Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирнэ.

2023 оны тавдугаар сарын 04-нөөс 07-ны өдрүүдэд үргэлжлэх тус айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод бараалхана.

Монгол Улс Унгар Улстай 1950 оны дөрөвдүгээр сарын 28-нд дипломат харилцаа тогтоосон. Энэхүү айлчлал нь Унгар Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшний Монгол Улсад хийх хоёр дахь айлчлал бөгөөд манай хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Огноо:

,

Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх зургаан бүлэг орон нутагт ажиллаж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Баян-Уул, Жаргалан, Тайшир сумдад ажиллаж, өвс тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн орон даяар их хэмжээний хур тунадас орж, нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тунадас орсон талаар малчид ярьж байна. Одоогоор тус аймгийн Дэлгэр, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Цээл, Чандмань, Шарга, Эрдэнэ, Есөнбулаг сумдад өвөлжилт “маш их эрсдэлтэй” гэсэн үнэлгээ гарчээ.

Тухайлбал, тус аймгийн Баян-Уул суманд цасны зузаан нэмэгдсэнээс бог мал тамирдаж, хээл хаях хэмжээнд хүрсэн байна. Тус сумын 289 өрхөд тус бүр 15 шуудай тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эрүүл мэндийн тусламж хүргэлээ. Мөн Жаргалан сумын 214 өрх зудын нөхцөл байдалд байгаа гэсэн үнэлгээ гарсан байна. Тиймээс айл тус бүрд 15 шуудай хивэг тэжээл, шаардлагатай тусламжуудыг эхний ээлжинд шуурхай бүлэг хүргэж өглөө. Мөн Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр Говь-Алтай аймгийн Бугат сумын ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашин олголоо. Цаашид нөхцөл байдалтай уялдуулан хоёрдугаар ээлжинд хүчит тэжээл, тэжээлийн будаа зэргийг олгох ажлыг зохион байгуулна.

Одоогийн байдлаар Говь-Алтай аймгийн Бугат сумын Бугын даваа, Цээл сумын Цагаан голын хөндий, Есөнбулаг сумын Дөтийн даваа, Цогт сумын Дөтийн даваа, Төгрөг сумын Мааньтын даваа, Эрдэнэ сумын Замтын даваа, Жаргалан сумын Дунд замын даваа, Дарви сумын Улаан сайрын даваа зэрэг хаагдсан зам давааг онгойлгохоор бие бүрэлдэхүүн ажиллаж байна. Гэвч их хэмжээний цас, цасан шуургын нөхцөл байдлаас үүдэн сум хоорондын зам хүндрэлтэй хэвээр байна.

Засгийн газраас Монгол банк болон арилжааны банкуудтай зөвшилцөж малчдын зээлийн эргэн төлөлт, хүүгийн төлөлтийг зудын хүндэрсэн нөхцөл байдал дуустал түр хойшлуулахаар болсон. Өвлийн их хэмжээний цас нь мал, малчин хоёрыг тамирдуулж, зудын нэн хүнд нөхцөлд хаваржиж байгаа учир зээл төлөлтийг түр хугацаанд хойшлуулж байгаад талархалтай байгаагаа малчид илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Дэлхийн банкны Хятад, Монгол болон Солонгос Улс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Сангийн сайд Б.Жавхлан энэ сарын 19-нд Дэлхийн банкны Хятад, Монгол болон Солонгос Улс хариуцсан захирал Мара К.Уорвик болон тус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтын үеэр Дэлхийн банкны эх үүсвэрээр хэрэгжиж буй төслүүдийн явц болон цаашид шинээр хэрэгжих төслүүдийн тэргүүлэх чиглэл, ач холбогдлын талаар талууд санал солилцлоо гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Удаан хугацааны хадгалалтад байсан техникүүдийг засварлаж эхэллээ

Огноо:

,

Улс орон даяар хаваржилт хүндэрч, Засгийн газрын тогтоолоор аймгуудад шуурхай бүлэг байгуулагдан ажиллаж байгаа энэ үед Зэвсэгт хүчний 20 гаруй нэгтгэл, ангийн алба хаагчид 12 аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж байна.
 
12 аймагт 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа бүрэлдэхүүндээ хүч нэмэгдүүлэх зорилгоор Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар удаан хугацааны хадгалалтад байсан зарим нэгж техникүүдийг богино хугацаанд засварлаж, үйлчилгээнд гаргахаар боллоо.
 
Үүний эхлэл болгож Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн удаан хугацааны хадгалалтад байсан “Урал”, “Зил-131” зэрэг 16 нэгж техникийг 2 дугаар сарын 21-ний энэ өдрөөс эхлэн Зэвсэгт хүчний 011 дүгээр засварчин дайчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр засварлаж эхэллээ. ЗХЖШ-ын даргын тушаалаар Засвар үйлчилгээний шуурхай бүлэг байгуулагдсан бөгөөд тэд богино хугацаанд буюу 2-3 хоногтоо багтаан засварлаж, үйлчилгээнд гаргахад бэлэн болгох юм.
 
 
Эх сурвалж: Монгол Улсын Батлан хамгаалах яам
Дэлгэрэнгүй унших

Санал болгох