Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Чунчин хотын авто тээврийн хяналт зохицуулалтын менежментийн туршлагаас судаллаа

Огноо:

,

Улаанбаатар хот цахим шилжилтийнхээ хүрээнд зам тээврийн салбарт RFID, авто зогсоолын нэгдсэн систем зэрэг технологийг нэвтрүүлж буй. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн удирдлагууд БНХАУ-ын Чунчин хотын авто тээврийн цахим платформын үйл ажиллагаа, авто зогсоолын менежменттэй танилцаж, туршлагаас нь судаллаа.

Чунчин хот зам тээврийн системээ бүрэн цахимжуулсан нь замын хөдөлгөөн, түгжрэл, тээврийн хэрэгслийн хяналтыг хялбаршуулсан байна. Тухайлбал, автомашинд дугаар олгох үедээ картын системийг нэвтрүүлэн, тээврийн хэрэгслийн талаарх бүх мэдээллийг нэгтгэн мэдээллийн сан үүсгэсэн аж. Ингэснээр эмнэлэг, сургууль, эсвэл олон нийтийн арга хэмжээнд очих үед картаар нь дамжуулан зогсоолыг нь хуваарилдаг зэргээр тулгамдсан асуудлыг шийдэж буй. Мөн даатгал, замын төлбөр зэргийг автомашинд олгосон картаар дамжуулан цахимаар төлөх боломж бүрдүүлсэн байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Зам тээврийн салбарыг цахимжуулах, тэр дундаа тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлэх ажил Улаанбаатарт эрчимтэй өрнөж байна. Энэ удаад бид нэвтрүүлж байгаа системдээ цаашид ямар хөгжүүлэлт хийх боломжтой вэ гэдгийг харж, сайн жишиг, оновчтой шийдлүүдтэй танилцлаа. 

Жишээлбэл, RFID системээр дамжуулаад авто замын ачаалал, түгжрэлийн мэдээллийг иргэдийн гар утсан дээр аппликейшнээр харуулж байна. Тэгэхээр хүмүүс энэ мэдээллийг харгалзаад замын хөдөлгөөнд оролцоно, улмаар түгжрэл буурна.

Өөрөөр хэлбэл, хүмүүс замын хөдөлгөөнд оролцохын өмнө мэдээлэл аваад, үүн дээрээ үндэслээд шийдвэр гаргаж байгаа юм. Ер нь RFID системийг нэвтрүүлснээр иргэдийн цаг завыг хэмнэх, стрессийг багасгах гээд амьдралын чанарт олон талаараа нөлөөлж байна хэмээв.

Чунчин хотын Хөрөнгө оруулалтын алтан карт мэдээллийн салбар групп ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал Зэн Шяан:

-Манай компани 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бид авто тээврийн цахим платформ, хяналт зохицуулалтын системийн үйлчилгээг  Засгийн газар, захиргааны байгууллагуудад үзүүлж байна. Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн талаарх бүхий л мэдээллийг нэгтгэсэн их өгөгдлийн платформыг үүсгэсэн.

Энэхүү өгөгдлийн санг ашиглаад өөр олон салбарын үйлчилгээг хүргэх боломж бүрдэж байна гэсэн үг хэмээсэн юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох