Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Огноо:

,

Аргын тооллын 2023 оны дөрөвдүгээр сарын 12. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын 22. Буд гараг. Суулга одтой, дөрвөн ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр.

Өдрийн наран 6 цаг 10 минутад мандан, 19 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газарт очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, иээ, ундаа олно хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны зургаадугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 15-20 хэм, Увс нуурын хотгор, Алтайн өвөл говь болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 22-24 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.


2024 оны зургаадугаар сарын 16-наас 2024 оны зургаадугаар сарын 20-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 19-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-нд нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Иргэд үл хөдлөх хөрөнгөө нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлж эхэллээ

Огноо:

,

"Сэлбэ" дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж, зөвшилцсөн иргэдийн нөхөх олговрыг олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтөд өртөж буй 2206 нэгж талбарын 2000 гаруй иргэнээс нийгэм, эдийн засгийн судалгаа авахад 93 хувь нь газар чөлөөлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш тухайн бүс нутгийн 1423 иргэн, аж ахуйн нэгжийн газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийж, үнэлгээний дүнг иргэдэд танилцуулсан юм. Гэрээ байгуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар 900 орчим нэгж талбартай гэрээ байгуулж, 564 иргэний нөхөх олговрыг олгох Нийслэлийн Засаг даргын захирамж гараад буй. Иймд эхний ээлжийн гэрээ байгуулж, нөхөх олговроо авсан иргэд үл хөдлөх хөрөнгөө нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлж эхэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ""Сэлбэ" дэд төвийн хүрээнд 158 га талбайд 2,000 нэгж талбар айлын газар чөлөөлөх төлөвлөлтийг хуулийн төсөлд тусгасан. Газар чөлөөлөх эрх зүйн орчныг шинэчилснээр тухайн бүсэд харьяалагдаж буй айл өрхийн хөрөнгийн үнэлгээ, хээрийн судалгаа, хэмжилтийг хийж, өнгөрсөн дөрөвдүгээр сараас нөхөн олговор олгож эхлээд буй. Ингэснээр дундаа ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бүхий 12 мянган айлын иж бүрэн орон сууцны цогцолбор хорооллыг барих санхүүгийн болон зураг төслийн бэлтгэл хангагдаж байгаа юм. Энэ хүрээнд эхний ээлжид газраа бүрэн чөлөөлсний дараагаар ариун цэврийн байгууламжийг цэвэрлэх болон хөрсний ариутгал хийж, хашаа, байшингийн хог хаягдлыг зөөх ажлыг энэ сараас эхлүүлнэ. Чөлөөлсөн газрын 60 хувьд нь орон сууц, 40 хувьд нь зам талбай, ногоон байгууламж хийхээр төлөвлөж байна. Мөн сэргээгдэх эрчим хүч, усны эрүүл ахуйг ханган ажиллахаар судалгаа хийсэн.

Ташрамд, "Сэлбэ" дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулахдаа бүрэн төлөвлөх бөгөөд эхний ээлжид 12 мянган айлын орон сууцыг барина. Энэхүү төслийн төлөвлөлтийг 20 минутын хот зарчмыг баримталж, цогц байдлаар хийхээр зорьж буй. Ингэснээр иргэдэд төрийн үйлчилгээ ойртож, агаар болон хөрсний бохирдол буурч, автомашины түгжрэлийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж чадна" гэлээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

"Насны хишиг" тэтгэмжид анх удаа хамрагдах ахмадуудыг бүртгэж байна

Огноо:

,

Шинээр "Насны хишиг"-ийн мөнгөн тэтгэмжид хамрагдах 65 нас хүрсэн ахмад настан та ehalamj.mn-ээр, эсвэл Халамжийн мэргэжилтэнд хандан үйлчилгээний хүсэлтээ бүртгүүлнэ үү.
 
Тодруулбал, 1959 оны хоёрдугаар сарын 13-наас 1959 оны долоодугаар сарын 15-ны өдрийн хооронд төрсөн хүмүүс хамаарах бөгөөд өмнө нь "Насны хишиг" тэтгэмж авч байсан ахмадууд дахин бүртгүүлэх шаардлагагүй.
 
Жич: 2024 оны зургаадугаар сарын 30-ныг хүртэл хүсэлт хүлээн авна. Та өөрийн биеэр ирэх шаардлагагүй гэж Мандал сумын ЗДТГ-аас мэдээллээ. 
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе3 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Улстөр нийгэм2024/06/14

Сүхбаатарчууд Ерөнхий сайдаа багаар нь дэмжихээ илэрхийллээ

Улстөр нийгэм2024/06/14

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын парламентад анх удаа хөгжли...

Улстөр нийгэм2024/06/14

Налайх, Багануур, Багахангайн иргэд МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан...

Улстөр нийгэм2024/06/14

Баруун бүсийн нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг Ерөнхий сайд Л.Оюу...

Улстөр нийгэм2024/06/14

Баянзүрхчүүд хийсэн ажилтай, хэлэх үгтэй МАН-аас нэр дэвшигчдийг дэм...

Улстөр нийгэм2024/06/14

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Увс аймгийн Улаангом хотноо...

Улстөр нийгэм2024/06/14

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ардын намын ялалт АРД ТҮМН...

Улстөр нийгэм2024/06/14

Авлигатай нам харгалзахгүй тэмцэж, эхлүүлсэн ажлаа дуусгахад Ерөнхий...

Улстөр нийгэм2024/06/14

Асгат, Эрдэнэцагаан, Дарьганга сумын иргэд МАН-ыг багаар нь дэмжихээ...

Санал болгох