Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

“Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотгол”-ын саналыг дэмжив

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлага” –ын баримт бичигт нийцүүлэн боловсруулагдсан Хүй долоо худаг дахь “Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотгол”-ын саналууд дэмжигдэн НИТХ-д хэлэлцүүлэгдэхээр болов.

Түүнчлэн улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах, нийслэлийн СХД-ийн нутаг дэвсгэрт хамаарах улсын тусгай хэрэгцээний 551га газарт өөрчлөлт орж байгаатай холбогдуулан 565.88 га газрын хэмжээ, хилийн цэсийн өөрчлөлтийн саналыг Засгийн газрын  2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу НИТХ-ын-д өргөн барьж тогтоол гаргуулах санал оруулав. Мөн “Монгол наадам” цогцолборт аж ахуйн зориулалтаар 10 га газрыг олгосноос 6.28 га газар нь улсын тусгай хэрэгцээний  газрыг хилийн цэсийн гадна  байрладаг тул тус газрыг тусгай хэрэгцээнд авч газар дээрхи давхцлыг арилгах, улсын тусгай хэрэгцээний газартай давхцал үүссэн Төв аймгийн Аргалант сумын 372 иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар  өмчилсөн газрын байршлыг шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Нийслэлийн 2020 оны төсөвт тусгуулах зэрэг саналуудыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албанаас өргөн барьсныг Засаг даргын  зөвлөлийн гишүүд дэмжлээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Урлаг спорт

Дуучин А.Нарандулам шинэ уран бүтээлээрээ бэлэг барьж байна

Огноо:

,

 “Зун” продакшны артист дуучин А.Нарандулам өнгөрсөн намар DJ Хөхжимийн хамт "Заян наваа" хэмээх Буриад ардын дууг шинэчлэн, найруулан дуулж олны хүртээл болгож чадсан. Тэгвэл энэ удаа дуучин А.Нарандулам Монгол ардын уртын дуу  “Бор борын бялзуухай”-г шинэчлэн дуулжээ.

Уртын дууг морин хууртай, их чанга дуулдаг гэсэн ойлголт түгээмэл бий. Харин дуучин А.Нарандулам “Бор борын бялзуухай” дууг яг л сонсож буй хүндээ зориулсан мэт намуухан, өнгө аясаар, бусдын сэтгэлд хүртэл дуулсан нь сонсогч олны талархалыг хүлээж байна. Намуухан хэрнээ аялгуу, хөг дан сайтай, бүүвэйн дуу шиг сэтгэлд нэвчтэл дуулсан энэхүү уран бүтээл бухимдал, стресс дүүрэн энэ цаг үед сэтгэлийг тань  тайвшруулах болно.

Уншигч та  доорх  линкээр дамжуулан дуучин А.Нарандуламын дуулсан  “Бор борын бялзуухай”-г сонсоорой.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Харшийн сүлд модны наадам

Огноо:

,

Найрамдал цогцолбор нь цасан цагаан нөмрөгөө нөмрөөд, ганган ногоон гацуураа засаад, амттай сайхан баярын зоогоо бэлдээд дуу хуур, баяр хөөр, гэнэтийн бэлгүүдээр дүүрэн гайхамшигт нэгэн өдрийг хүүхэд багачууддаа бэлэглэхэд бэлэн болжээ.

Хүүхдийн гүрэнт улс Найрамдал зуслан хүүхэд, багачуудын хүсэн хүлээдэг Харшийн сүлд модны наадмаа энэ жил 38 дахь удаагаа 12 сарын 19-25-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Найрамдал зуслан 1981 оноос хойш жил бүрийн өдийд Харшийн сүлд модны наадмаа зорин ирсэн хүүхэд багачууддаа зориулан цэвэр агаарт өртөөчилсөн тоглоом, хөтөлбөрт бүжгийн цэнгүүн, баярын зоог, харшийн тоглолт, амтат бэлэг зэргээр үйлчилдэг уламжлалттай.

Харшийн сүлд модны наадам энэ жил “Ам цагаан хулгана аз жаргалын эрэлд мордсон нь” нэртэйгээр зохион байгуулагдаж, өвлийн өвгөн, цасан охидтойгоо зочилж, үлгэрийн баатрууд амилуулах нь.

Наадамд Монгол орны өнцөг булан бүрээс үе тэнгийн хүүхэд багачуудаа авъяас билгээрээ манлайлсан урлагийн авъяаслаг хүүхдүүд уран бүтээлчид оролцдог.

Энэ удаа ч мөн адил олон улсын, үндэсний наадмуудад амжилт гаргасан болон аймаг, орон нутгийн урлагийн авъяаслаг хүүхдүүд оролцож байгаа бөгөөд хамтдаа баярлан цэнгэх найзуудаа урин залж байна.

Эх сурвалж www.wikimon.mn
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Түүнийг дуулахад харцнаас нь хор шар, уучлал, эрч хүч, хайр, бардамналыг мэдэрдэг

Огноо:

,

Монгол Улсын гавьяат жүжигчин, опера дива Ө.Уянга дуучныг дуулахад харцнаас нь хор шар, уучлал, эрч хүч, хайр, бардамналыг мэдэрдэг.

Улаанбаатар хот шинэ жилийн гоёл чимэглэлээ зүүгээд хүн бүр дотроо нууцхан догдлол тээн, будрах цасан ширхэг шиг намуухан өвлийн үдэш тэрбээр тоглолтоо хийх гэж байна.

Сонгодог урлаг бол мөнхийн өрсөлдөөнд оршдог хатуу талбар. Тэр дундаа дэлхийн гранд дууриудын дүрийг тайзнаа амилуулж, хоолойнхоо гайхамшгаар үзэгчдээ цаг ямагт бишрүүлнэ гэдэг амаргүй.

Опера дива Ө.Уянга ДБЭТ-ын тайзнаа тавигдсан Аида дуурийн Аида, Евгений Онегин дуурийн Татьяна, Риголетто дуурийн Жильда, Севилийн үсчин дуурийн Розина, Чингис хаан дурийн Сорхогтан хатан, Увидаст лимбэ дуурийн Шөнийн хатны дүрийг дахин давтагдшгүйгээр бүтээсэн.

Түүнийг дуулалтыг тайзнаас сонсоход гайхалтайгаар өгсөж, уруудан уянгалах хоолойн цар хүрээг мэдэрнэ.

Тиймээс тэрбээр энэ удаагийнхаа “Зул сарын үдэш” тоглолтдоо А.Моцарт, Ж.Вердийн хамгийн романтик дууриуд болох “Ромео Жулетта”, “Риголетто”, “Богема”, “Увидаст лимбэ”, “Севилийн үсчин”, “Травиата” гэх мэт сэтгэлд хоногшсон ариг багтаажээ.

Тоглолтонд анх удаа залуу хөгжимчдөөс бүрдсэн симфони найрал хөгжимчид тоглож морин хуур чуулгын удирдаач Н.Жигжиддорж дохих юм байна.

Түүнчлэн Монгол Улсын аөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, дуучин Б.Зангадын дуулсан “Сүлд модны наадам” бүтээлийг симфони оркестортой анх удаа дуулах аж.

Энэхүү гайхалтай тоглолт энэ сарын 13-нд УДБЭТ-т болно.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох