Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2023 оны дөрөвдүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй .  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  10-15 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 3-5 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 3-5 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 0-2 хэм дулаан байна.


2023 оны дөрөвдүгээр сарын 21-нээс
2023 оны дөрөвдүгээр сарын 25-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 23-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 24-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндий, Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 24-нд нутгийн баруун  хэсгээр  дулаарна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэрэгжинэ

Огноо:

,

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлнэ.

НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 14-ний 231 тоот тогтоолоор “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)”-г баталсан.

Төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудад НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг сурталчлан таниулах, Засгийн газраас баталсан үндэсний төлөвлөгөөг танилцуулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн жишээн дээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрхэд хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлэх юм. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улирлын чанартай харшлыг ханиад, томуугийн шинж тэмдгээс хэрхэн ялгах вэ

Огноо:

,

Улирлын чанартай харшлыг ханиад, томуугийн шинж тэмдгээс хэрхэн ялгах вэ

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана

Огноо:

,

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа  хоёрдугаар хэсгийн ажлыг эхлэх юм.

Хоёрдугаар хэсгийн /Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе2 цаг 40 минут

Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэр...

Улстөр нийгэм2 цаг 43 минут

Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтэ...

Үзэл бодол2 цаг 45 минут

Г.Золбоо: 2024 оны эхний улиралд манай улсын эдийн засаг, төсвийн үз...

Урлаг спорт2 цаг 56 минут

Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сонгомол бөхийн төрлөөр олимпын эрхий...

Улстөр нийгэм3 цаг 2 минут

ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж ...

Шударга мэдээ3 цаг 9 минут

Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчлэн ...

Цаг үе3 цаг 12 минут

Улирлын чанартай харшлыг ханиад, томуугийн шинж тэмдгээс хэрхэн ялга...

Улстөр нийгэм3 цаг 19 минут

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Цаг үе3 цаг 24 минут

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана

Цаг үе3 цаг 27 минут

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Санал болгох