Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

П.Төмөрхуяг: Хүүхдийн эрх зөрчигдсөн үйлдэл гарч байж магадгүй учраас цаашид дэмжихгүй гэсэн байр суурьтай байна

Огноо:

,

Япон Монголын аз жаргал нийгэмлэг төрийн бус байгууллага нь 2013 оноос хүүхдийн боловсролыг дэмжих чиглэлээр монгол, япон иргэдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд 2600 гаруй сурагчийн цүнх, 35000 гаруй сургуулийн бичгийн хэрэгсэл, 800 гаруй даралтат хөгжим зэргийг бага ангийн хүүхэд багачууд болон сургууль цэцэрлэгүүдэд хандивласан.

Мөн Beruna Child Support нэртэй Японы төрийн бус байгууллагын ардын урлагийн тоглолтыг 4 жил дараалан Фүкүшима мужийн хотуудад зохион байгуулахад дэмжин оролцсон. Асрамжийн төвийн төсөв санхүүжилтийг босгох зорилгоор тоглогддог 21 дэхь удаагийн тоглолт нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Фүкүшима мужийн Фүкүшима хотод зохион байгуулагдсан.

Yumita Yahei тэргүүтэй Япон Монголын аз жаргалын нийгэмлэг төрийн бус байгууллага нь 2016, 2017, 2018, 2019 онуудын тоглолтыг Фүзүшима мужийн Айзу Вакамацү, Коорияма, Иваки, Фүкүшима хотуудад хамтран зохион байгуулж дэмжин оролцсон юм.

2011 онд Японы нутаг дэвсгэрт болсон цунамийн уршгаар үүссэн газар хөдлөлтөнд эдийн засаг, хүний амь, эрүүл мэндийн хамгийн их хохирол амссан муж бол Фүкүшима юм. Энэхүү гамшгийн үеэр Монголын ард түмэн найрамдалт харилцаат Япон улсад чин сэтгэлийн хандив тусламж үзүүлж байсныг та бүхэн санаж буй. Тэр үед Дарханы “Нарны хүүхдүүд” асрамжийн төв өөрсдийн тоглолтын орлого 3 сая төгрөгийг хандивласан нь тус мужийн ард иргэдийн сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал болсон юм. Ийм учраас тус мужаас “Нарны хүүхдүүд” асрамжийн төвийн хүүхдүүдийн ардын урлагийн тоглолтыг дэмжин дөрвөн удаагийн тоглолтыг зохион байгуулсан тухай дээр өгүүлсэн билээ.

Монгол Улсын санхүү төсөв хүндрэлтэй байгаа үед 50 гаруй хүүхдүүдийг асран хүмүүжүүлдэг газрын санхүүжилтийг босгох энэхүү үйл ажиллагаа нь сайшаалтай. Гэсэн хэдий ч тоглолтын үед голлон зохион байгуулж байгаа байгууллагын зарим үйлдэл хүүхдийн эрхийг зөрчиж бяцхан хүүхдүүдийн нэр хүндэд халдсан байдалтай харагдсаныг энд дурдах учиртай. Тодруулбал,  тоглолтын төгсгөлд хүүхдүүдийн хүзүүнд хандивын хайрцаг зүүлгэж үзэгч олны дундуур явуулж хандив цуглуулуулж байгаа байдал.

Япон Монголын аз жаргал нийгэмлэг төрийн бус байгууллага анхны тоглолтын дараагаас удаа дараа энэхүү үйлдлийг сайшаахгүй байгаагаа илэрхийлж болиулахыг шаардсан боловч голлон зохион байгуулагч Beruna Child Support төрийн бус байгуулага хүлээн аваагүй байна. Иймд Монгол Японы аз жаргал нийгэмлэг төрийн бус байгууллагын удирдах зөвлөл хэлэлцэж “Нарны хүүхдүүд” асрамжийн төвийн Япон улсад зохион байгуулагддаг тус тоглолтын үйл ажиллагааг цаашид дэмжин ажиллахаа зогсоохоор шийдвэр гаргажээ.

Энэ талаар Монгол Японы аз жаргал нийгэмлэг төрийн бус байгууллагын тэргүүн, нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч П.Төмөрхуягаас тодрууллаа.

-Төсвийн мөнгөөр нийслэл дүүргийн хурлын төлөөлөгчид айлчлал хийх нэрийн доор гадаад орноор зугаалж явна хэмээн сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөд шуугиж байгаа нь анзаарагдлаа. Энэ нь танай үйл ажиллагаатай ямар холбоотой вэ?

-Энэ нь  хоёр тусдаа асуудал юм. НИТХ, ДИТХ-ын хурлын төлөөлөгчид нь Фүкүшима мужийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын урилгаар БЗД-ийн сургууль, цэцэрлэгийн багш нар, өрхийн эмч нараас бүрдсэн төлөөлөл Фүкүшима мужийн сургууль цэцэрлэгүүд, төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах, орон нутгийн түвшинд иргэд хоорондын найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 13-18-ны өдөрүүдэд хувийн зардлаар аялаад ирсэн. Аяллын үеэр Монгол Японы аз жаргал нийгэмлэгийн дэмжин ажиллаж байгаа “Нарны хүүхдүүд”-ийн тоглолтыг төлөөлөгчид маань зочны байр сууринаас үзэж сонирхон дэмжсэн.

-Та зардлын талаар тодорхой хэлж өгнө үү?

-Энэ аялалд Баянзүрх дүүргээс сонгогдсон НИТХ, ДИТХ-ын төлөөөлөгчид, БЗД-ийн сургууль цэцэрлэгүүдийн багш нар, өрхийн эмнэлгийн эмч нараас бүрдсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцлоо. Аялалтай холбоотой бүхий л зардалыг аялалд оролцогчил хувиараа болон П. Төмөрхуяг тэргүүнтэй Монгол Японы аз жаргалын нийгэмлэгийн санхүүжилтээр зохион байгуулагдсан. Энэ талаар өнөөдөр 13 цагт манай ДИТХ-ийн төлөөлөгчид хэвлэлийн бага хурал зарласан байгаа. Тодорхой мэдээлэл мөн түүгээр өгнө. Мэдээж энэ аяллын зардалтай холбоотой асуудлаар шат шатны хяналтын байгууллагууд шалгах байхаа.  Төсвийн хөрөнгийн зарцуулалт, ялангуяа гадаад оронд томилолтоор ажиллахдаа зориулагдаж буй хөрөнгө мөнгөний зарцуулалт дээр иргэдийн зүгээс хяналт тавьж байгаа нь сайшаалтай юм. Төсөв мөнгөний зарцуулалт мөн түүнчлэн түүний үр дүнг сонгогч олон нийтэд шилэн байдлаар ил тавьж тайлагнадаг уламжлал бүхий жишиг тогтоох шаардлагатай байна. Энэ удаагийн аялал тайланг мөн сонгогч олондоо тайлагнах болно.

 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

Г.Занданшатар: Газар, газрын хэвлийн баялгийн ашиглалт, хуулийн хэрэгжилтийн талаар нээлттэй сонсгол хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгагдсан гадны иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах, эзэмшүүлэх зохицуулалтын талаарх болон нээлттэй сонсгол зохион байгуулах асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нар оролцов.

Улсын Их Хурлын дарга мэдээллийн эхэнд, хэдийгээр хаврын сар гарч байгаа ч цас, зудын байдал нийт монгол орныг хамарч, хүндхэн байгаа тул аюул, эрсдэлийг гарз хохирол багатай даван туулахад онцгой анхаарах шаардлагатай гэлээ. Мал хэдийгээр малчдын өмч мөн боловч Монгол Улсын баялаг, тусгаар тогтнолын баталгаа тул төрийн бус байгууллагаас эхлүүлсэн малчдадаа тусламж дэмжлэг үзүүлэх “Сэтгэлийн тусгал” аянд нэгдэхийг нийт монголчууддаа хандан уриалав.

Монгол Улсын иргэн Н.Номун-Эрдэнэ “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвтэй нийтийн өргөдлийг УИХ-ын “D-Өргөдөл” цахим системд нийтлүүлснийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар буюу 17 хоногийн хугацаанд 100.252 иргэн дэмжиж гарын үсгийг зурсан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийнхээ засаглах эрхийн хүрээнд гаргасан энэхүү саналыг хүлээн авч, хэлэлцэж холбогдох байгууллагуудад уламжлах зохицуулалттай. Иймд УИХ-аас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлэхэд, Байнгын хороодын бүх дарга нар дэмжсэн гэдгийг  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэсэн. 

Мөн энэхүү хуулийн төсөлд Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангахыг мэдэгдэв.

Түүнчлэн Газрын тухай хуулийн хэрэгжилт ил, тод бус байна. Иргэд 0.07 га газраа тэгш, шударгаар эзэмшиж чадахгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг уламжлах болсон тул Монгол Улсын иргэн бүрд газрыг эзэмшүүлэх асуудлыг УИХ анхааралдаа авахаар болсон гэв. Мөн Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэлийг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсныг зарлалаа.

Ажлын хэсэг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга нар болон Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нарын бүрэлдэхүүнтэй ажиллах аж. Дэд ажлын хэсгийг төрийн хууль, хяналт шалгалтын байгууллагууд болон төрийн бус байгууллагууд, энэ чиглэлээр ажилладаг шинжээчид, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд Улсын Их Хурлын хаврын чуулган эхлэх өдөр буюу гуравдугаар сарын 15-ныг хүртэл түр хороо байгуулах, сонсгол хийх бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг үүрэг болгосон байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар,  Монгол Улсын болоод Монгол Улсын иргэдийн халдашгүй дархан өмч болсон газар, цаашлаад газрын хэвлийн баялаг, ашигт малтмалын нөөцтэй газраа гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах хууль цаашид ч батлагдах ёсгүйг тодотгов. 2013 онд Засгийн газраас өргөн барьж батлуулсан одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох зайлшгүй шаардлагатай бөгөөд хэдийгээр энэ хуулийн заалт Газрын тухай хуульдаа тусгагдаж хэрэгжээгүй боловч цаашдаа энэ мэтээр Монгол Улсын газар, газрын хэвлийн баялгийг гадаадын иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах, улмаар бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд халтай хууль өргөн баригдах нөхцөлийг бүрмөсөн хааж өгнө гэж байлаа.

Энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар нэгдмэл байр суурьтай байгааг мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.   

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Х.Нямбаатар: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг доороо автомашины зогсоол, дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөсөн

Огноо:

,

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, чөлөөлсөн талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн.

Үүнтэй холбоотойгоор чөлөөлсөн байршилд байгуулах ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Урт цагааны чөлөөлсөн талбай болон урд талын авто замын зорчих хэсгийг оруулаад 1 га орчим талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн. Төлөвлөлтийг эхний байдлаар олон нийтэд танилцуулахад иргэдээс автомашины зогсоолын талаар ялгаатай санал, байр суурь илэрхийлж байна. Цэцэрлэгт хүрээлэнг доороо 196 автомашины зогсоол, дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөж, зураг төсөл урьдчилсан байдлаар гарсан. Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн инженерүүд ирэх долоон хоногт тухайн орчмын иргэдийн автомашинаа гараашинд байрлуулдаг байдал, Урт цагаан орчмын болон Бага тойруу руу орж ирэх автомашины зорчих хөдөлгөөнийг тооцоолж шийдвэр гаргах юм. Түүнчлэн уг цэцэрлэгт хүрээлэнд Улаанбаатар хотын түүх, түүний талаар сэдэвчилсэн судалбар зургуудыг байрлуулахаар төлөвлөж байгаа.

2024 оныг “Тохижилт, бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг тохижуулан, явган хүний замуудыг стандартад нийцүүлэн засварлаж, ногоон байгууламжуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Хүүхдийн паркийн тохижилтыг энэ онд дуусган, иргэдэд амарч зугаалах орчныг стандартын дагуу бүрдүүлнэ" гэлээ.

Урт цагааны барилга нь 1958-1961 онд ашиглалтад орсон бөгөөд баригдсанаас хойш засвар, шинэчлэл хийгээгүйгээс нурах эрсдэлтэй болж, мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийг бэртэж гэмтэхээс сэргийлэн удаа дараа нэн даруй нураах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан юм.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Эмгэнэл

Огноо:

,

2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө, нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас томоохон хэмжээний дэлбэрэлт болж, нөхөж баршгүй хохирол учирлаа.

Ослын уршгаар өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажил үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Даваажавын Барсүрэн, ахлах ахлагч Ширнэнгийн Амгаланбаяр, ахлагч Эрдэнэдаваагийн Түвшинтөр нарын эцэг эх, гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, мөрдөс нэгт хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье. Та бүхний баатарлаг үйлсийг Монгол Улсын төр засаг, ард түмэн үеийн үед дурсах болно.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс ослын шалтгааныг тогтоох, хохирлыг тооцоолох, осолд өртсөн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, шаардлагатай тусламж үйлчилгээг зохион байгуулах чиглэлээр шуурхай ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох