Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК мэдэгдэл гаргалаа

Огноо:

,

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 12 дугаар сарын 26, 27, 28, 30-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд хүлээн авахтай холбогдуулан урьдчилсан захиалгын эрэлт өндөр байгаа тул Сангийн яамнаас ирүүлсэн чиглэлийн дагуу захиалгын хуваарилалтыг дараах байдлаар хийхээр болсныг мэдэгдэж байна.

  1. Үнэт цаасны танилцулгад заасан стратегийн хөрөнгө оруулагчийн шаардлагыг хангасан хөрөнгө оруулагчдын урьдчилсан захиалгыг 2022 оны 12 сарын 26-ны 10:00 цагаас эхлэн 2022 оны 12 сарын 27-ны 18:00 хүртэл цаг хугацааны дарааллаар эхний 83 хүсэлтийг бүртгэж авах, ингэхдээ хамаарал бүхий этгээдүүдийн захиалгын хувь хэмжээг 5 хувь хүрэхгүй байх зарчмыг баримтлах;

  2. Урьдчилсан захиалгыг бүртгэхдээ стратегийн хөрөнгө оруулагчид тавигдах шаардлагыг хангасан эсэхийг шалгаж,  стратегийн хөрөнгө оруулагчаар орохыг мэдэгдсэн хүсэлтийн хамт хөрөнгө оруулалтын дүнг ҮЦТХТ-н данс, номинал данс, кастодионы дансанд байршуулсан баримтыг хавсаргах;

  3. Урьдчилсан захиалга авах хугацаа дууссан эсвэл эхний 83 хүсэлт бүртгэгдсэн нөхцөлд эдгээр урьдчилсан захиалгын дүнг хуваарилалт хийн, хамгийн багадаа 100,000,000 /нэг зуун сая/ төгрөг байхаар хуваарилж, хүсэлт ирүүлсэн стратегийн хөрөнгө оруулагч нарт мэдэгдэх;

  4. Санал болгож буй нийт хувьцааны 90 хүртэл хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 10 хувь буюу 11,915,760 ширхгээс доошгүй тооны хувьцааг жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад хуваарилах зарчмын хүрээнд жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын захиалгын үнийн дүнгээс хамаарч Монголын Хөрөнгийн Бирж болон үндсэн андеррайтер нар харилцан зөвшилцсөний үндсэнд стратегийн хөрөнгө оруулагчдад хуваарилах нийт хэмжээг санал болгож буй хувьцааны 70 хувь буюу 83,410,322 ширхэг хүртэл бууруулах, жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад хуваарилах хэмжээг санал болгож буй нийт хувьцааны 30 хувь буюу 35,747,281 ширхэг хүртэл нэмэгдүүлэх боломжтой байх;

  5. МХБ-ийн “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-ын дагуу жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын захиалгыг хувь тэнцүүлэн хуваарилах тохиолдолд 500 /таван зуу/ ширхэг буюу 50,000 /тавин мянга/ төгрөг хүртэлх үнийн дүн бүхий захиалгуудыг бүрэн биелүүлж, үлдсэн захиалгуудыг хувь тэнцүүлэх;

  6. Стратегийн хөрөнгө оруулагчид нь дараах хуулийн шаардлагыг хангасан байх

    1. “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт энэ хуульд заасны дагуу нээлттэй хувьцаат компани болсон төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.29-д заасан нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно”;

    2. “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 56.6 дахь хэсэгт заасны дагуу “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.5-д заасан улс төрд нөлөө бүхий этгээд, түүний хамаарал бүхий этгээд биржээр арилжаалах төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг эзэмшихийг хориглоно.”;

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа

Огноо:

,

МЭДЭГДЭЛ

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна.

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ашиглалтын талбай дахь олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд оршин суугаа иргэд, мал амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болзошгүй эрсдэлийг арилгах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;

2. Ашиглалтын болон хайгуулын талбайд үүссэн  ам цооног, ил уурхайн ухаш, нүх, шуудуу, хаягдлын байгууламж болон бусад аюултай хэсгийг хашаажуулах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр тоноглох, аюулгүй байдлыг хангах, ашиглалт дууссан болон эрсдэл бүхий талбайг үе шаттайгаар булж тэгшлэх;

3. Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлогоо баталж мөрдүүлэх, хүүхэдтэй холбоотой эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;

4. Энэхүү мэдэгдлийн хэрэгжилтийг зохион байгуулж, авсан арга хэмжээ, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны дотор  Нийслэлийн Байгаль орчны газарт тухай бүр ирүүлж ажиллах.

Мэдэгдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, олборлолтын үйл ажиллагааны аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагыг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдье. 

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

Огноо:

,

2026 оны зургаадугаар сарын 2-4-ний өдрүүдэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчдөд өвлүүлэхтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний 31 төвд зохион байгуулж байна. 
 
Иргэд өөрт байрлах нэг цэгийн үйлчилгээний төвд хандан хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээллийг авах боломжтой.
 
Мөн нотариатын үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд өв хүлээн авах ажлыг зохион байгуулна.
 
Мөн 2026 оны зургаадугаар сарын 3, 4-ний өдрүүдэд 21 аймгийн нэг цэгийн үйлчилгээний төвд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцааг өвлүүлэхтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх, өв хүлээн авах ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулна.
 
Иргэд дээрх өдрүүдэд хувьцаа, ногдол ашиг өвлүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой бөгөөд нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх ажил 2027 оны зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл буюу нэг жилийн хугацаанд үргэлжилнэ гэж Эрдэнэс Тавантолгой ХК-иас мэдээллээ. 
 
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ

Огноо:

,

2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ. 

“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм15 цаг 46 минут

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яа...

Цаг үе15 цаг 50 минут

Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг б...

Цаг үе15 цаг 54 минут

Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүд...

Улстөр нийгэм16 цаг 5 минут

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуу...

Цаг үе16 цаг 9 минут

Улаанбаатар хот БНСВУ-ын Нинь Бинь мужтай хамтын ажиллагаагаа өргөжү...

Шударга мэдээ16 цаг 16 минут

Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа

Улстөр нийгэм16 цаг 21 минут

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төсл...

Улстөр нийгэм16 цаг 23 минут

УИХ-ын онцгой бүрэн эрхийг бататгах хуулийг төслийг дэмжив

Цаг үе16 цаг 27 минут

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна

Цаг үе2026/06/04

Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтыг зургаадугаар сарын 15-нд бүр...

Санал болгох