Шударга мэдээ
“Ухаалаг хэрэглэгч-Цэвэр эрчим хүч” нээлттэй өдөрлөг өнөөдөр болно
Жил бүрийн 3 дугаар сарын 15-нд Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэдэг. Олон улсын хэрэглэгчийн байгууллагаас энэ жил Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг “Цэвэр эрчим хүчний шилжилтээр дамжуулан хэрэглэгчдийг чадавхжуулах” уриа дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас энэ өдрийг тохиолдуулан “Ухаалаг хэрэглэгч-Цэвэр эрчим хүч” нээлттэй өдөрлөгийг тус салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй эрхлэгчтэй хамтран 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Эрх чөлөөний талбайд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Энэхүү өдөрлөгт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч, туслан гүйцэтгэгч, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төсөл хэрэгжүүлэгч, барилгын дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид зэрэг олон талын төлөөлөл оролцож хэрэглэгч танд үйл ажиллагаагаа сурталчлан танилцуулах юм гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.

Шударга мэдээ
Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
МЭДЭГДЭЛ
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна.
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ашиглалтын талбай дахь олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд оршин суугаа иргэд, мал амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болзошгүй эрсдэлийг арилгах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
2. Ашиглалтын болон хайгуулын талбайд үүссэн ам цооног, ил уурхайн ухаш, нүх, шуудуу, хаягдлын байгууламж болон бусад аюултай хэсгийг хашаажуулах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр тоноглох, аюулгүй байдлыг хангах, ашиглалт дууссан болон эрсдэл бүхий талбайг үе шаттайгаар булж тэгшлэх;
3. Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлогоо баталж мөрдүүлэх, хүүхэдтэй холбоотой эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;
4. Энэхүү мэдэгдлийн хэрэгжилтийг зохион байгуулж, авсан арга хэмжээ, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны дотор Нийслэлийн Байгаль орчны газарт тухай бүр ирүүлж ажиллах.
Мэдэгдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, олборлолтын үйл ажиллагааны аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагыг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдье.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Шударга мэдээ
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

Шударга мэдээ
Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ
2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ.
“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.
-
Улстөр нийгэм2025/04/29
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
-
Үзэл бодол2020/03/03
Ч.Өсөхбаяр: Шашны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 163 байгууллагад хяналт шал...
-
Шударга мэдээ2019/10/30
Шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх тогтоол батлагдлаа
-
Улстөр нийгэм2021/06/30
Сайн сайхан амьдралын эрэлд
