Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Монголын цэргийн эмч нар 467 хүнд тусламж үйлчилгээ үзүүлээд байна

Огноо:

,

БНТУ-ын Хатай муж Антакья хотод дэлгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хээрийн эмнэлэг өчигдөр буюу 2 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар гэмтлийн болон бусад шалтгаантай нийт 66 иргэнд /8 хүүхэд/ тусламж үйлчилгээг үзүүллээ.

Мөн Турк Улсын Эрүүл мэндийн яамны гадаад харилцааны орлогч дарга Монгол Цэргийн хээрийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж, эмнэлгийн үйл ажиллагаанд амжилт хүссэн байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хээрийн эмнэлгийн бие бүрэлдэхүүн БНТУ-д үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш нийт 467 хүнд /56 хүүхэд/ эмнэлгийн анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлсэн байна гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.


Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан 1917 айл өрх байна

Огноо:

,

Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай штабаас 2024 оны зургаадугаар сарын 12-ны өдөр 21 аймгийн Онцгой комисстой цахимаар, 13-ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газар, 9 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга нартай уулзалт хийж, хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцаж, болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах талаар үүрэг чиглэл өгч ажилласан.

Үүргийн хэрэгжилтийн хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар холбогдох байгууллага, гамшгаас хамгаалах албадын төлөөллөөс бүрдсэн үер усны ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий Шуурхай штабыг 21 аймагт байгуулаад байна.

Нийслэлийн хэмжээнд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Налайх гэсэн 7 дүүргийн 24 хорооны нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан 1917 айл өрхөд аюулгүй байдлаа ханган эрсдэлтэй бүсээс нүүх мэдэгдэлийг давхардсан тоогоор 3052 удаа хүргүүлээд байна.

Түүнчлэн сууц өмчлөгчдийн холбоод, хувийн орон сууцны конторуудын удирдах бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулж, орон сууцны хорооллын аюулгүй байдлын дүрэм, норм стандартын хэрэгжилт, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдал хангах чиглэлээр зөвлөмж мэдээлэл хүргэн, нийтийн эзэмшлийн зам талбайд гал түймэр унтраах болон аврах ажиллагааг зохион байгуулахад тулгарч буй хүндрэл бэрхшээл, барилга байгууламжийн галын аюулгүй байдлын дүрэм, норм, стандартын хэрэгжилт, тулгамдсан асуудал, орон сууцны хорооллыг үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг чиглэл болгон ажиллаж байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийг түшиглэсэн “Оюутан цэрэг” сургалт эхэллээ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Оюутан цэрэг-2024” цэргийн мэргэжил олгох сургалт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн эхэллээ. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү сургалт нь нийслэлийн хэмжээнд ҮБХИС-ийн Шархад дахь Сургалтын төв болон Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвд зохион байгуулагдаж байгаа бол хөдөө, орон нутагт зарим Зэвсэгт хүчний ангиудыг түшиглэн бүсчилсэн хэлбэрээр явагдаж байна.  

Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвд Улаанбаатар хүрээний 16 их, дээд сургууль болон Дорнод, Хэнтий аймгийн оюутан залуусыг хүлээн авч, үндсэн сургалт бэлтгэлийг эхлүүлээд байна. Оюутан цэргүүдийг ирсэн даруйд нь зааварчилгаа хүргэж, энэхүү сургалтад хамрагдсанаар цэргийн 11 төрлийн мэргэжил эзэмшихээс гадна хувь хүний зохион байгуулалт, тэсвэр, хатуужил, бие бялдрын хөгжил гээд олон чадварыг олж авахыг зохион байгуулагчид онцолсон юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 28 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 6 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 520 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 180 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 340 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 50 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 15 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 28 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм1 цаг 11 минут

Шударга ёсны үзэл санаа, тэмцэлдээ үнэнч байхыг Ерөнхий сайд Л.Оюун-...

Улстөр нийгэм3 цаг 58 минут

Баянголын залуус гарааны бизнесийг дэмжих бодлогыг сайшааж байна

Улстөр нийгэм4 цаг 1 минут

“Ард түмэн нэгдмэл бас хүчтэйг харуулахын тулд дарханчууд та б...

Улстөр нийгэм7 цаг 42 минут

Баянзүрхчүүд МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд нэр дэвши...

Улстөр нийгэм7 цаг 47 минут

“Ард түмэн ялах уу, бүлэглэл ялах уу” гэдгийг сонгинохай...

Цаг үе8 цаг 57 минут

“Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийн бүтээн байгуула...

Цаг үе9 цаг 2 минут

Нөөцийн махны борлуулалт 64.1 хувьтай байна

Цаг үе9 цаг 6 минут

Улаанбаатарт зургаадугаар сарын 21-22-нд шилжих шөнө бороотой бөгөөд...

Шударга мэдээ9 цаг 8 минут

Үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан 1917 айл өрх байна

Шударга мэдээ9 цаг 10 минут

Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийг түшиглэсэн “Оюутан цэрэг&rdqu...

Санал болгох