Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

“Гайхамшиг үзэгдэл” баримтат киноны нээлт өнөөдөр болно

Огноо:

,

Монголчуудын “Итгэлт хамба” хэмээн нэрийдэж заншсан буриадын Дашидоржи Итигэловичъ Итигэловын тухай өгүүлэх “Гайхамшигт үзэгдэл” баримтат киноны монгол орчуулгын нээлт 2023 оны нэгдүгээр сарын 31-ний мягмар гаргийн 11:00 цагт Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд болно.

Оросын нэрт кино найруулагч А.И.Верещагин Хамба лам Итгэлийн хүрээлэнгийн захиалгаар 2019 онд бүтээсэн “Гайхамшигт үзэгдэл” баримтат киног монгол хэлнээ орчуулан анх удаа олон нийтэд үзүүлэх юм.

Итгэлт хамба бол 19 дүгээр зууны сүүл болоод 20 зууны эхэн үеийн Буриад Монголын шашин соёлын төдийгүй төр, нийгмийн нэрт зүтгэлтэн хүн билээ. Уг баримтат кинонд Итгэлт хамба, түүний суудаг асан Тамчийн дацангийн намтар түүх хийгээд өдгөө Буриадын Иволгын хийдэд бунхалсан хамбын цогцост Оросын шүүх эмнэлгийн профессор эрдэмтэд шинжилгээ хийгээд гоц үзэгдэл болохыг хүлээн зөвшөөрсөн тухай өгүүлэх аж.

Түүнчлэн Японы нэрт бүжиг дэглээч Морихиро Ивата ламтны амьдралаас сэдэвлэн бүжгэн жүжиг дэглэсэн бөгөөд баримтат киноны найруулгад уг бүжгэн жүжгийн хэсгүүдийг ашиглан зохиомжилсон байна.  

Хамба лам Итгэлийн хүрээлэн нь “Итгэлт хамбын тайлагдашгүй нууц” сэдэвт үзэсгэлэнг ОХУ, АНУ, Монгол Улсад зохион байгуулж байжээ гэж Монгол Улсын Үндэсний номын сангаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Урлаг спорт

"Тамирчин багш 2023" арга хэмжээ зохион байгуулагдаж байна

Огноо:

,

Нийслэлийн мэргэжлийн багш нарыг спортын үйл ажиллагаанд өргөнөөр оролцуулах, нийтийн биеийн тамираар хичээллүүлж чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын ур чадвар, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нарын дунд уламжлал болгон зохиогддог "Тамирчин багш" тэмцээн 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.

Нийслэлийн Боловсролын газар, Монголын залуу багш нарын холбоотой хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн тэмцээнд судлагдахуун бүрээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид волейбол болон 3х3 сагсан бөмбөг төрлөөр өрсөлдөж байна.

"Тамирчин багш 2023" тэмцээнийг нээж нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Г.Мөнхбилэг, ҮБХИС-ийн тэргүүн дэд захирал, хурандаа н.Өлзийхуяг, ҮБХИС-ийн харьяа Тэмүүжин Өрлөг сургуулийн захирал, хурандаа Д.Бат-Эрдэнэ нар үг хэлж, баг тамирчдад амжилт хүслээ.

Тэмцээнд нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд болон нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нарын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн нийт 560 багш тамирчид оролцож байна гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Парис-2024”-д ажиллах сайн дурынхныг бүртгэж эхэллээ

Огноо:

,

“Парис-2024” зуны олимп болон паралимпын наадмын үеэр сайн дурын 45 мянган хүн ажиллана. Тэдгээр сайн дурын ажилтны бүртгэх ажлыг Зохион байгуулах хорооноос эхлүүлсэн байна.

Энэ оны тавдугаар сарын 3 хүртэл үргэлжэх тус бүртгэлд хамрагдахын тулд дараах гурван шаардлагыг хангасан байх шаардлагатай аж. Үүнд:

- 2024 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 18 нас хүрсэн байх,

- Франц, англи хэлний аль нэгээр ярьж чаддаг байх,

- 2024 оны долдугаар сарын 12-ноос есдүгээр сарын 10-ны хооронд дор хаяж 10 өдөр ажиллах боломжтой байх,

Хэрэв та эдгээр шаардлагыг хангаж байгаа, сайн дурын ажилтнаар өөрийгөө сориод үзэхийг хүсэж байвал https://www.paris2024.org/en/volunteers  хаягаар зочлон мэдээлэл авах боломжтой гэж зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэжээ.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Катар Улсын Доха хотноо “Welcome тo Mongolia” арга хэмжээг зохион байгууллаа

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газар 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарласан, мөн энэ онд Монгол, Катарын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Монгол Улсыг Катар Улсад сурталчлан таниулах зорилготой соёлын арга хэмжээг 2023 оны гуравдугаар сарын 6-ний өдөр Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайдын яам Монгол Улсын Гадаад харилцааны яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Катар Улсын соёл урлагийн сан “КАТАРА”-тай хамтран “Welcome to Mongolia” сэдвийн дор Доха хотноо зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээнд Монголын Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Э.Анхбаяр, “Queen model agency”-гийн загвар өмсөгчид, уран зураач С.Чулуунбаатар, М.Уламбаяр нар оролцож, Монголын ардын болоод орчин үеийн урлаг мөн дэлхийн сонгодог урлагийн номерууд болон байгаль, аж ахуйг харуулсан уран зургийн үзэсгэлэнг КАТАРА-гийн Драмын театрт толилууллаа.

Арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нээж хэлсэн үгэндээ Монгол, Катарын найрсаг сайн харилцаанд тулгуурлан хоёр орны хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт нэн ялангуяа иргэд хоорондын харилцаа, соёл, урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтой болж байгааг онцлон тэмдэглэв.

 Тоглолтыг КАТАРА соёлын сангийн удирдлага, Катарын Эмирийн ордон, Зөвлөлдөх зөвлөл /Парламент/, Гадаад хэргийн яамны төлөөлөл, Доха хотноо суугаа гадаад улс орнуудын Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын төлөөлөгчид болон катарын иргэд зэрэг 300 гаруй зочин үзэж сонирхсон бөгөөд  арга хэмжээний төгсгөлд КАТАРА соёлын сангийн дарга Др.Халид Аль-Сулайти Монголын урлагийн багийг 2030 онд Катар Улсад болох Азийн наадмын нээлтэд тоглохыг албан ёсоор урилаа гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе13 цаг 21 минут

ОБЕГ: Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж бай...

Цаг үе13 цаг 24 минут

ГССҮТ-ийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь мэс...

Улстөр нийгэм13 цаг 38 минут

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анх...

Улстөр нийгэм13 цаг 42 минут

Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх...

Урлаг спорт13 цаг 46 минут

"Тамирчин багш 2023" арга хэмжээ зохион байгуулагдаж байна...

Цаг үе13 цаг 49 минут

Хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн анхаралд!

Шударга мэдээ13 цаг 55 минут

Эзэнгүй нохой, муур устгах ажлын тарифыг шинэчлэв

Цаг үе14 цагын өмнө

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Цаг үе14 цаг 4 минут

ЦАГ АГААР: Өнөөдөр Увс, Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар цасан шуурга...

Цаг үе14 цаг 7 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ

Санал болгох