Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Бор-Өндөрчүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, өндрөөр үнэлүүлэв

Огноо:

,

УИХ-ын сонгуулийн VI тойрогт МАН-аас нэр дэвшигчид иргэд, сонгогчидтой хийх уулзалтаа Хэнтий аймагт үргэлжлүүлж байна. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулан зүүн бүсэд нэр дэвшиж буй Ухнаагийн Отгонбаяр, Мөнгөнцогийн Ганхүлэг, Пүрэв-Очирын Анужин, Лхагвасүрэнгийн Соронзонболд, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Цагаанхүүгийн Идэрбат нар аймаг, сум, бүс нутгаа хөгжүүлэх 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө Бор-Өндөр сумын иргэд, сонгогчидтой уулзаж, танилцууллаа.  

Бор-Өндөр сум 13 мянга орчим хүн амтай, аймгийн төсөвтөө жилд 3.8 тэрбум төгрөгийн татаас өгдөг, уул уурхай түшиглэсэн томоохон сумдын нэг юм. Тус сумын нутаг дэвсгэрт  “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр 1985 оноос эхлэн албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 1500 гаруй ажилтантай, жонш, төмрийн хүдэр экспортолдог. Өөрийн орлого болон давсан орлогоо ИТХ-аараа хэлэлцэн шийддэг Монголын томоохон сумдын нэг юм.

Тус суманд 2012-2016 онд 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол 2020-2024 онд төсөв болон бусад хэлбэрээр 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Энэ талаар Бор-Өндөр сумын  Засаг дарга  Г.Адъяабилэгт “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2020 онд манай суманд ажиллахдаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж өгөхөө илэрхийлээд буцсан. Өдгөө биеллээ олоод байна. 40-өөд жил засвар хийгээгүй байсан инженерийн шугам сүлжээний их засвар шинэчлэлийг 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Хамгийн сүүлд гэхэд Хүүхэд залуучууд спорт, хөгжлийн төвийн барилгын 13.2 тэрбум төгрөг улсын төсөвт суусан, барилгын ажил эхлээд явж байна.  Олон жилийн хулгай луйврыг ил болгож, зөв бодлогоор ажиллаж байгаа Ерөнхий сайдаа бид багаар нь дэмжинэ” гэсэн юм.

Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга долдугаар сард,  200 хүүхдийн дөрөвдүгээр цэцэрлэг аравдугаар сард ашиглалтад орох аж. Мөн Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн хатуу хучилттай 50 км авто замтай болсон байна. Үүнийг Чингис хоттой холбох 180 км автозамын 22 тэрбум төгрөг энэ оны улсын төсөвт тусгагджээ. Замын- Үүдийг Ульхан боомттой холбох, Монгол Улсын  хэвтээ болон босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замууд Бор-Өндөрөөр дайрах юм. Ингэснээр уул уурхай, тээвэр логистик, аялал жуулчлал хөгжих суурь болно гэж иргэд үзэж байна.

Нэр дэвшигчид Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт эрчимжсэн мал аж ахуй, эдийн засгийн коридорыг түшиглэсэн боомт тээвэр, логистик, түүх, соёл, байгаль, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлал гэсэн эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, дэд бүтцээр холбож, нэгдсэн бодлогоор хөгжүүлнэ гэдгийг тодотгов.

Энэ талаар нэр дэвшигч, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Дорнод аймгийн Засаг даргаар есөн жил ажиллахдаа хүнээ дагасан хөрөнгө оруулалт хамгийн чухал юм билээ. Уул уурхайн баялгаас олсон ашгаа тэгш, хүртээмжтэй хуваарилахаас эхэлнэ. Намайг анх Засаг даргын ажил авахад манай аймаг Хүний хөгжлийн индексээр 21-т жагсаж байсан бол одоо боловсролын түвшингээрээ тэргүүлэгч аймаг болсон. Хэнтий, Дорнод, Сүхбаатар бол хэзээнээсээ ах, дүү аймгууд. Сэцэн ханы хөгжлийн төлөө багаараа нэгдэж ажиллана” гэлээ.

Нэр дэвшигч Ц.Идэрбат “Бид өнгөрсөн 30 жилийн тоглоомын дүрмийг өөрчилнө. Хэн ч гарсан ялгаагүй гэсэн мухардал арилж, ард түмний баялгаас хулгай  хийхийг зогсооё. Энэ талаар намын дарга, Ерөнхий сайд  тууштай тэмцэж байгаа. Энэ сонгууль бол 30 жилийн алдаа, оноогоо дүгнэж, ард түмэн ялах уу, авлигачид ялах уу гэдгийг шийдэх жил. Алдагдсан найман жил биш ард түмний баялгийг эргүүлэн авчирч байгаа он жилүүд юм шүү” гээд МАН-аас нэр дэвшигчдийн  багаар нь дэмжихийг уриалав.

Тус сумын иргэд, сонгогчид УИХ-ын VI тойрогт нэр дэвшиж буй Ерөнхий сайдын ахалсан багийг бүтэн дэмжиж, төрийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх, зүүн бүс нутгаа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байв. МАН-ын засаглалын үед тус суманд томоохон бүтээн байгуулалтууд олноор хийгдэж, залуус ажиллаж, амьдрахад таатай нөхцөл бүрдсэн. Ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр нь өргөн цар хүрээтэй байгаад иргэд ам сайтай байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ их, дээд сургуулийн эрдэмтэн багш нартай уулзлаа

Огноо:

,

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томоохон их, дээд сургуулийн эрдэмтэн багш нарын төлөөлөлтэй өнөөдөр /2024.06.15/ уулзлаа. “Шинжлэх ухаанд суурилсан хөгжил” сэдэвт уг уулзалтад МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, МУБИС, СУИС, Удирдлагын академи зэрэг томоохон сургуулиудын эрдэмтэн, багш нар болон МАН-аас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд жагсаалтаар нэр дэвшиж буй эрдэмтэн судлаачдын төлөөлөл болох АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш О.Саранчулуун, Харвардын Анагаах ухааны их сургууль, Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн багш, профессор Д.Ганмаа, Антропологийн ухааны доктор, профессор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, профессор Д.Бумдарь, МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар оролцсон юм.

 

Уулзалтын эхэнд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр Монгол Улс нутаг дэвсгэрийн төлөөлөлд түшиглэсэн 76 гишүүнтэй УИХ, өнгөрсөн 30 жилийн амжилт бүтээл, алдаа оноог түүх болгон үлдээж, нийгмийн салбар салбарын дуу хоолой, иргэдийн идэвхтэй оролцоо бүхий шинэ парламентын эрин үеийг эхлүүлж байна” хэмээгээд “Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд шинжлэх ухаан дээрээ бүх хүчээ төвлөрүүлдэг. Тиймээс бид олон улсад нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачдаа парламентад урих бодлого баримталсан. Улс орон, дэлхийн түүхийг урагшлуулсан шинэ бүтээл, оновчтой санаануудын дийлэнхийг их, дээд сургуулийн багш, оюутнуудын орчинд бий болсон байдаг. МАН-ын жагсаалтын эхний гурван нэр дэвшигчийг эрдэмтэн судлаач, инженерүүд бүрдүүлж байгаа. Манай улсын оюун санааны охь болсон их, дээд сургуулиудын багш нар төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцсоноор ирээдүйн хөгжил бий болно гэж үзэн Д.Бум-Очир, Ч.Лодойравсал, Р.Рэгдэл, Д.Бумдарь, С.Зулпхар, Б.Хэрлэн нарын эрдэмтэн, судлаачдыг жагсаалтаар нэр дэвшүүлсэн. Ингээд харвал МАН-аас 11 багш, 21 доктор, 11 профессор, дэд профессор, эрдэмтэн, судлаачдыг нэр дэвшүүллээ. Энэ хүмүүс парламентад орж ирэхгүй бол эрдэмтэн судлаачид, хилийн чинадад байгаа мэргэжилтнүүдэд монгол төр хол хэвээр байх байсан. Тиймээс энэ удаагийн сонгууль шинэ 30 жилийн эхлэл байх болно. Та бүхэн олон эрдэмтэн судлаач, инженерүүдэд Монголын парламентын үүд хаалга нээлттэй байх энэхүү боломжийг дэмжихийг хүсье” хэмээв.

“Шинжлэх ухаанд суурилсан хөгжил” уулзалтын үеэр их, дээд сургуулийн удирдлагуудын төлөөлөл саналаа хэлсэн юм.

ШУТИС-ийн захирал, доктор, профессор Т.Намнан:

-Хууль батлах байгууллагад хууль хэрэгжүүлэх шатанд ажилладаг туршлагатай хүмүүс орох нь зүйтэй гэж би үздэг. Энэ утгаараа эх орны хөгжилд эрдэмтэн судлаачид, инженерүүд том хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улс бүтээн байгуулагч үндэстэн болоход эрдэмтэн судлаачид хувь нэмрээ оруулах болно. Их сургууль хөгжил дэвшлийн суурь байдаг. Өнгөрсөн хугацаанд бид хүний нөөцөө бэлтгэгдсэн. Сургалт, судалгааны лабораториуд бий болсон. Энэ нөөцдөө тулгуурлан Монгол Улс хурдтайгаар хөгжих ёстой. Тиймээс технолгийн хөгжлийг атгаж явах инженерүүдийг бэлтгэх гуравдугаар үеийн буюу сургалт, судалгааны корпорацийг хөгжүүлэх шаардлагатай байна. Том зах зээлд гарах мэдлэгийг бий болгож, дэлхийн үйлдвэрлэлийн сүлжээнд монгол брэндийг нэвтрүүлж байж Монгол Улс хөгжинө. ШУТИС-ийн хувьд сургалт, судалгаа, үйлдвэрлэлийг цогцолбороор нь хөгжүүлэх төлөвлгөө гарган саналаа зохих түвшинд дэвшүүлээд байгаа.

МУБИС-ийн захирал, доктор, профессор Ж.Батбаатар:

-Боловролын багц хууль батлагдсанаар шинжлэх ухаанд суурилсан хөгжил, салбар дамнасан болон салбар дундын судалгаанууд хийх орчин бүрдсэн. Багш мэргэжлээр суралцагчдын төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргасан. Энэ бол боловсролын шинэчлэл, боловролын чанар, багшийн чанарт богино хугацаанд үр дүнгээ өгөх шийдэр байсан. МУБИС-ийн зүгээс Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутаг дахь салбар сургуулиудаа хөгжүүлэх чиглэлээр тодорхой бодлого шийдвэр гарган хэрэгжүүлж байгаа.  

АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Б.Дамдиндорж:

-Өнөөдрийн хууль эрх зүйн орчноор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль эмнэлэгтэй байх боломжтой болсон. Их сургуулийн эмнэлгийн тогтолцоо бий болсноор анагаахын багш нар эмнэлэг дээр суурилж эмчилгээ үзүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа хийх, сургалт явуулах боломжтой болсон. Ирэх жилүүдэд их сургуулийн эмнэлгээр дамжуулан хиймэл оюун ухаан ашиглах, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг дээшлүүлэх, эд эс, эрхтний тогтолцооны биобанктай болох үйл явцууд өрнөх учиртай. Хиймэл оюун ухаан, робот мэс засал, эрхтэн шижлүүлэн суулгах мэс заслуудад шаардлагатай эмч мэргэжилтнүүдийг дэлхийн шилдэг сургуулиудад бэлтгэх хөтөлбөрүүд хэрэгжинэ. МАН-ын зүгээс олон эмч, багш, эрдэмтдийг парламентад дэвшүүлж байгаад байртай байна.

ХААИС-ийн захирал, доктор, профессор Б.Баасансүх:


-Монгол Улс хөдөө аж ахуйн орон. Хүн амыг эрүүл бүтээгдэхүүнээр хангах үйлсэд хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнд бий болсон шинэ бүтээлүүдийг ашиглах учиртай. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төр засгаас хөдөө аж ахуйн салбарыг онцгой анхаарч байгаа. Эдгээрийг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоонд суурилсан аргачлалаар ажил хэрэг болгож, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх үйлсэд хөдөө аж ахуйн салбарынхаа нэрийн өмнөөс хувь нэмэр оруулж ажиллах болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Зүүн бүсэд 50 гаруй хоршоонд таван тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна

Огноо:

,

УИХ-ын сонгуулийн VI тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны тав дахь өдрийн  уулзалтаа Сүхбаатар аймгийн Уул-Баян сумаас эхлүүлж, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар суманд үргэлжлүүлэв.  

Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулан зүүн бүсэд нэр дэвшиж буй Ухнаагийн Отгонбаяр, Мөнгөнцогийн Ганхүлэг, Пүрэв-Очирын Анужин, Лхагвасүрэнгийн Соронзонболд, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Цагаанхүүгийн Идэрбат нар аймаг, сум, бүс нутгаа хөгжүүлэх 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө иргэдэд танилцууллаа.

Нэр дэвшигчид энэ удаагийн сонгуулийн холимог ситем, томсгосон тойргийн давуу тал, жалга довоор талцдаг тогтолцоог халж, улс орны хэмжээнд бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр гарах үр дүн, Монгол Улсын гадаад, дотоод нөхцөл байдал, баялгийн тэгш бус хуваарилалт, хууль бусаар хөрөнгөжсөн бүлэглэлийн эсрэг тэмцлийг ард түмэн дэмжиж буй шалтгаан, МАН-аас зүүн бүс нутагт өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн болон цаашид хийх ажлууд, ирэх дөрвөн жилд зүүн бүсэд хийх томоохон бүтээн байгуулалтыг гардан хэрэгжүүлэх багаа Ерөнхий сайд өөрөө бүрдүүлээд Сэцэн хандаа ирж буй зорилго зэргийг очсон сум, уулзсан иргэд сонгогч бүрд дэлгэрэнгүй танилцуулав.

Сум орон нутагт ажлын байрны эрэлт их байдаг ч залуус ирж ажиллахгүй байгаа нь төв суурин газар ажиллах сонирхол нийтлэг болсонтой холбоотой аж. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум гэхэд 12 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургууль, сум дундын эмнэлэгтэй ч хүний нөөцийн хомсдолтой, мэргэшсэн эмч, багшгүйгээс эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмж тулгамдсан асуудал болоод байгааг иргэд хэлж байна. 

Зүүн бүсэд болсон зудын гамшигт мал олноор хорогдсон хүнд үед Засгийн газраас онцгой анхаарч малжуулах хөтөлбөр, “Шинэ хоршоо” хэрэгжүүлсэнд иргэд талархаж байлаа.

Улсын хэмжээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлснээс хойш 06 дугаар сарын 14-ний байдлаар 5350 хоршоо байгуулагдаж, 632 нь 70 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Зүүн бүсэд тавь гаруй хоршоонд таван тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгосон. Цаашид энэ тоо нэмэгдэнэ. Зүүн бүсэд мал аж ахуй, үйлдвэр технологийн парк байгуулах, дэд бүтцээр холбох томоохон бүтээн байгуулалтуудыг хийнэ. Зүүн гурван аймагт сүүлийн хоёр жил дамнан байгалийн гамшиг, цас зуд тохиож мал ихээр хорогдсон. Энэ хүнд үед Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлж, мал аж ахуйн салбарт, малчдад онцгойлон анхаарч сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасныг нэр дэвшигч М.Ганхүлэг иргэдэд танилцуулсан.

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын иргэн Ц.Оюунгэрэл “Монгол бол мал аж ахуйн орон. Мал аж ахуйг төр, засаг нэгдүгээрт тавьж, анхаарал хандуулж байгаа нь маш зөв. Малчид бид төр эзэнтэй гэдгийг мэдэрч байна. Нэг жилийн хугацаанд эргэн төлөлт хийхгүйгээр зээл олгоно гэдэг бол сэтгэл гаргаж, нэгдэж нийлж чадвал малчдад зөв жишиг болно” хэмээн ярилаа.

Нэр дэвшигчдийн очсон сум бүрийн иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар цар тахал, хямралыг амжилттай давахын сацуу олон жил төрд бугшсан, нам дамнасан бүлэглэлтэй хүний, өөрийнгүй тууштай тэмцэж, баялгийн сангаас иргэдэд 1072 хувьцааны ногдол ашгийг хоёр удаа олгож, улс орны хэмжээнд хуримтлагдсан өрийг дарж, “хүнд хэцүү байна” гэж зовлон тоочилгүй далд эдийн засгаас хэн нэгний халаас руу ордог байсан их наядаар хэмжигдэх хөрөнгийг төсөвт төвлөрүүлж, цалин, тэтгэврийн оновчтой бодлогын үр дүн нь хөдөөгийн малчдад шууд хүрч байгаа талаар иргэд ярьж байлаа. 

Ерөнхий сайдаар ахлуулсан МАН-аас нэр дэвшиж байгаа долоон хүнийг багаар нь бүтэн дэмжихээ Уулбаян, Түвшинширээ, Галшар сумынхан илэрхийлж, сонгуулийн сурталчилгаанд нь амжилт хүслээ.  

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе1 секундын өмнө

Баруун бүсийн хөгжлийг түүчээлэх “Морьтой Аравт”-ыг иргэ...

Улстөр нийгэм2 цаг 36 минут

Бор-Өндөрчүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, өндрөөр үнэлүүлэв

Улстөр нийгэм2 цаг 38 минут

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ их, дээд сургуулийн эрдэмтэ...

Улстөр нийгэм2 цаг 41 минут

Зүүн бүсэд 50 гаруй хоршоонд таван тэрбум төгрөгийн санхүүжилт олгоо...

Улстөр нийгэм2 цаг 43 минут

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Багш-Ирээдүй-Хөгжил&...

Улстөр нийгэм2024/06/15

Нэр дэвшигчид Орхон, Шарын гол, Хонгор сумын иргэдэд мөрийн хөтөлбөр...

Улстөр нийгэм2024/06/15

Д.Амарбаясгалан: Богино хугацаанд түүхий эдийг эргэлтэд оруулахын ту...

Улстөр нийгэм2024/06/15

МАН-аас СХД-т нэр дэвшигчид Жаргалант тосгоны иргэдтэй уулзлаа

Улстөр нийгэм2024/06/15

Авлигын гинжин хэлхээг бүрэн таслахын тулд Ардын намаа сонгоно

Улстөр нийгэм2024/06/15

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэд бүтцийн салбарын инжене...

Санал болгох