Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

"Хурд-Түүхт 30 жил" концерт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

Огноо:

,

Монголын рок, поп урлагийн томоохон төлөөлөл "Хурд" хамтлаг 1993 онд байгуулагдсан билээ. Энэ онд онцгой түүхт 30 жилийн ой тохиож байна.

"Хурд" хамтлаг 30 жилийн ойдоо зориулан Монголын ард иргэд, түмэн олондоо үлгэр жишээ болохуйц олон талт нийгмийн нөлөөллийн ажлууд хийж эхэлсэн нь онцгой санагдав.

30 жилийн ойн хүрээнд “Хурд” хамтлаг зургаан том төсөл хэрэгжүүлэхээр өнгөрсөн жилээс бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн байна. Эдгээр нь,

    “Бүсгүй” уран сайхны кино

    Бүрэн хэмжээний мюзикл

    Дэлхийд тархан суугаа Монголчууд болон Монгол орноо тойрсон аялан тоглолт

    Монгол орныхоо үзэсгэлэнт газруудад бүх цаг үеийн шилдэг дуунуудаа дүрсжүүлэн “Хурд 30” контент бүтээх

    2023 оны зургаадугаар сарын 10-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд ур "Хурд - Түүхт 30 жил" концерт толилуулах зэрэг юм.

“Хурд” хамтлаг Монголын рок, поп урлагт тасралтгүй 30 жил уран бүтээл туурвихдаа

     33 удаагийн бүрэн хэмжээний тоглолт

    117 видео клип

    18 CD

    1 алтан пянз, 2 пянз

249 дуу бүтээж, дэлхий даяарх монгол туургатан, олон сая үзэгчдэд уран бүтээлээ хүргэжээ.

“Хурд” хамтлаг 30 жилийн хугацаанд олон хүмүүнлэгийн ажил хийж ирсэн.  Ковидын хүнд цаг үед хандивын тоглолтыг анхлан санаачлан улсдаа 300 гаруй сая төгрөг хандивласан байдаг.

Орон нутгийн алслагдсан сумдын эмнэлэгт тусалж, 13 нярай хүүхдийн тасаг тохижуулсан. Хүүхдэд хөгжмийн боловсрол олгох Хөгжмийн сургалтыг 2004 оноос хойш үнэ төлбөргүй зохион байгуулсан гэх мэтээр хүмүүнлэгийн ажлуудыг санаачлан_ түүчээлж иржээ.

“ХУРД” – 30 жил

2023 оны зургаадугаар сарын 10-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Хурд - Түүхт 30 жил" тоглолт болно. Тоглолтын Ерөнхий найруулгыг “On'n Off” продакшн гүйцэтгэж, ерөнхий продюсер, найруулагчаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн С.Ононбат ажиллаж байна. Тоглолтыг дууны найруулгад ажиллахаар Герман, Францын мэргэжлийн алдартай дууны инженерүүд хүрэлцэн ирэх аж.

“Хурд” хамтлаг 30 жилийн ойн тоглолтдоо Монголын ард түмний дунд амнаас ам дамжин, үеэс үед хоногшин, домог болон эгшиглэж, дуулагдаж, гэгээрүүлж ирсэн “Цэргийн бодол”, “Эх орон”, “Хамаг Монгол”, “Аавдаа би хайртай”, “Ээждээ”, “Чи минь байгаа болохоор”, “Хайрын улаан сарнай, “Эндүүрэл” зэрэг бүх цаг үеийн шилдэг дуунуудаа дуулахаас гадна рок, попын олон хамтлаг, дуучид тоглолтод оролцож, мэндчилгээ дэвшүүлэх хүсэлтээ илгээсээр байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Урлаг спорт

Улс тунхагласны ойн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ

Огноо:

,

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 99 жилийн ойн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Вайт лайк” ХХК, “Молор трейд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ үзүүрлэв.
 
Дөрөвт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “АПУ” ХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном, Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таруугийн Таван Улиас” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарлаа.
 
Наймд улсын өсөх идэр начин Э.Даш, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан Ш.Отгонтөгс, цэргийн арслан Б.Өлзийсайхан нар үлдэв.
 
Дараагийн барилдаан 2023 оны 12 дугаар сарын 01-нд “АЛТАН ЦОМ”-ын төлөөх хэсгийн барилдаануудаар үргэлжилнэ.
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Монгол, Тува хүүхдүүдийн дунд халз барилдаан болно

Огноо:

,

Монголын үндэсний бөхийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Тува улсын өсвөрийн шилдэг бөхчүүд Монголын өсвөр бөхчүүдтэй барилдахаар хүрэлцэн ирлээ.
 
Хоёр улсын хүүхдийн багийн халз барилдаан 2023 оны 11-р сарын 19-ний Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааны хоёрын давааны дараа болно.
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Бямба гарагт хүчит 128 бөх барилдана

Огноо:

,

“Нээлттэй Сэлэнгэ” үйл ажиллагаанд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно. Барилдаан 11 дүгээр сарын 18-ны Бямба гарагийн 11:00 цагт болох аж.

Барилдах бөхчүүдийг 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох