Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг сонслоо

Огноо:

,

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нийцэл, үр нөлөө, газар олголтод хийсэн Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг сонслоо.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын Төсвийн байнгын хорооны "2021 оны аудитын сэдэв батлах тухай" 6 дугаар тогтоолын дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нийцэл, үр нөлөө, газар олголт сэдэвт аудитыг гүйцэтгэж, дүгнэлт, зөвлөмжийг гаргасныг дурдлаа.

Мөн аудитад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлага түүний харьяа хамгаалалтын захиргаад, Богд хан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Татварын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар болон төрийн холбогдох эрх бүхий байгууллагуудын 2019-2022 оны гуравдугаар улирлын байдлаарх газар олголт, газар ашиглахтай холбоотой шийдвэр, үйл ажиллагааг түүвэрлэн хамруулсан гэв.

Аудитын дүнгээс товч танилцуулбал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэдээллийн сангийн 2022 оны 10 дугаар сарын байдлаарх мэдээллээр улсын хэмжээнд дархан цаазат газар нутагт өмчлөх хэлбэрээр 127 байршилд 1.5 га, эзэмших хэлбэрээр 1407 байршилд 2364.5 га, ашиглах хэлбэрээр 1775 байршилд 5848.3 га газар олгосон байна. Байгалийн цогцолборт газарт өмчлөх хэлбэрээр 1582 байршилд 361 га, эзэмших хэлбэрээр 3659 байршилд 16109.9 га, ашиглах хэлбэрээр 1870 байршилд 131285.3 га газар олгосон байна. Тусгай хамгаалалттай газар нутагт 2021-2022 онд үйл ажиллагаа явуулсан 601 иргэн, хуулийн этгээдтэй газар ашиглах гэрээг байгуулаагүй, 436 иргэн, хуулийн этгээдийн гэрээний биелэлтийг дүгнээгүй байна. Богд хан уулын дархан цаазат газарт 40853.5 сая, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 1089.9 сая, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 35.5 сая төгрөгийн газрын төлбөрийг төвлөрүүлээгүй байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого жил бүр 10-13 хувь нэмэгдэж байгаа боловч зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэх нь тодорхойгүй. Тухайн төсвийн жилд орон нутгийн төсөвт төвлөрсөн орлогоос хуульд заасны дагуу хамгаалах болон нөхөн сэргээх зардалд заасан хувиар санхүүжүүлээгүй байна. Тухайлбал, 2021 онд байгалийн нөөц ашигласны төлбөрөөс 46.6 тэрбум төгрөг зарцуулахаас хуулийн хэрэгжилт 26.2 хувьтай байгааг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх танилцуулгадаа онцолсон.

Мөн тэрбээр аудитын дүгнэлтийг танилцууллаа. Үүнд; Тусгай хамгаалалттай газар нутагт газрын ерөнхий төлөвлөгөөгүй, зохион байгуулалтгүйгээр газар олгосон нь газар нутгийг хамгаалах үндсэн зорилтыг хангаагүй. Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцын зорилтыг хангаж чадахгүй байна. Түүнчлэн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь улсын хэмжээнд газрын кадастрын бодлогыг хэрэгжүүлэх, улсын газрын мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрын улсын бүртгэл, тоо бүртгэл, чанар, үнэлгээ, төлбөр, шилжилт хөдөлгөөн, газар хамгаалах талаар авсан арга хэмжээ зэрэг үзүүлэлтийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрээр тусгах ажлыг хэрэгжүүлэхдээ төрийн бусад байгууллагатай уялдаа холбоогүй ажилласнаас газрын мэдээллийн нэгдсэн санг бүрэн хөтлөөгүй мэдээлэл зөрүүтэй байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдаж, 1997-2022 оны хооронд 15 удаа нэмэлт өөрчлөлт орсон ч холбогдох харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байгаагаас нийгэм, эдийн засаг, хот төлөвлөлт, хүн амын өсөлт зэрэг өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай байгааг дурдаж байв.

Аудитын дүгнэлтэд үндэслэн Улсын Их Хуралд хоёр асуудал толилуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад 10 зөвлөмж өгсөн гэв.

Аудитын тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аубакир, Ж.Батжаргал, Г.Дамдинням,  Г.Мөнхцэцэг, Н.Ганибал, Г.Ганболд, Б.Саранчимэг нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс аялал, жуулчлалыг дэмжих хүрээнд тусгай хамгаалалттай газар болон байгалийн цогцолборт газарт жуулчны түр буудаллах отог, цэг байгуулах эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлж буй талаар болон тусгай хамгаалалттай газар нутагт газар ашигласны төлбөр төлөөгүй байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд аудитын дүгнэлт, зөвлөмжийн дагуу арга хэмжээ авч буй, эсэх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төслийг Газрын тухай багц хуультай хамтатган хэлэлцэх шаардлагатай талаар илүүтэй тодруулж байлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хариултдаа, аялал жуулчлалыг дэмжих хүрээнд жуулчны түр отоглох цэг байгуулахтай холбоотойгоор Аялал, жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлснийг онцлов. Түүнчлэн эдийн засгийн эргэлтийг сайжруулах хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгуудад отоглох цэг байгуулах, тус цэгийг менежментийн хүрээнд хуулийн этгээд буюу хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, нөгөөтээгүүр салбарын яам болон тусгай хамгаалалтай газар нутагт ажиллаж байгаа байгаль хамгаалагч, тусгай хамгаалалтын захиргаад нь зөвхөн хамгаалалт, хяналтын ажлаа хийх чиг үүрэг хүлээх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан гэж байлаа.  

Мөн тэрбээр "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг Газрын багц хуультай хамтатган өргөн барих болсон үндсэн суурь шалтгаан нь газартай холбоотой асуудлыг нэг мөр цэгцлэх нь зүйтэй гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд газрын харилцаатай холбоотой хуулиуд тус тусдаа батлагдсанаас хууль хоорондын хийдэл, зөрчлүүд үүссэн. Иймд зайлшгүй Газрын багц хуультай өргөн барих нь зүйтэй гэсэн чиглэлийг Засгийн газар дээр ярилцсан" гэв.  

Харин Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл нийцлийн аудитын газрын захирал Д.Энхболд хариултдаа, өмнө нь өгсөн аудитын зөвлөмжийн хэрэгжилт 50-иас дээш хувьтай байгаа тул эрчимжүүлэх зөвлөмжийг өгсөн. Хэрэв зөвлөмжийн дагуу ажил хийгээгүй нөхцөлд дараагийн шатны сахилгын арга хэмжээ авахаар Төрийн аудитын тухай хуульд заасан. Бид  41.9 тэрбум төгрөгийн актыг тавьсан бөгөөд актыг заавал хэрэгжүүлэх хуулийн заалттайг онцолж байлаа.

Хуралдаан төгсгөлд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг байгаль орчны салбарын хууль эрх зүйн орчны хийдэл, зөрчлийг арилгах талаар салбарын  яам Байгаль орчны багц хуулиа яаралтай өргөн барьж, хэлэлцүүлэхийг хүсээд аудитын дүгнэлтэй холбогдуулж Байнгын хорооны тэмдэглэлээр тодорхой үүрэг өгч, зөвлөмжийг хэрэгжилт хэр байгаа талаар дахин хэлэлцэж, хуралдахыг мэдэгдэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

Огноо:

,

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллалаа.

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар нийслэлийн авто зам, байгууламжийн засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээ, ашиглалтыг хариуцан ажилладаг. Энэ онд нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж буй 18 төсөл, арга хэмжээний хүрээнд нийт 42 байршилд засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа юм. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар хотын чухал эд эс. Авто замын засвар, шинэчлэлийн ажлууд түгжрэл, амьдралын чанартай шууд холбоотой. Иймд явган хүний зам, авто замын эвдрэлийг чанартай засаж, насжилт хэтэрсэн замуудыг шинээр барьж, ажлыг эрэмбэлэх нь чухал. Машин, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, асфальтбетон үйлдвэрлэлийн зардал, уг үйлдвэрлэлд зориулж дайрга олборлох асуудлыг судлах, нийт асуудлыг нэгтгэн танилцуулахыг нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярт хариуцуулъя” гэв.

Ажиллах хүчний нөхцөл, авто баазын парк шинэчлэл болон асфальтбетоны үйлдвэрлэлийн зардлыг багасгаж, бүтээмжийг сайжруулснаар ажлын бүтээмж 3-4 дахин нэмэгдэх боломжтойг Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас танилцууллаа.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

Огноо:

,

“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд  танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх, 

-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,

-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,

-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ

Огноо:

,

Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд ажиллах үеэрээ Монголын анхны органик тэжээлийн үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр өдөрт таван тонн малын тэжээл үйлдвэрлэдэг байснаа өргөтгөж, 50 тонн тэжээл үйлдвэрлэх бүрэн автомат үйлдвэртэй болжээ.

МИМО гэдэг нь “Миний монгол” гэсэн үгийн товчлол. Малчдын МИМО тэжээлд зарцуулсан нэг төгрөг 3-5 төгрөг болж өснө, хамгийн зөв хөрөнгө оруулалт. МИМО-гоор тэжээсэн малыг өндөр үнээр худалдан авч, малчдын орлогыг нэмэгдүүлэх, зах зээлд чанартай мах нийлүүлэх зорилготой ажиллаж байна. 

“ЭЙЛ БИ ЭЙЧ АГРО” ХХК 2016 оноос газар тариалан эрхэлж, 3500 га талбайг сэлгэж тариалж байна. Энэ жил буюу 2026 онд нийт 1200 орчим га-д улаанбуудай, тэжээлийн ургамал, чихрийн манжин тариалсан. Үйл ажиллагаагаа өргөжүүлж 2022 оноос малын эрдэс тэжээлийн үйлдвэр байгуулж, 100 хувь байгалийн гаралтай МИМО нэрийн бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлсэн бол 2025 онд малын хүчит тэжээлийн бүрэн автомат үйлдвэр ашиглалтад оруулжээ.

Үйл ажиллагаандаа ISO9001:2015 болон ISO22000:2018 олон улсын стандарт мөрдөж мал, амьтанд зориулсан эрдэс тэжээл (премикс), малын багсармал болон хорголжин тэжээл, долооц зэрэг найман нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 

Эдгээр тэжээлийг хэрэглэснээр, малын зүй бус хорогдлыг 90 хүртэл хувиар бууруулах, ноолуурын гарцыг 60, сүүний гарцыг 40, махны гарцыг 200-300 хувиар тус тус нэмэгдүүлэх, халдварт бус өвчлөлөөс сэргийлэх боломжтой гэж тус компанийн удирдлага Ерөнхий сайдад танилцууллаа. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм6 цаг 38 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоо...

Цаг үе6 цаг 44 минут

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Цаг үе6 цаг 49 минут

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

Улстөр нийгэм6 цаг 55 минут

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьта...

Урлаг спорт6 цаг 59 минут

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Улстөр нийгэм2026/10/19

“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг ...

Шударга мэдээ2026/10/19

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэ...

Цаг үе2026/10/19

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 9...

Цаг үе2026/10/19

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч...

Цаг үе2026/10/19

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Санал болгох