Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов

Огноо:

,

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал БНТУ-ын Дотоод хэргийн дэд сайд ноён Исмайл Чатаклитай уулзаж, хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Ноён Исмайл Чатакли дэд сайдын ажил үүргийн хуваарьт Онцгой байдал, Онцгой байдлын шуурхай мэдээллийн төв, Иргэний харьяат, дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал, мэдээлэл, дүн шинжилгээний төв гэсэн байгууллагууд хамаардаг байна.

 Уулзалтын үеэр хошууч генерал Т.Бадрал “Турк Улс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт байдаг. Энэ тал дээр онцгой анхаарч, газар хөдлөлтийн аюулыг бууруулах чиглэлээр дэлхийн улс орнуудыг манлайлж байна. Тухайлбал Турк Улсын нийт газар нутгийн хэмжээнд газар хөдлөлтийн 700 гаруй станцыг суурилуулсан нь ард иргэдэд аюулыг амжиж анхааруулах боломжтой болсон байна. Манай улс хэдийгээр хүн амын хувьд цөөн боловч газар нутгийн хэмжээний хувьд том. Мөн газар хөдлөлтийн эрсдэл өндөртэй улс орон. Иймд газар хөдлөлтийн станцыг техникийн туслалцаагаар өгөх боломж байгаа эсэхийг судлан үзэхийг хүсье” хэмээн дэд сайдад хүсэлт тавилаа.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас 2018 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурал”-ын үеэр Монгол Улсын ОБЕГ, БНТУ-ын Гамшгийн удирдлагын газартай “Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан.

Мөн уулзалтын үеэр энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд гамшгаас хамгаалах салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо. 

Дотоод хэргийн дэд сайд ноён Исмайл Чатакли манай талаас тавьсан хүсэлт, ярьж хэлэлцсэн асуудлыг ажил хэрэг болгоход бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Чөлөөт цаг

Хот руу орж, гарч байгаа хөдөлгөөнийг бүрэн автомат системээр бүртгэлжүүлж, хянаж байна

Огноо:

,

Шинэ төрлийн халдварт өвчний тархалт дэлхий нийтэд буурахгүй байгаатай холбогдуулан улс орон, хот бүр тус өвчнөөс урьдчилсан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж байгаа. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хариуцлагажуулах чиглэлээр захирамжуудыг гаргасан. Захирамжийн дагуу Нийслэл рүү орж, гарах урсгалыг хянах, эрсдэлтэй нөхцөл байдлыг тогтоохын тулд 8 шалган нэвтрүүлэх товчоодод камерийн хяналт автомат системийг нэвтрүүлэн ажиллаж эхэлжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбатаас тодруулга авлаа. Тэрбээр хэлэхдээ “Шинэ халдварт өвчний эрсдэл өндөр байгаа энэ цаг үед Улаанбаатар хотруу орж гарч  байгаа иргэдийн урсгалыг хяналтандаа байлгах зайлшгүй шаардлагатай байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн хэмжээнд 8 орц гарцыг иж бүрэн камерын хяналтанд оруулах ажил хийгдэж байна. Эхний цэгүүдийг  бүрэн камержуулж хотруу орж гарч байгаа автомашины хөдөлгөөнийг бүрэн автомат системээр бүртгэж эхэлж байна. Ингэснээр зорчигчдын хөдөлгөөн идэвхиждэг цаг үед эрсдэлтэй нөхцөл байдлыг түргэн шуурхай илрүүлэх, хяналтаа алдах, эрсдэл өндөр байдаг тул автомат буюу хүнээс хамааралгүйгээр бүртгэлжүүлж урсгалаа хянах нь бүх талын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Сар шинийн баярын өдрүүдэд хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсооно

Огноо:

,

Улсын онцгой комисс энэ сарын 20-ны өдөр хуралдаад коронавирусний халдвар тархахаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд удахгүй болох сар шинийн баярын өдрүүдэд буюу 2020 оны 02 дугаар сарын 23-ны өглөөний 08:00 цагаас 2020 оны 2 дугаар сарын 27-ны 08:00 цаг хүртэл хот хоорондын чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг гаргалаа.

Үүнд улс, хот хоорондын автобус, галт тэрэг, автомашины хөдөлгөөн бүрэн хамаарч байгаа бөгөөд  иргэний нислэгийг хязгаарлахгүй юм байна.

Мөн Зам хаах шийдвэр гарсантай холбоотойгоор хулгайн замаар гарч энд тэнд цасанд сууж өөрийгөө болон хамт яваа хүмүүсийнхээ амь насанд эрсдэл учруулахгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байгаа учир хулгайн замаар зорчихгүй байхыг сануулж байв.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар  хүйтэн байхыг анхааруулж байна.

2020 оны 02 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг-Үүр голын хөндий, Хөвсгөлийн уулсаар 19-24 хэм, Их нууруудын хотгор болон Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн Бэлчир орчим, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 хэм хүйтэн байна.

2020 оны 02 дугаар сарын 22-ноос 02 дугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд  баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2020/02/21

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан үндэсний бүтээлийн 7 хоног

Үзэл бодол2020/02/21

Цахим орчинд монгол хэлээрээ алдаагүй, зөв бичиж хэвшихийг уриалж ба...

Чөлөөт цаг2020/02/21

Хот руу орж, гарч байгаа хөдөлгөөнийг бүрэн автомат системээр бүртгэ...

Улстөр нийгэм2020/02/21

Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгой...

Шударга мэдээ2020/02/20

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байгууллага...

Чөлөөт цаг2020/02/21

Сар шинийн баярын өдрүүдэд хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөни...

Улстөр нийгэм2020/02/21

Газар зохион байгуулалтын шинэтгэл явуулах урьдач нөхцлийг бүрдүүлсэ...

Урлаг спорт2020/02/21

Цэдор Лхамын битүүний хурлыг МҮОНРТ түмэн олондоо шууд дамжуулан хүр...

Чөлөөт цаг2020/02/21

Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

Чөлөөт цаг2020/02/21

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Санал болгох