Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Монгол эр хүний бахархал, сүр хүчийг бадраах “La Salute” эмнэлэг нээлтээ хийлээ

Огноо:

,

Монголын минь сүр хүч болсон эрчүүдийн маань нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулж, мэсгүй эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлсэн “La Salute” эмнэлэг өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус эмнэлгийн манай хамт олон хоёр жилийн турш олон удаагийн давтамжтайгаар Итали улсад сургалтад хамрагдаж, судалгааны ажлыг хийсний үр дүнд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа аж. “Монгол  эр хүн таны бахархал, сүр хүчийг бадраана” уриатай тус эмнэлэгийн тоног төхөөрөмж нь Итали технологи, Европ стандартыг мөрдлөг болгосон эм эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдсан “Top quality group”-ынх гэнэ.

Эрэгтэйчүүдийн өвчлөл, түүнээс урьдчилан сэргийлэх эмчилгээнд ашиглах зорилготой дууны долгион, цохилтын долгион хавсарсан уг технологи нь Нобелийн шагнал хүртсэн юм байна. Монголд анх удаа нэвтрүүлж байгаа энэхүү технологийн тусламжтайгаар эрэгтэйчүүдийн бэлгийн үйл ажиллагааг хэвийн болгох нөхөн сэргээх эмчилгээ хийгдэх юм.  

“La Salute” эмнэлэгийн нээлтийг тохиолдуулан өнөөдөр хүрэлцэн ирсэн эрчүүддээ 50 хувийн хөнгөлөлттэй эмчилгээ хийлгэх эрх, эмчилгээний өмнөх үзлэг, зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байгаа аж. Хамгийн гол нь эрэгтэйчүүд маань заавал асуудал үүссэн хойно нь биш эрсдлээс урьдчилан сэргийлэх, бэлгийн үйл ажиллагаагаа дэмжих зорилгоор жилдээ 1-2 удаа тус эмнэлэгт хандвал илүү үр дүнтэй гэдгийг тус эмнэлгийн хамт олон онцолж байна.

Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар: “Их найрагч Д.Нацагдорж “Жаргалыг хүсвэл эрүүлийн хүс” хэмээн тэртээ 100  жилийн өмнө хэлж байсан үг өнөөдөр шинэ зуунд биелэлээ олж чаджээ. Монголчууд бидний бахархал эрэгтэй хүн, эцэг хүн гэдэг Монгол гэдэг удмыг мөн чанараар нь бий болгож чаддаг. Тэгвэл Монгол эр хүний эрүүл мэндийн чухал асуудлыг шийдвэрлэх “La Salute” эмнэлэгийн хамт олонд халуун баяр хүргэе. Монголын ирээдүйг бүтээгчдийн эмнэлэг бий болж байгаад би баяртай байна. Эрчүүд бид өөрсдийнхөө төлөө санаа зовдоггүй, гэр бүл үр хүүхэд хань ижил,  охид эмэгтэйчүүдийнхээ төлөө санаа зовдог. Харин одоо бидний төлөө санаа зовдог, сэтгэл тавьдаг сайхан бий боллоо. Энэ эмнэлэгт эрчүүд минь өөрсдийнхөө эрүүл мэндийг бодоод ирж үзүүлээрэй. Ирээдүйнхээ  үр удмын сайн сайхны төлөө заавал ирээрэй.”

 La Salute эмнэлгийн Уралог, эрэгтэйчүүдийн эмч Б.Гансувд: “Манай La Salute эмнэлэг өнөөдөр албан ёсныхоо нээлтийг хийж байгаад баяртай байна. Манай эмнэлэг Итали болон Франц  улсаас сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий аппаратуудыг албан ёсны эрхтэйгээр  эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлж байна. Энэхүү технологийн тусламжтайгаар монгол эрэгтэйчүүдийн түрүү булчирхай, бэлгийн үйл ажиллагаа түүний  хямралуудтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх юм.

Гадаадын улс орнуудад эрэгтэйчүүд зориулсан эмчилгээг 1950-иад оноос хойш хийж эхэлсэн бөгөөд 2010 оноос уралог, эрэгтэйчүүдийн эмчилгээнд хэрэглэж байна. Нобелийн шагнал хүртсэн технологийн гол давуу тал нь долгион эмчилгээ болон тогмтол гүйдлээр эмчлэх цахилгаан эмчилгээг хослуулж нэг аппаратанд оруулсанаараа илүү давуу талтай. Бага давтамжтай богино долгионы хамгийн гол үйлдэл нь судасжилт үүсэх үйл явцийг дэмжиж, тэр хэсэгт шинээр судас үүсэх нөхцлийг бүрдүүлж өгдөг.Судас үүссэнээр тухайн хэсгийн цусан хангамж нэмэгдэж, үйл ажиллагаа нь сэргэнэ. Цахилгаан гүйдлээр эд эсийн түвшинд үйлчилж нөхөн сэргээх юм. Хүний бие эрхтэн системээс бүртдэг. Эрхтэн систем эрхтэнүүдээс тогтдог, эрхтэн нь эдээс, эд нь эсээс тогттдог. Эсийн түвшинд хүрч нөхөн сэргээснээр үйл ажиллагаа нь идэвхиждэг. Мөн эмийн бодисыг тухайн аппаратанд хийж өгснөөр мэсгүйгээр, арьсан дээр ямар нэгэн  хатгалтгүйгээр эсийн түвшинд нэвчүүлж өгдөгөөрөө давуу талтай.” 

“La Salute” эмнэлгийн Сэргээн засах уламжлалт эмчилгээний ерөнхий эмч Г.Ганхүү: “Манай хамт олон Франц улсад үйлдвэрлэгдсэн Финикс нэртэй 150 гаруй төрлийн эмчилгээний программыг агуулсан сүүлийн үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн аппаратыг “La Sante” эмэгтэйчүүдийн эмнэлэгтээ ашигладаг. “Эрүүл монгол эмэгтэй, элэг бүтэн гэр бүл” уриатай тус эмнэлэгт энэхүү аппаратны тусламжтайгаар төрсний дараах сэргээн засах эмчилгээнд ашиглагддаг. Харин “Lа  salute” эмнэлэгт эрэгтэйчүүддээ зориулан эрэгтэйчүүдийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд ашиглахаар  оруулж ирээд байна. Энэ аппарат нь өөрөө эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, нөхөн сэргээх, спортын гэмтэл, үе мөчний үрэвсэл, нуруу нугасны өвчлөл зэрэг маш олон төрлийн эмгэгийн үед ашиглаж, бүрэн эдгэх боломжтой. Манай монгол эрэгтэйчүүд маань өөртөө анхаарал тавих хандлага харьцангуй бага байдаг.  

Дээр нь өөрийгөө өвдөхөөс  нааш мэддэггүй, өвдвөл тэрийгээ нуудаг, төвөгшөөдөг, аль нэг эмнэлэгт үзүүллэе гэж хичээдэггүй хандлагатай.  Тэгвэл манай эмнэлэгт заавал өвдсөн үедээ биш өвдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоорр, ямар нэгэн асуудал гарлаа гэхэд тухайн асуудлыг шийдвэрлэх, аль болох зөв зам руу нь чиглүүлэх зорилгоор ирж болно. Ер нь эрэгтэйчүүдийн эмнэлэг их ховор, хоорондоо ялгаатай байдаг. Манай эмнэлгийн хувьд мэсгүйгээр, эмгүйгээр зөвхөн физик эмчилгээний тоног төхөөрөмжийг ашиглаад тухайн эр хүнйи эмзэг нарийн асуудлуудыг  шийдвэрлэхэд тулгуурлаж ажиллах учраас илүү давуу талтай.”

“Монгол билиг” сэтгэл судлалын төвийн захирал, сэтгэл судлаач Э.Амина: “Манай сэтгэл судлалын төв анх “La Sante” эмэгтэйчүүдийн эмнэлэгтэй нь хамтран ажилладаг.  Бид  “La Salute” эрэгтэйчүүдийн эмнэлэгтэй нь мөн хамтран ажиллана. Монгол эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн хувьд өнөөгийн нийгмээс үүдэлтэй стресс их байдаг. Энэ нь гэр бүлийн харилцаанд нөлөөлж, сэтгэлзүйн тулгамдсан асуудал болдог. Гэр бүлийн хосууд хоорондоо бэлгийн харилцаанд орохгүй,  харилцааны сэтгэл ханамж  байхгүй, эргээд өөрсдөө хайр халамжийг бий болгож чаддаггүй. Учир нь маш их завгүй ажиллаж, стресстэй нийгэмд амьдарч байгаа нь гэр бүлийн харилцаанд маш их нөлөөлдөг.  Тэгвэл энэ “La Salute” эрэгтэйчүүдийн эмнэлэг маань эмчилгээ хийхээс гадна сэтгэл зүйн маш том өөрчлөлтийг бий болгоно. 

Эрэгтэйчүүд маань ер нь өөртөө цаг гаргадаггүй, өөрийнхөө эрүүл мэндэд цаг гаргадаггүй. Тэрнээсээ болоод сэтгэл ханамжтай бие хүний дүрээр өөртөө итгэлтэй байдлыг мэдрэх, байнгын завгүй ажлаа гэж явах нь эргээд оюуны ачаалал стрессийг бий болгодог. Энэ асуудлыг шууд автоматаар, эмнэлгийн  шугмаар шийдэх боломжтой болж байгаа нь үнэхээр гайхалтай. 

Ингэснээр хосууд халуун дулаан харилцаатай, аз жаргалтай болоход шууд нөлөөлж байна. Цаашдаа эрчүүд маань энэ хамт олон дээр ирээд тулгамдаж байгаа эрүүл мэндийн асуудлаа шийдэж зохицуулаад явах хэрэгтэй. Эрэгтэйчүүд маань өөртөө цаг гаргаад ирэх юм бол гэр бүлийн харилцааны бат бөх суурийг тавих юм шүү. Зарим эрэгтэй хүмүүс өвчин туссан тохиолдолд л эмнэлэгт очдог, өвдсөн үед л эм уудаг гэдэг нь эрэгтэй хүнйи сэтгэл зүйн онцлогтой холбоотой. Гэхдээ оройтсон  хойно нь биш урьдчилан эсэргийлж чадвал илүү үр дүнтэй байдаг юм шүү.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?

Огноо:

,

2026 оны есдүгээр сарын 07-ноос
2026 оны есдүгээр сарын 17-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ихэнх хугацаанд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно.
 
Хур тунадас: 07-нд Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, 08-нд төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 09, 12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 3-8 метр, 11, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12, 16-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
 
 
Агаарын температур: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ. Дархадын хотгороор 1-6 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3 хэмийн хүйтнээс 2 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 10-15 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан, өдөртөө Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, Их нууруудын хотгороор 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна. 14-16-нд нэмж дулаарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас:  Бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 11, 12, 15, 16-нд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө 3-8 хэм, Яармаг, Сонгиноны орчмоор -2-3 хэм,  өдөртөө 17-22 хэм дулаан байна. 14-16-нд нэмж дулаарна.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей  Самбуевич Цыденовтой хоёр улсын худалдаа эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.

Ерөнхий сайд, Монгол Улс Бүгд Найрамдах Буриад улстай хөгжүүлж ирсэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглэв. Монгол Улс Евразийн Эдийн засгийн холбоо хоорондын Худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэлж, 367  нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас хөнгөлж, чөлөөлж байгаа. Түр хэлэлцээрийг үр дүнд хүргэхэд Сүхбаатар-Наушки, Алтанбулаг-Хиагт зэрэг боомт чухал үүрэгтэй. Боомтын чиглэлд Бүгд Найрамдах Буриад улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улс нүүрсний нөөцөөр баялаг. Багануур, Шарын голын уурхайгаас Буриад улсад нүүрс экспортлох боломжтойг тэмдэглэв.

Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей  Самбуевич Цыденов Монгол, Буриадын харилцаа хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн үйлдвэрлэл, ашигт малтмал, эрчим хүч, боловсрол зэрэг олон салбарт идэвхтэй хөгжиж байгааг онцолж,  Монголоос мах болон ноолууран бүтээгдэхүүн импортлох хүсэлтээ илэрхийлэв. Монгол Улсад мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх "Школа 21" төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар танилцууллаа. 

Хоёр улс түүхэн уламжлалт, ахан дүүсийн харилцаатай, хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх боломж их байгааг талууд тэмдэглэв.

Бүгд Найрамдах Буриад Улс Монгол Улсын Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Булган, Дорнод, Төв, Хэнтий аймагтай идэвхтэй хамтран ажилладаг байна. Энэ онд Улаан-Үд хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулж эхэлсний 35 жилийн ой тохиож байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

Огноо:

,

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.

Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.

“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.

2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.

2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох