Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

"People awards-2023"-ын шилдгүүдтэй танилц

Огноо:

,

Монголын топ сэтгүүлүүдийн нэг People сэтгүүл салбар бүрийн онцлохуудыг нэр төртэйгээр зарлалаа. Энэ жилийн хувьд Монголын Маркетинг менежментийн хүрээлэн хамтран зохион байгуулж, Монголын сайтын холбоо мэдээллийн ивээн тэтгэгчээр ажилласан юм. Нэгэн үдшийг 21 аймаг, 9 дүүргийн онцлох номинанациудын эздээс гадна улсын хэмжээний салбарын шилдэгүүд дуу хууртай өнгөрүүлсэн билээ.

People сэтгүүлийн онцлохуудтай танилцана уу.

1. МОНГОЛ БАХАРХАЛ ГРАН-ПРИ ДЭЭД ШАГНАЛ - THE HU ХАМТЛАГ

Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд үндэсний хэмнэлт, Хүннү Рок чиглэлээр цуурайтуулан яваа Hu хамтлагийг People сэтгүүл, People Awards ёслол хүндэтгэлийн арга хэмжээ “Монгол Бахархал Гран При” шагналаа гардуулах болсондоо туйлаас баяртай байна.

Аргамаг хүлгийн агтанд дэлхийн талыг эзэлж явсан хүчирхэг Монгол гүрний сүр хүчийг урлагаар таниулан, урлагаар мэдрүүлж, бидний гайхамшигт өв соёл болох үндэсний урлагийг орчин үеийн хөгжимтэй холбосон алдарт “The Hu” хамтлагаар Монголчууд бид яахын аргагүй бахархах учиртай. Тэднийг өнөөдөр дэлхий шүтэн хүндэлж байна.

Монголчууд бид Хүннү гүрнээс үүдэлтэй баатарлаг түүх, цог золбоогоороо бахархах ёстой, зовхи нь өөдөө ард түмэн. Монголынхоо урлаг, өвөг дээдсийнхээ үндэсний хөгжмийг дэлхийд таниулах, сурталчлах, юу хийж бүтээснийг ойлгуулах нь манай The Hu хамтлагийн эрхэм зорилго билээ.

Монголоо дэлхийд таниулаад зогсохгүй Монголынхоо хүүхэд залууст үндэсний хөгжмөө таниулах цаашилбал  улс орныхоо эдийн засагт эерэг нөлөө авчрах том зорилгыг өвөртлөн яваа Чингис Хааны Одонт “The Hu” хамтлаг болон Чингис хааны одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог та бүхэнд халуун талархал илэрхийлье.

2. ҮНДЭСНИЙ ОНЦЛОХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ГРАН ПРИ – “ХОВД ЭКО ЦЕМЕНТ” КОМПАНИ

Монгол Улсынхаа баруун таван аймгийг эко цементээр бүрэн хангаж байгаа “Вестерн Холд” компанийн  “Ховд Эко Цемент” төслөөр бид бахархахгүй байхын аргагүй ээ. Ковид -19 цар тахлын хүндхэн жилүүдэд ихэнх байгууллагууд зогсонги байдалтай байсан хэдий ч “Ховд Эко Цемент” төслийн ажил тасралтгүй үргэлжилж байсныг онцлох хэрэгтэй. Үйлдвэрлэл ашиглалтад орсноор баруун бүсийн хувьд асуудал болоод байсан цементийн хэрэглээг бүрэн хангахаас гадна 350 орчим байнгын ажлын байр бий болж, шууд бусаар малчид , жижиг дунд үйлдвэрлэгчид, тээвэрчид гэхчилэн 3000 орчим иргэний орлогыг нэмэгдүүлж байгаа нэн чухал төсөл юм. Хоногт 1200-1300 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, жилдээ 300 мянган тонн цемент үйлдвэрлэж баруун бүсийн хэрэгцээг бүрэн хангана.

3. ҮНДЭСНИЙ БАРИЛГЫН САЛБАРЫН ГРАН-ПРИ ТӨСӨЛ- УЛААНБААТАР ПРОПЕРТИЗ

Яг одоо бид Үндэсний барилгын салбарын Гран-При төслийг зарлах гэж байна. Энэ бол Улаанбаатар Пропертиз компани. Тус компани нь үл хөдлөх хөрөнгө худалдаа, зуучлалын чиглэлээр 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж байна.

“Улаанбаатар Пропертиз” компанийн хамт олон хотын барилгын их бүтээн байгуулалт, иргэдийг ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх үйлсэд бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Нийслэл хот маань өнгө үзэмж нэмсэн, тансаг, дэгжин, хараа булаам хотхонууд болох Х Апартмент, Скай Апартмент, Гранд Вилла, White House Residence, River Villa, Zaisan Villa зэрэг бүтээн байгуулалтуудыг сүндэрлүүлсэн танай хамт олонд энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулах болсондоо туйлаас таатай байна.

4. ОНЦЛОХ ЗАСАГ ДАРГА-Р.СЭДДОРЖ

Өмнөговь аймгийн Засаг Дарга Р.Сэддоржийг Онцлох Засаг даргаар тодруулж байна. Олон нийтээс үнэлгээ авсан хамгийн том бүтээн байгуулалт нь Даланзадгад хотод баригдсан “Байгалийн түүхийн музей”, “Хөгжимт жүжгийн театр” юм. 2022 оны улсын шилдэг барилгаар шалгарсан уг ордонууд загвар, дизайнаар дэлхийн жишигт нийцсэнийг бид мэднэ. Мөн “Шинэ мянган айл”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс гадна гэр хорооллын иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг сайжруулахаар цэвэр бохирын шугамын дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэн айл өрхийг хөнгөлөлттэй нөхцөлөөр холбогдох боломжийг бүрдүүлж өгчээ. ӨМНӨГОВЬ АЙМАГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫНХАА ЦАЛИНГ 100 ХҮРТЭЛХ ХУВИАР НЭмэгдүүлж, орон нутагт ажиллаж байгаа нийт төрийн албан хаагчдад “Нутгийн дэм” хөтөлбөрийн хүрээнд сар бүр 400 мянган төгрөг хүртэлх дэмжлэг олгосоор байна. ГОВЬ НУТАГТ ХАМГИЙН ТУЛГАМДСАН УСНЫ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ, инженерийн хийцтэй 200-аад худгийг гарган, 100 гаруй худгийг засварлажээ. ТАРИМАЛ ОЙН САНГААР УЛСДАА ТЭРГҮҮЛЖ, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд хамгийн олон модыг тарьж ургуулах ажлыг хэрэгжүүлж байна. 2022 ОНД УРЬД ЖИЛҮҮДЭЭС 3,3 ДАХИН ИХ ТӨСВИЙГ УЛСАД ТӨВЛӨРҮҮЛСЭН, бүх сумдаа хатуу хучилттай замаар холбох ажлыг эхлүүлсэн, боловсрол, эрүүл мэндийн салбарт үсрэнгүй дэвшил гаргасан нь Засаг дарга Р.Сэддоржийн санал санаачилга, ажлын үр дүн юм. Засаг дарга Р.Сэддорж таныг тайзнаа хүндэтгэлтэйгээр урин залж байна.

5. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН ОНЦЛОХ ХҮН – Н.ӨНӨРЦЭЦЭГ

People awards яг одоо хэвлэл мэдээллийн салбарын онцлох хүнийг зарлах гэж байна. Гэхдээ энэ хүнийг шуурхай, шууд зарлахгүй бол өөрөө их шуурхай хүн байгаа. Шуурхай зарлахгүй бол шууд дамжуулалт ч хийгээд яваад өгөх магадлалтай хүн. За за наргиа. Энэ онцлох хатагтай бол Заригийн гэх тодотголтой сэтгүүлч Н.Өнөрцэцэг. Чухам яагаад түүнийг хэвлэл мэдээллийн салбарын онцлох хүнээр зарласан бэ гэвэл түүний байгуулсан гавьяаг ард түмэн мэдэж байгаа. Тэрээр хэвлэл мэдээллийн салбарынхнаа малгайлан Хөгжлийн Банкны зээлтэй холбоотой асуудлыг шуурхайлан, тууштай эрэн сурвалжилснаар нийт 1 их наяд 800 тэрбум төгрөгийн өрийн 1 их наяд 250 тэрбум төгрөгийг ганцхан жилийн дотор төлүүлж чадсан, ард түмний дуу хоолой, түүчээ болсон дайчин бүсгүй юм.

6.ОНЦЛОХ ЭРДЭМТЭН – ОЮУНЫ ӨМЧИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧ Д.ДЭМБЭРЭЛ

Онцлох эрдэмтнээр бид Оюуны Өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэмбэрэлийг нэрлэж байна. 1987 онд БНМАУ-ын Барааны тэмдгийн дүрмийг боловсруулж Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор батлуулсан. Мөн онд БНМАУ-ын анхны нээлт, 1988 онд Монгол Улсын хоёр дахь нээлт, 1993 онд Монгол улсын гурав, дөрөв, тав, зургаа дугаар нээлтүүдийн томъёоллыг нээлт гаргагчидтай хамтран бэлтгэж баталгаажуулах ажлыг гүйцэтгэсэн. 1994 онд Патентийн тухай, Зохиогчийн эрхийн тухай Монгол улсын хуулиудын анхны төслийн эхийг бэлтгэх ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж Улсын их хурлын 1994 оны 6 сарын 24, 25 – ны тогтоолоор баталгаажуулсан. Шинэ бүтээлийн 250, ашигтай загварын 120, бүтээгдэхүүний загварын 70 гаруй бүтээлийг патентаар баталгаажуулах ажлыг биечлэн гүйцэтгэсэн ийм бахархам түүхэн гавьяатай хүн юм аа. Эрхэм таныг тайзнаа урин залж байна.

7. УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА – ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИ

 

Оюу Толгой бол Улаанбаатар хотоос 550 км зайд орших өмнийн говьд оршдог зэс, алтны уурхай ба дэлхийн хамгийн том, өндөр чанартай зэсийн орд билээ.

Энэ онд Оюу Толгойн гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмблэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, ОУ-ын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд зүй ёсоор тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж хамгийн багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой боллоо. МУ-ын Засгийн Газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг хэсэг Аж Үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд Оюу Толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхэлсэн юм. Тийм ч учраас манай улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдалд чухал алхам болж байгааг бид өнөөдөр онцлох ёстой.

8. ҮНДЭСНИЙ ОНЦЛОХ БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ – ГАН ХИЙЦ КОМПАНИ

Монгол Улсын Зөвлөх Инженер, Аж үйлдвэрийн Гавьяат Ажилтан, МУ-ын шилдэг зохион бүтээгч, Ган Хийц Компаний Ерөнхий Захирал Даваасүрэн гэх гайхалтай эрхэм  1998 онд Монголын зах зээлд төрөл бүрийн шуудай үйлдвэрлэн нийлүүлэх зорилгоор компанийн дэргэд “Ган Ён Пластик”ХХКомпанийг, 1999 онд барилга угсралт, засварын ажил гүйцэтгэх чиглэлээр “Ган-Эрдэнэ Констракшн”, 2005 оноос эхлэн “Сэндвич хавтан”-гийн үйлдвэрийг байгуулж зам тээвэр, уул уурхай, барилгын салбаруудад өргөнөөр ашиглах бүх боломжийг нээж өгсөн. Үүний үр дүнд БНХАУ-аас өндөр үнээр худалдан авч байсан сэндвич хавтанг эх орондоо үйлдвэрлэх боломжтой болж, 2006 оноос төмөр бетон тулгуур үйлдвэрлэх “Хүчитгэсэн бетон хийц” ХХК-г байгуулан эрчим хүчний салбарт өргөнөөр ашиглагдах бетонон тулгуур баганыг үйлдвэрлэх болсноор байгаль орчинд хор нөлөөгүй хаягдалгүй технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Түүний ачаар Монгол Улсад өдгөө 1 сая гаруй мод тайрагдаж, төмөр замын дэр бетон болохоос хамгаалагдсан юм. Төмөр замын дэрийг модоор хийдэг байсныг халж, бетоноор үйлдвэрлэдэг болсон ачийг нь үнэлэн Байгальд ээлтэй үйлдвэрлэгчээр зарлаж байна.

9. ҮНДЭСНИЙ ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ -  MONGOL MADE

Монгол улсынхаа дотоодын савангийн хэрэгцээний 50 хувийг хангаж, 1000 эмэгтэйг ажлын байраар хангах зорилгоор санаачилсан Монгол Мэйд төсөл People сэтгүүлийн “Үндэсний Онцлох Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгч”-ээр тодорч байгаад баяртай байна.  Богино хугацаанд Монгол Мэйд төслийн хамт олон өнөөдөр 1000 эмэгтэйг ажлын байраар хангаж, Монгол бүсгүйчүүдээ эко бүтээгдэхүүнээр хангахаас гадна үйлдвэрээ нээж амжлаа.

Мөн Тэд энэ сарын 8-нд буюу Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдрөөр анхны органик дэлгүүрээ нээсэн билээ. Монгол Мэйд төслийн хамт олон эх орныхоо 21 аймаг, 9 дүүрэгт ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүддээ зориулан бизнесийн боломж олгож, тус төслийн 25 нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээс  хямдралтай үнээр авч өөрсдийн оршин суугаа аймаг, хот, дүүрэгтээ борлуулах боломжийг олгохын зэрэгцээ гарааны бизнест нь хөнгөлөлттэй зээл олгож байгаа юм.

10. ҮНДЭСНИЙ ХУДАЛДААНЫ САЛБАРЫН ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА – ИМАРТ СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР

People сэтгүүлийн Үндэсний худалдааны салбарын онцлох байгуулагаар ИМАРТ олон улсын сүлжээ дэлгүүр тодорчээ.

Анхны дэлгүүрээ нээгээд зургаан жил болж буй ИМартчууд 6G үйлчилгээг амжилттай нэвтрүүлээд байна. Дэвшилтэт технологийн шийдэл бүхий энэхүү Аппликейшныг үйлчлүүлэгчиддээ зориулан хэрэглээнд нэвтрүүлснээр үйлчлүүлэгч, хэрэглэгчид цагаа хэмнэх, онооны картаа ашиглах, барааны нэгдсэн мэдээлэл, хямдрал урамшууллын мэдээлэлтэй танилцах, төлбөр тооцооны аюулгүй байдал, онлайнаар худалдан авалт хийх боломжтой болж байгаа юм. Ийнхүү Имартчууд дээрх үйлчилгээнүүдээ нэгтгэн 6G хэмээн томьёолжээ.

11. ОЛНЫ ТААШААЛД НИЙЦСЭН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА – UB CAB

People сэтгүүл Монголын тэргүүлэх такси дуудлага, лавлах үйлчилгээний оператор болох UB Cab үйлчилгээг Олны таашаалд нийцсэн үйлчилгээтэй онцлох байгууллагаар нэрлэж байгаадаа туйлын таатай байна. Технологийн дэвшилтэт GPS, төлбөр тооцооны ухаалаг системд суурилсан такси тээврийн үйлчилгээг хэрэглэгчдэд нэвтрүүлсэн тус хамт олон нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон сайхан үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлдэг юм. Түүнчлэн тус хамт олон UB Cab аппликэйшнаа үргэлж шинэчлэн сайжруулж, үйлчилгээний чанар, найдвартай байдлыг өндөр түвшинд хадгалдаг билээ. Түргэн шуурхай, найдвартай, 24 цагийн такси дуудлагын аппликейшны хамт олныхоо цаашдын ажил үйлст амжилт хүсье ээ.

12. ОНЫ ОНЦЛОХ ОЮУНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛЭЭР - СИ ЭН ИКС СТРАТЕГИ ТОДОРЧЭЭ

Cи Эн Икс стратеги нь Хөрөнгийн зах зээл дээрх гадаад валютын арилжааны бүтээгдэхүүний ханшийг тодорхойлох, ханшийн хөдөлгөөнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр онолын түвшинд өндөр үр дүнтэй таамаглахад ашиглагдаж байгаа Монгол залуусын оюуны бүтээл юм. Энэхүү бүтээл бий болсноор олон залуус шилдэг трэйдерээр бэлтгэгдэж,гадаад валютын арилжаанд эрсдэл багатай оролцож санхүүгийн боломжоо тэлсээр байна. Оюуны бүтээл гэдэг юутай ч үнэлшгүй, үнэ цэнэ нь мөнхөд орших зүйл байдаг. Монгол залуусынхаа оюуны бүтээлийг People awards-ыг зохион байгуулагч хамт олон ийнхүү зарлаж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг билээ.

13.  ОНЦЛОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ - АМИН ЧАНАР

Онцлох эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр-Амин Чанарыг тодруулж байна. Эх орныхоо тал нутгийн Сарлагийн сүүний уургаас гаргаж авдаг Амин чанар пептид нь хүний биед 10-15 минутанд шингэж, эсийн төвшинд үйлчилдэг нь түмний талархлыг хүлээгээд байна. Уураг нь дархлааг дэмжих эсрэг биетийг үүсгэхээс гадна бие махбодийн бүхий л эдийг бүтээх, шинэчлэхэд чухал үүргийг гүйцэтгэдэг. Тэгвэл уургийн молекул нь амин хүчлүүдээс бүтдэг бөгөөд хүний биед 20 амин хүчил шаардлагатай байдаг бол Амин чанар сүүний уураг, пептид нь 18 амин хүчлийг агуулдаг байна. Уургийг амин хүчил, пептид болгон задалсан учир элэг, бөөрний уураг алдалт нөхөх болон хоол тэжээлээс авах шимт бодисын дутагдалд орсон хүмүүс хэрэглэхэд өндөр үр дүнтэй нь нотлогдсон. Сахар, хавдарын өвчлөлүүдээс эхлээд биеийн хөнгөн ядаргаанд ч өндөр үр дүн үзүүлдэг Амин чанар пептид нь монголчуудын эрүүл амьдрахуйд амин чухал үүрэг гүйцэтгэх болсныг зарлахад таатай байна.

14. БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА – СИТИ ИХ СУРГУУЛЬ

Монголын ууган хувийн сургуулиудын нэг Сити Их Сургууль нь 1998 онд Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр анхан шатны болон ахисан түвшинд, харин 2005, 2010 онуудад магадлан итгэмжлэгдэж улмаар 2021 оны боловсролын салбарын оны шилдэг байгууллагаар тодорсон юм.

Тус сургуульд ОХУ, БНХАУ, Япон, Франц, БНСУ болон бусад орны оюутан залуус амжилттай суралцаж байгаа нь энэхүү сургуулийн ОУ-д өрсөлдөхүйц чанартай боловсролыг хямд зардлаар олгож буй гол онцлог юм. Өдгөө Сити Их Сургуулийн хамт олон “Ногоон Сургууль” болох зорилгынхоо хүрээнд “Байгаль” нэртэй бичил цэцэрлэг байгуулж хичээлийн байрнуудынхаа орчинд эко бүс бүрдүүлж, Инноваци бизнес хөгжлийн төв, ОУ-ын стандартад нийцсэн тоног төхөөрөмж, агааржуулалтын систем бүхий спорт заал зэрэг дурдаад байвал уртаас урт үргэлжлэх санаачлагуудыг хэрэгжүүлсээр байгаа үлгэр жишээ, топ сургуулиудын нэг юм.

15.  ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА – СИТИ ФАРМ

Сити фарм компани нь 2020 оны 11 сарын 01 -нд үүсгэн байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотын 9 дүүрэгт 33 сүлжээ Эмийн сангийн үйл ажиллагаа явуулж, нийт 115 хүнийг тогтвортой байнгын ажлын байраар хангаж байна. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тасралтүй өргөжсөөр 2021 онд таван шинэ салбар, 2022 онд арван шинэ салбар болон Цахим хүргэлттэй эмийн санг амжилттай нээн ажиллуулж бизнесийн хүрээгээ тэлж байна. Сити Фарм компани нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр тогтмол үйл ажиллагаагаа явуулсаар байна. Тийм ч учраас энэ гайхалтай хамт олныг People сэтгүүл,  People Awards ёслол хүндэтгэлийн арга хэмжээний эрүүл мэндийн салбарын онцлох байгууллагаар ийнхүү нэрлэж байна.

16. БАРИЛГЫН САЛБАРЫН ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА – СҮМБЭР ЦАМХАГ ХХК

People сэтгүүл, People Awards ёслол хүндэтгэлийн арга хэмжээ дараагийн онцлох байгууллагыг зарлах гэж байна. Энэ бол барилгын салбарын онцлох байгууллага юм. Энэ өргөмжлөлийг Сүмбэр Цамхаг Компани хүртжээ. Баяр хүргэе. Тус компани нь  2017 оноос эхлэн 7 дахь жилдээ барилгын зөвлөх үйлчилгээ болон, захиалагчаар үйл ажиллагаа явуулж байна. Тэдний санаачлан хэрэгжүүлж буй томоохон төслүүдээс дурдвал БЗД-ийн 40-р хороон дахь 210 айлын “Хос сувд Residence 1” төсөл, 88 айлын “Хос сувд Residence 2” төсөл байгаа юм. Сүмбэр Цамхаг компаний хувьд залуу гэр бүл болон анхны байраа худалдан авах гэж буй иргэдийн боломж нөхцөлд тохирсон өндөр чанартай орон сууцыг бүтээн байгуулдагаараа онцлогтой.

17. ОНЦЛОХ ҮНДЭСНИЙ БРЭНД ҮЙЛДВЭРЛЭГЧ – ДӨРВӨН АРВАЙТ БРЭНД

Үндэсний өв соёлоо тээж, сэргээж, ард олондоо түгээх зорилгоор гарч ирсэн “Дөрвөн Арвайт” Брэндийг People сэтгүүлийн хамт олон бид Онцлох Үндэсний Брэнд Үйлдвэрлэгчээр нэрлэн алдаршуулж байна.

Тус брэндийн гол онцлог нь цор ганц хээ бүхий дахин давтагдашгүй торгоор, биед эвтэй, тохитой сайхан дээл, Монгол хувцас урладагт нь хэрэглэгч, үйлчлүүлэгчид эрхгүй дурлах болсон юм. Дөрвөн арвай буюу Таван нүдэн, зоосны хоёр тал гэсэн утгатай дээлийн хээ нь Хүннүгийн үеэс Өндөр Гэгээн хүртэлх цаг хугацаанд монголчуудын хаад, ноёд дээдсийн хүрээнийхний гол гоёл байсан юм. Торго нь дахин давтагдахгүйгээс гадна дээлний хэв маяг маш их өөрчлөгдөж байгаа энэ цаг үед Хүрээ донж маягийг хадгалсан, үндсэн чиг нь хуучнаараа, натур Монгол дээлийг Д.Тулга хэмээх эрхмийн загварын ордон гаргаж байгаа нь сайшаалтай.

18. ОНЦЛОХ ИННОВАЦИ НЭВТРҮҮЛЭГЧ, САНААЧЛАГЧААР – ХАДЛАН ДЭЭЛ, FLAMES БРЭНД

Монгол дээл хэмээх бидний үндэсний бахархал болсон хувцсыг орчин үеийн уур амьсгалтай бүрэн нийцүүлэн бидний сайн мэдэх “Хадлан” брэндийг үүсгэн байгуулагч хатагтай Т.Хонгорзулыг бид Онцлох инноваци нэвтрүүлэгч, санаачлагч хэмээн нэрлэж байгаадаа таатай байна. Даяаршлын эрин зуунд амьдарч байгаа өнөө үед өөрийн үндэс угсаа, өв соёлд гүн хүндэтгэлтэй хандаж, үнэт чанарыг нь гээлгүйгээр орчин үетэйгээ жинхэнэ утгаар нь авч үлдэж чадсан үндэсний топ брэндүүдийн нэг Хадлан брэндээрээ бид бахархах учиртай. Түүнчлэн энэхүү загварын дээлний гол онцлог нь бүтэн нано дотортой, хэрэглээнд зохицсон халааснуудтайгаас гадна салхи, ус нэвтрэхгүй, гэрийн нөхцөлд угааж цэвэрлэж болдог гэх мэт олон олон давуу талтай бүтээгдэхүүн юм.

19.  АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭГЧ ОНЦЛОХ АЙМАГ – БУЛГАН

Анхдагчдын өлгий нутаг болсон Булган аймаг “People Awards” ёслол хүндэтгэлийн арга хэмжээний “Аялал жуулчлалыг хөгжүүлэгч онцлох аймаг”-аар шалгарсныг дуулгахад таатай байна.

Булган аймаг 2022 болон 2023 онуудад аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр гадаад харилцаа, хамтын ажиллагаатай холбоотой томоохон арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулсан юм. Үүнд: “RFC Mongolian Bulgankhangai 2022” ОУ-ын бартаат замын уралдаан, “ITM Mongolia 2022”, “Хамтын ажиллагаатай Булганчууд 2022” арга хэмжээдийн хүрээнд гадаадын 8500, дотоодын нийт 100.000 орчим аялагчид Булган аймгийг зорин ирснээр 1 тэрбум гаруй төгрөгийн борлуулалтын орлогыг орон нутгийн иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудад төвлөрүүлсэн байна.

Түүнчлэн Булган аймаг Польш, Унгар, Чех, Беларусь, АНУ, Солонгос, Япон улсын ЭСЯ-тай боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл урлагийн салбарт хамтран ажиллах болжээ. Мөн түүнчлэн бидний сайн мэдэх “Алтаргана” ОУ-ын наадмыг 2024 онд Булган аймагт зохион байгуулахаар болсон байна.

20.  ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОГЧ ОНЦЛОХ ОРОН НУТАГ-ДОРНОГОВЬ

Хөгжлийг тодорхойлогч Онцлох орон нутгаар Дорноговь аймгийг тодруулж байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулахаар шийдвэрлэсний дагуу дэд бүтцийн ажил, төмөр зам авто зам, цахилгаан дамжуулалтын ажил бүрэн дуусч, үйлдвэрийн барилга угсралтын ажил эхлээд байна. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор ажлын байр 600, дотоодын нийт бүтээгдэхүүн 10%-аар өснө. Дорноговь аймаг байнгын ажиллагаатай 2 боомттой бөгөөд Замын-Үүд боомтын өргөтгөлийг ашиглалтад хүлээн авснаар эдийн засагт том нөлөө үзүүлж эхэллээ. 

Ханги хилийн боомтыг цар тахлын үед хорио цээрийн дэглэмийг сайтар сахиулж тасралтгүй ажиллуулан нүүрс, төмрийн хүдэр экспортолж, улсын төсөвт 2.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь урьд оноос 1.4 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болсон. 2022 онд Улсын төсвийн 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 11 төсөл арга хэмжээ, орон нутгийн төсвийн 20,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 67, орон нутгийн хөгжлийн сангийн 5,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 5, замын сангийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 5, нийт 38,7 тэрбум төгрөгийн 88 төсөл арга хэмжээг хэрэгжүүллээ.

21.  ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ – ДУНДГОВЬ АЙМАГ

Хүүхдэд ээлтэй орон нутгаар Дундговь аймгийг зарлаж байна. Томчууд бид том том бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт ярьж явдаг боловч бяцхан хүүхдүүдээ заримдаа мартаад байгаа нь энэ цагийн нийгэмд илүү тод харагдаж, сэтгэл эмзэглүүлдэг. Тиймдээ ч хүүхдэд ээлтэй төртэй, хүүхдийн төлөө цохилдог зүрхтэй хүмүүстэй байх нь илүү эрхэм. Хүүхдийн төлөө цохилох зүрхтэй аймгаар “Ид шидийн орон-3” жишиг төвийг байгуулахад хувь нэмэр, дэмжлэг, санал санаачилга, зүтгэл гаргасан Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын газрыг онцлох нь зүйтэй. .

Ийнхүү Дундговь аймаг 21 аймгаас анхдагч болж, Ид шидийн оронг орон нутагтаа бий болгосон анхны өлгий нутаг боллоо. “Лантуун дохио” ТББ орон нутагт “Ид шидийн орон-3” төслийг хамтран хэрэгжүүлэхээр шалгаруулалт явуулж, Дундговь аймгийн “Гэрэлтдэг ертөнц” ТББ хүсэлт илгээн, аймгийн ЗДТГ, мэргэжлийн бусад байгууллагын дэмжлэгийг авч чадсанаар тус аймагт төсөл амжилттай хэрэгжсэн юм.

22.  ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОНЦЛОХ ДҮҮРЭГ – СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

Бид яг одоо Хүүхдэд ээлтэй онцлох дүүргийг зарлах гэж байгаадаа таатай байна. Энэхүү өргөмжлөлийн эзнээр Сонгинохайрхан дүүрэг тодорчээ. Тус дүүргийн хувьд өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 27 сургууль, 64 цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл 2023 онд 5 сургууль, 11 цэцэрлэг шинээр ашиглалтад орохоор хүлээгдэж байна. Сонгинохайрхан дүүргийн хувьд өнгөрөгч онд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран мансууруулах эм, бэлдмэл, сэтгэц нөлөөт бодисын хор нөлөөг хүүхэд залуучуудад тайлбарлан таниулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Анзаар” аяныг анхлан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, 60 удаагийн сургалтаар 54000 гаруй иргэдийг хамруулснаар нийслэлийн хэмжээнд жишиг урьдчилан сэргийлэх ажил боллоо. Мөн хүүхдийн амьдрах аюулгүй орчныг бүрдүүлэн, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “ЭЭЛТЭЙ-ИРЭЭДҮЙ” нөлөөллийн аяныг зохион байгуулж, иргэдийн амь нас, эрүүл мэндэд шууд болон дам аюул учруулахуйц зөрчлийг бүрэн арилгаж чадсан юм. Хүүхэд залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, хүүхэд залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаар уламжлан хөгжүүлэх зорилготой Хүүхэд залуучуудын театрын барилга баригдаж, ашиглалтад ороход бэлэн болоод байна.

23. ОНЦЛОХ БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ ДҮҮРЭГ – ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

Нийслэлийн дүүргүүдээс анх удаа Чингэлтэй дүүрэг мөсөн гулгуурын талбайтай спорт цогцолбортой болсон юм. Мөсөн гулгуур, хоккейн талбайтай болсноор өвлийн спортыг хөгжүүлэх, спортоор хичээллэх орчин нөхцөл 100% бүрдэж байна. Тус спорт цогцолбор нь 7800 м2 талбайтай, нэг давхартаа усан бассейнтэй гэдгээрээ мөн онцлогтой. 1000 хүний суудалтай, дөрвөн давхар, жилийн 4 улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой тус цогцолбор усан бассейн, бялдаржуулах танхим, бөх, бокс, теннисний өрөө, хоккейн талбайтай.

Үүнээс гадна Чингэлтэй дүүргийн бас нэгэн томоохон бүтээн байгуулалт нь теле камерын нэгдсэн төвийг байгуулсан явдал юм. Иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор өнгөрсөн оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар камерын нэгдсэн төвийг байгуулснаар хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл өмнөх үеэс 48.6 хувиар буурсан байна. Цаашид Чингэлтэй дүүргийн бүх хороог “Ногоон бүс” болгохоор төлөвлөн ажиллаж байна.

24. ШИНИЙГ САНААЧЛАГЧ, ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОГЧ, ОНЦЛОХ ДҮҮРЭГ – БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

People сэтгүүлийн онцлох “Шинийг санаачлагч, хөгжлийг тодорхойлогч” дүүргээр Баянзүрх дүүрэг тодорч байнаа. Баянзүрх дүүрэг нь 2030 он хүртэлх Хөгжлийн зураглал, бодлогоо тодорхойлсон анхны дүүрэг боллоо. Ингэснээр иргэдийн эрүүл мэнд, боловсрол, гэр бүлийн асуудал цэгцэрч, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил дэлгэрэн, иргэдийн худалдаа, үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжийг бүх талаар дэмжих юм. Шотэнгай, Базаар зэрэг ОУ-д шалгарсэн тэргүүн туршлагыг эх орондоо нэвтрүүлэгч түүчээ болох боломжийг ийнхүү Баянзүрх дүүрэгт бий болголоо. Үлгэр жишээ болсон та бүхний цаашдын ажилд амжилт хүсье ээ.

25. ОНЦЛОХ СПОРТЫН ХҮН – ОЮУН УХААНЫ СПОРТЫН ИХЭР ТАМИРЧИД БОЛОХ Н.ЭНХШҮР, Н.МӨНХШҮР

Монгол Улсын оюуны спортын бахархал болсон ихрүүд болох Н.Энхшүр, Н.Мөнхшүр нарыг People awards онцлох спортын алдартнуудаар өргөмжлөн алдаршуулж байна. Олон улсын их мастер Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар бол ой тогтоолтын дэлхийн хошой аварга. Мөн тэд ой тогтоолтын дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосноороо геннисийн номонд бичигдсэн баатрууд. Тэгвэл ихэр охид маань энэ сарын 26-нд Хятад улсад зохион байгуулагсдан, тархины хязгааргүй чадварыг харуулах зорилготой, Хятадын хамгийн олон үзэгчтэй “Super brain” телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож Хятадын ой тогтоолтын аваргуудыг 5:6-ын харьцаагаар ялж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан үнэлж баршгүй гавьяатай охид юм. 

26. ОНЦЛОХ ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ-Э.ПҮРЭВДАВАА

Онцлох залуу манлайлагчаар Э.Пүрэвдавааг тодруулж байна. 15 жил БНСУ-д сурч боловсроод ирсэн тэрбээр 2022 оны зуны Азийн Халк хэмээх Солонгосын фитнесийн алдарт тамирчин Хан Чулсон болон тус улсын 50 тамирчинг эх орондоо авч ирж, 200 сая төгрөгийн шагналын сантай тэмцээнийг анх удаа эх орондоо нэр төртэйгээр зохион байгуулсан юм. Мөн АНУ-ын кино компани болох Нетфлексийн зураг авалтыг эх орондоо хийлгэж, үзэсгэлэнт байгаль, үндэснийхээ өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах ажлыг амжилттай зохион байгуулжээ. АНУ, БНСУ-д борлуулалттай MAXQ сэтгүүлд Солонгосын фитнесийн эмэгтэй тамирчидтай коверлож, зургаа татуулсан нь монгол залуусын нэр хүнд, каррьерийг өндөрт өргөсөн явдал болсон билээ.

27.  ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛЫГ ДЭЛГЭРҮҮЛЭГЧ ОНЦЛОХ ХҮН – Б.НАРАНДЭЛГЭР БУЮУ РЭЙ

Монголын үндэсний биет бус өв болох хөөмий, цуур, хэл хуурыг ОУ-д сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж Монгол уламжлалт хөөмийг битбокстой хослуулсан “хөөмийбит”  этник шинэ төрөл жанрыг санаачлан хөгжүүлэгч, Монгол Улсын Соёлын элчээр 2021 онд томилогдсон Б.Нарандэлгэрийг бид People awards-ын үндэсний өв соёлыг дэлгэрүүлэгч онцлох хүнээр нэрлэж байна. Түүний үндэсний бүжиг, язгуур хөгжмийг битбокстой хослуулан туурвисан уран бүтээл Улаанбаатар чуулгын урын санд бүртгэгдэж, дотооддоо болон олон улсад хүрч буй нь туйлаас бахархалтай билээ. Соёлын элч, уран бүтээлч Б.Нарандэлгэр нь нийслэлийн ерөнхий боловсролын 60 сургуулийн 10 мянга гаруй ахлах ангийн сурагчдад “Үндэсний өв соёлын үнэ цэнийг таниулах нь” төслийг амжилттай хэрэгжүүлж яваагаас гадна Дэлхийн дээд амжилт болох Гиннесийн номонд нийт мянга гаруй хөөмийчдийн хамт нэгэн зэрэг хөөмийлсөн амжилтаараа бүртгүүлсэн Монголын соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.

28. ОНЦЛОХ ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ – ЗАЛУУ РЕППЕР YOUNG MO’G

Түүний уран бүтээлийн гараа Youtube сувгаас эхэлсэн байдаг. Тэрээр уран бүтээлээ тасралтгүй туурвиж явсаар 2022 онд “Наадий” дуу нь 6 сарын дотор 10 сая үзэгчийн хандалт авч, TRIPLE X AWARDS-аас Song of the Year шагналыг хүртсэн юм.

Мөн 2022 оноос эхлэн Солонгос, Хятад, Япон зэрэг улсуудад аялан тоглолтуудаа амжилттай зохион байгуулсан. 2023 онд залуу уран бүтээлч маань өөрийн анхны бие даасан The 200 нэртэй Альбомоо гаргах ажилдаа ханцуй шамлан оржээ.

29. ГОО САЙХНЫ САЛБАРЫН ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА - NANI ESTHETIC

Гоо сайхны салбар хөгжихийн хэрээр мэс, тариураар аливаад хандах нь элбэг болсон. Харин Гоо сайхны салбарын онцлох байгууллагаар тодорсон NANI ESTHETIC салон нь мэсгүй гоо сайхныг эрхэмлэн, хэрэгжүүлсээр байна. 2012 оноос тасралтгүй арьсны эрүүл ахуй гоо сайхан, биеийн нөхөн сэргээх физик эмчилгээ, үс хуйх арчилгаа, хумсны эрүүл ахуйн үйлчилгээгээр дагнан ажиллаж ирсэн уг хамт олон өдгөө үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээгээд байна.

Nani Esthetic салон 2020 оноос Солонгосын INCELLDERM брэндийн био нано технологийн арьс шинэчлэх шилдэг бүтээгдэхүүнийг албан ёсоор төлөөлөн борлуулах үйл ажиллагааг анхлан явуулж эхэлжээ. Бүх төрлийн арьсны нөхөн сэргээх эмчилгээг зөвхөн мэсийн бус аргаар хамгийн шилдэг технологийн Японы тоног төхөөрөмжөөр мэргэжлийн хамт олон үйлчилгээ үзүүлж, арьсны эрүүл байдлыг нэмэгдүүлэх бодит үр дүнг зорилго болгон ажилладаг нь олны таашаалд нийцсээр байна.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.

Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 


Хүндэт нийслэлчүүд ээ, 
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
 
Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа олон жил тулгамдсан суурь реформын асуудалд анхаарал хандуулсаар ирлээ. Суурь асуудал шийдэгдэхгүй бол түүнээс улбаалсан зовлон хэзээ ч арилахгүй нь тодорхой юм.  
Бид хамтдаа цар тахлыг даван туулж, өргөн нарийн царигийн маргааныг эцэслэн боомтын боомийг тайлж, авлигын олон асуудлыг ил тод болгож, шүүхийн шатанд шилжүүллээ. Хөгжлийн банкны бондыг өөрийн эх үүсвэрээр нь бүрэн төлүүлж, Эрдэнэт үйлдвэр, Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хууль бус асуудлыг цэгцэлж, Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, Нүүрсний худалдааг биржээр нээлттэй арилжиж эхэлснээр далд эдийн засаг ил болж -4.6 хувьтай байсан эдийн засаг, 7 хувийн өсөлтөд хүрсэн нь 10 гаруй функтээр өссөн үзүүлэлт юм. Эдийн засаг  хоёр дахин тэлж, валютын нөөцөө таван тэрбум ам.долларт хүргэн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 1,700 ам.доллараар нэмэгдүүлж, 5,875 ам.долларт хүргэлээ.
Нэг үгээр хэлбэл, 2012 оны эдийн засгийн сэргэлтийн цаг хугацаатай ижил түвшинд ирж байна гэж ойлгож болно. Харамсалтай нь нэг гарсан алдааг засах гэж бүтэн 10 гаруй жил зарцуулагддагийг бид өнгөрсөн түүхээсээ суралцаж байна, иймд бид дахин алдахгүй байх ёстой.
Авлигын эсрэг тэмцлийн үр дүнд Үндэсний баялгийн сангийн хууль батлагдаж, эдийн засаг иргэн бүхэнд хүртээмжтэй болох суурь реформ хэрэгжиж эхэллээ. Баялгийн сангийн Хуримталын санд төвлөрүүлэх энэ жилийн орлогыг ипотекийн зээлийн эх үүсвэрт нэмэгдүүлснээр 10 гаруй жилийн дараа авахаар дараалалд орсон байсан 10 гаруй мянган иргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэнэ гэдэг бидэнд ямар боломж нуугдаж байсны энгийн нэг жишээ юм.
E-Mongolia цахимжилт амжилттай хэрэгжиж, шилэн ажиллагааны хүрээнд төрийн үйлчилгээ гар утсанд шилжиж, аливаа ашиг сонирхлын асуудал хэн нэгнээс хамааралгүй, ил тод болсоор байна.  Нийгэм ч авлигыг үл тэвчих сэтгэлзүйтэй болж төлөвшлөө. Энэ нь өнгөрсөн хугацааны тэмцлийн хамгийн чухал үр дүн билээ. Бид хүрсэн ёсзүйн өндөрлөгөөсөө доош унахгүй, харин цааш тэмүүлж чадвал авлигагүй нийгэм бүрдэх хугацаа хол биш ойр байна.
Дүр эсгэсэн хуурамч байдал өдрөөс өдөрт хүчгүйдэж, бодитой прагматик шийдлийн мэтгэлцээн өрнөж эхэлж байна.  
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын 126 гишүүн бүхий сонгуулийн холимог тогтолцоонд шилжиж, хүйсийн тэгш байдлыг бүрдүүлэхэд томоохон алхам хийж, нийгмийн салбар төлөөлөл парламентад дуу хоолойгоо илэрхийлэх бодит боломж нээгдлээ.
Дэлхий дахинд манай энэхүү дэвшлийг сайн загвар болгон судалж байна. Бид сонгодог парламентын засаглалыг төлөвшүүлэхийн төлөө илүү хичээх учиртай.
Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны бодлоготой болж, 560 гаруй салангид баримт бичгүүдийг нэгтгэж чадсан нь мөн л олон улсад үнэлэгдэж улс орнууд туршлага судалж байна.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал амилж, сонгуулийн тойрог бүсчлэгдэн томорлоо.
Тухайн үед биелэгдэшгүй мэт сонсогдож байсан ч, эргээд харахад ард нь гарч чадсан Шинэ сэргэлтийн бодлогын реформыг дэмжсэн Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд талархал илэрхийлье.


 
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Давшгүй даваа бий гэнэм
Хэрхэн давах хэмээн бүү сэтгэ
Давъя хэмээн сэтгэвээс давагдъюу
Гэтлэшгүй мөрөн бий гэнэм
Хэрхэн гэтлэх хэмээн бүү сэтгэ
Гэтэлье хэмээвээс гэтэлъюу гэсэн эцэг өвгөдийн минь сургааль бий. 
Энэ удаа Монгол Улсын Засгийн газраас хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг Улсын Их Хуралд өргөн барьж байна.
Энэ эрхзүйн реформд хот тосгоны эрхзүйн байдал, нутаг дэвсгэрийн нэгж, зарим шинэ хотуудын эрхзүйн орчин, УИХ-аас гаргах санхүүгийн эх үүсвэрийн зарим тогтоол багтсан болно.
Монгол Улс нийслэл Улаанбаатар хотын засаг захиргааны бүтцэд 1960 оны долдугаар сарын 06-нд дөрвөн районтойгоор, түүнээс 32 жилийн дараа 1992 оны нэгдүгээр сарын 13-нд, есөн дүүрэгтэйгээр өөрчлөн зохион байгуулсан бол тэр цагаас хойш өнөөдөр мөн 32 жил өнгөрчээ.
Энэ нь нийслэл Улаанбаатар хотод эрс, мөн цогц реформ хийх цаг хугацаа болсныг харуулж байна.
Нийслэл Улаанбаатар хот Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувь ч нийт хүн амын 50 гаруй хувь нь төвлөрөн амьдарч байна.
 
Нийслэлд дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувь үйлдвэрлэгдэж, худалдаа үйлчилгээний 84.0 хувь, аж ахуйн нэгжүүдийн 70.0 хувь, их, дээд сургуулийн 90 хувь, бүртгэлтэй авто машины 84 хувь нь төвлөрч байна.
 
Нийслэлийн 35,206 га эдэлбэр газрын ердөө 700 га газар буюу Их тойрууд төрийн 140 байгууллага, Төрийн ордны байрлах хэсгийн 86-хан га талбайд Монгол Улсын хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын эрх мэдэл бүхэлдээ төвлөрсөн байна.
 
Засаглал бүхэн харилцан хяналт тэнцэлтэй байхын тулд эрх мэдлийн байршил салангид байх учиртай.
 
Ингэж байж сайн засаглал бүрдэх, эрхзүйт төр төлөвших суурь зарчим хангагдахаас гадна, аюулгүй байдал, мөн хэт төвлөрлийн асуудал бүрэн шийдвэрлэгдэх болно.
 
Товчхондоо Ерөнхий сайдын хувьд нийслэлийн хэт түгжрэл бол эрх мэдлийн хэт төвлөрөл гэдэг улс төрийн дүгнэлт хийж байна.
 
Нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд асуудлын илэрч буй шинж тэмдэгт төвлөрөх бус асуудлыг үүсгэгч шалтгаанд төвлөрөх нь хамгийн чухал байна.
Нийслэлийн асуудал шийдэгдэхгүйгээр улсын асуудал шийдэгдэхгүй ээ. 11-11 төвд ирж байгаа гомдлын 70 гаруй хувь нийслэлтэй холбоотой асуудал байсаар байна. 
 
Нийслэлийн асуудал Улсын Их Хурал, Засгийн газрын асуудал биш гэж галаас зугтсаар байвал Та бид асуудлаа бүр л илүү хуримтлуулна.
Нийслэлд асуудлаа бие даан шийдвэрлэх эрх мэдэл ч, төсөв ч байхгүй байсныг бид хүлээн зөвшөөрөх шаардлагатай.
 
Нийслэлийг харах ойлголтоо өөрчлөхгүйгээр бид асуудлын шийдлийг бүтэн олж харахгүй.
 
Нийслэлчүүд, иргэдийн маань хувьд ч асуудлыг харахаас илүү асуудлын уг үндэс дээр нийгмийн мэтгэлцээнийг өрнүүлмээр байна.
 
Үүнд дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагууд ч онцгой анхаарал хандуулахыг хүсье. Энэ дашрамд, нийт хэвлэл мэдээллийнхэндээ дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд дэвшүүлье.
 
Нутаг дэвсгэрийнхээ 0.3-хан хувийг хот, бусдыг нь хөдөө гэж нэрлэчихээр нийслэлийн иргэн байх гэсэн энгийн өрсөлдөөн ч иргэдийн дунд байсаар ирсэн нь нууц биш ээ.
 
Тиймээс бид ойлголт болон хандлагын түгжрэлээ мөн тайлах шаардлагатай болж байна.


 
Хүндэт нийслэлчүүд ээ,
Улс төрийн намын удирдлагууд аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
 
Засгийн газраас өнөөдөр өргөн барьж буй 20 минутын хот эрхзүйн цогц реформ хэлэлцэн батлагдсанаар дараах асуудлууд шийдвэрлэгдэх болно.
 
Нэг. Нийслэл Улаанбаатар хотоос гадна Хөшигийн хөндий буюу Шинэ зуун мод хот, Шинэ Хархорум, Дархан, Эрдэнэт, Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх, цаашид бүс бүхэн, боомт бүр улсын зэрэглэлтэй хоттой болох эрхзүйн боломж нээх юм.
 
Хоёр. Нийслэл Улаанбаатар хотыг дараах 14 хотод хуваан бие даан хөгжүүлнэ. Үүнд:
-Хан-Уул хот
-Яармаг хот
-Буянт-Ухаа хот
-Сонгинохайрхан хот
-Толгойт хот
-Баянхошуу хот
-Өнөр хот
-Баянгол хот
-Чингэлтэй хот
-Сэлбэ хот
-Сүхбаатар хот
-Дарь-Эх хот
-Баянзүрх хот
-Амгалан хот,
Эдгээр хотод иргэн бүр төрийн үйлчилгээг 20 минут дотор авахаар их өгөгдөлд тулгуурласан цахим төлөвлөлт бүхий нэгдсэн стандарт тогтоох юм.
 
Гурав. Нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон орон нутгийн хотын статустай томсгох, ингэснээр манай хороодын удирдлагууд шууд төсөв захиран зарцуулах эрх мэдэлтэй болно. Нэг үгээр хэлбэл, дамжуулагчийн үүргийг эцсийн шийдвэр гаргадаг нэгж болгоно.
 
Эрүүл мэнд, боловсрол, онцгой, цагдаа, нийтийн тээвэр, нийгмийн хөгжил, соёлын цогц үйлчилгээнд явган, дугуйн зам, усан бассейн, фитнесс клубээс эхлээд амьдралын чанарын бүх үйлчилгээ 20 минутын дотор очих байдлаар шинэчлэн зохион байгуулах, шаардлагатай хөрөнгийг улсын төсвөөс шийдвэрлэх, мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн эрхзүйн орчныг хангаж өгөхөд чиглэнэ.  
 
Дөрөв. Бага тойруугийн төвлөрсөн эрх мэдлийг задлахын тулд Засгийн газрын харьяа байгууллагуудыг Хөшигийн хөндийд шилжүүлэн байршуулахаар төлөвлөсөн.
Бага тойруугаас-Хөшигийн хөндийг Дүүжин гүүр болон туннелээр шууд холбож 20 минутийн дотор Төрийн ордны Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх онгоцны буудалд шууд очдог байх юм.
 
Энэхүү холбоос гүүрийг “GoMongolia” буюу Өөдлөн тэмүүлэх Монгол гэж нэрлэнэ. Энэ хуулийн хүрээнд энэхүү гүүрэн байгууламжид Засгийн газрын баталгаа гаргах асуудал хамт орж байгаа гэдгийг хэлье.
 
Тав. Аймгийн төвүүдийг орон нутгийн чанартай хот болгон өөрчлөх, томоохон суурин газруудыг хотын статустай бие даан хөгжүүлэх асуудал энэ хуулийн хүрээнд мөн туссан болно.
 
Энэхүү хууль батлагдсанаар:
-  Дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хүрээнд хөрөнгө оруулалт, татварын таатай орчныг бий болгоно.
-  Тээвэр логистикийн нэгдсэн төвийг байгуулж, хөгжүүлснээр орон нутаг, бүс, олон улсын логистикийг сайжруулна.
-  Орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, нийслэлээс иргэд шилжин суурьших, төрийн байгууллага, их, дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг нүүлгэх нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байна.
 
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Засгийн газраас өргөн барьж буй шинэ хотууд байгуулах, 20 минутын хотын стандартад шилжих эрхзүйн цогц реформыг дэмжиж өгөхийг хүсье.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах, халамжийн салбарын ууган байгууллага-Ахмад настны үндэсний төвд ажиллалаа.

Ерөнхийлөгч төр, засгаас ахмадуудын тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгаалал зэрэгт онцгой анхаарч байгааг хэлээд, удахгүй тохиох тус төвийн 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөв.

Ахмад настны үндэсний төв нь асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл садангүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байрлуулж, хоол, хувцас, эрүүл мэнд, асаргаа сувилгаа, нөхөн сэргээх, сэтгэл зүй, соёл зэрэг үйлчилгээг хуульд заасны дагуу үзүүлдэг.

Өнөөдрийн байдлаар 14 аймаг, нийслэлийн 182 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагийн 117 нь эрэгтэй, 65 нь эмэгтэй юм.

Батсүмбэр сумын төвөөс Ахмад настны үндэсний төв хүртэл хатуу хучилттай зам тавих хөрөнгөөс гадна барилгын дээвэр, уурын зуухыг шинэчлэх, ахмадуудад нэн шаардлагатай автобус зэргийг худалдан авах 500 гаруй сая төгрөгийг 2024 оны төсөвт тусгасан байна.

2010 онд 10 хүн тутмын нэг нь ахмад настан байсан бол 2040 он гэхэд таван хүний нэг нь ахмад настан болох тооцоолол бий.

Хүний эрхийн үндэсний комиссын 2022 оны тайлангаас үзвэл, ахмад настны гэр бүл болон хууль ёсны үр хүүхэд, ах дүү нар нь харж хандах үүргээ биелүүлэхээс зайлсхийх, үр хүүхэд нь эцэг, эхээ ялгаварлан гадуурхах, гэрээсээ хөөх, эд хөрөнгө, тэтгэврийг нь завших, хүчээр авах зэргээр эрхийг зөрчих тохиолдол цөөнгүй байна.

Цаашид аймгуудад ахмадуудад зориулсан асрамжийн газар, өдөр өнжүүлэх төв байгуулах, энэ чиглэлээр төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн санаачилгыг дэмжих, ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, гэр бүл дэх сэтгэл санаа, бие махбодь, үл хайхрах хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх зэргийг тусгасан Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилтнуудын үндсэн цалин, орон нутагт ажилласны нэмэгдлийг тодорхой хувиар нэмсэнд төвийн удирдлага, ажилтнууд талархалтай байна. Одоогоор нарийн мэргэжлийн эмч, сувилагч дутмаг байгаа тухай төвийн дарга Л.Эрдэнэхүү хэллээ.

1924 онд маршал Х.Чойбалсан санаачилга гарган Нийслэл хүрээнд “Өнчин ядуусыг тэтгэх газар” байгуулсан нь өнөөгийн үндэсний төвийн суурь болсон түүхтэй. 1956 оноос Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум, 1967 оноос хойш одоог хүртэл Батсүмбэр сумын Баянголын аманд үйл ажиллагаа явуулж байна.

Улсын хэмжээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрөлжсөн асрамжийн чиглэлээр төр, хувийн хэвшлийн 12 асрамжийн газар ажилладаг. Эдгээрт 400 гаруй ахмад настан амьдарч байна. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа

Огноо:

,

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард  нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8  иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.  

Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7,  өрсөлдөөн 7 , СӨХ  7,  тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12,  бусад асуудлаар  86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох