөлөлттэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, зохицуулалтын хэрэгжилт, эмийн хүртээмж, үнэ, чанар болон салбарын оролцогч талуудын уялдаа холбооны талаар санал, зөвлөмжөө хуваалцлаа. Оролцогч талуудаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн дүгнэж, хэрэгжүүлэх боломжтой саналуудыг тогтоолын төсөлд тусган боловсруулна.

Улмаар шинэчилсэн тогтоолын төслийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, холбогдох шийдвэрийг гаргах юм гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хяруу, цочир хүйтрэлтээс ургацаа хамгаалж, өвөлжилтийн бэлтгэлээ эрт хангахыг зөвлөж байна

Огноо:

,

Ирэх есдүгээр сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх боловч нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, төв болон зүүн аймгуудын зарим сумдын нутгаар дунджаас сэрүүн байх төлөвтэй байна.

Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, харин төв болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Есдүгээр сард өдөртөө харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч шөнөдөө дулаан алдалт эрчимжиж, агаарын температур огцом буурах, зарим үеүдэд уулархаг нутгаар нойтон цас орох, газар тариалангийн бүс нутгаар хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтрэх зэрэг үзэгдэл олон жилийн дундаж хугацаанаас харьцангуй эрт ажиглагдах магадлалтай байна.

Иймд малчид хадлан тэжээл бэлтгэх, малын хашаа хороо болон өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах, тариаланчид ургац хураалтын ажлыг цаг агаарын нөхцөлтэй уялдуулан шуурхай зохион байгуулж, хяруу болон цочир хүйтрэлтээс ургацаа хамгаалах арга хэмжээ авах шаардлагатайг анхааруулж байна.

Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн үеийн богино хугацааны цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч ашиглахыг ХХААХҮЯ-наас зөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох