Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэcнэ

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 07. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын Билгийн тооллын 10. Бархасвадь гараг. Шувуун хушуут одтой, таван шар мэнгэтэй шар бич өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Ус

Өдрийн наран 7 цаг 45 минутад мандан, 17 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн.

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэcнэ хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Чөлөөт цаг

Тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан 26 хүн дахин хар тамхи хэрэглэсэн нь тогтоогджээ

Огноо:

,

Нийслэл, дүүргийн хэмжээнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдэж, шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан 60 гаруй хүнийг Нийслэлийн прокурорын газраас гэнэтийн байдлаар шалгаж шинжилгээнд хамруулахад 26 хүн дээрх бодисыг хэрэглэсэн болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд тус газраас шинжилгээний дүнг үндэслэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүмүүсийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, Эрүүгийн хуульд заасан хорих ялаар солиулах ажлыг эхлүүлээд байна.

Нийслэлийн прокурорын газраас цаашид дээрх арга хэмжээг тогтмол зохион байгуулж, Прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж ажиллахад онцгой анхаарч байна.

Эх сурвалж: Нийслэлийн прокурорын газар

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

“Улаанбаатар” амьтны хүрээлэн

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан "Миний хот" сэдэвт хотын өнөөгийн аж амьдралтай холбоотой бичил контентуудыг та бүхэндээ цувралаар хүргэж байна.

Энэ хүрээнд эрхэлж буй ажил үйлсээрээ нийслэлийн иргэдэд үлгэр дуурайлал болж, хотын иргэдэд эерэг хандлагыг түгээж буй сайн жишээнүүдийг олон нийтэд сурталчлах зорилготой юм.

Эхний удаад бид нийслэлд 2017 онд үүд хаалгаа нээн, олон төрөл зүйлийн амьтдын сонирхол татсан үзмэрээрээ түмний нүдийг хужирлан хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хүүхэд залуусын танин мэдэхүйд  хувь нэмрээ оруулж буй  “УЛААНБААТАР” амьтны хүрээлэнгийн талаарх мэдээллээр бэлтгэн контентийг хүргэе.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

“Тогтвортой хөгжил ба оюуны соёлын өв” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна

Огноо:

,

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ШУА-ийн Философийн хүрээлэн,  ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гарагт Дэлхийн философийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жилийн Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан “Тогтвортой хөгжил ба оюуны соёлын өв” эрдэм шинжилгээний бага хурлыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд 9:00-14:00 цагт зохион байгуулахаар болжээ.

2015 онд НҮБ-ын дээд хэмжээний уулзалтаар Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг баталсан бөгөөд  2016 онд Монгол улсын их хурал “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийг баталсан. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд философичдын оролцоо нэн чухал бөгөөд философийн мэдлэг ухаан, арга, зарчмыг хэрэглэх шаардлага байгаа юм. Энэ хүрээнд уг эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь Монголын өнөөгийн нийгмийн бодит байдал, цаашдын тогтвортой хөгжлийн асуудлыг оюуны соёлын өв уламжлалын хүрээнд авч үзэн, тус чиглэлийн судалгаа шинжилгээний ажлыг хэлэлцүүлж, санал солилцон философийн ач холбогдлыг сурталчлан дэлгэрүүлэхэд оршиж байгаа аж.  

Хуралд доктор (Sc.D), профессор Д.Дашпүрэв “The Mongolian mind: principal ideas of Mongolian historiography”, доктор (Sc.D), профессор С.Дулам “Монголчуудын үндэсний ижилсэл-ондоошлын тэмдэг бэлгэдлийн судалгаа”, доктор (Sc.D), профессор А.Энхбаатар “Монгол дахь философийн хөгжил: индигенизаци” сэдвээр мөн доктор (Ph.D), профессор Б.Галиндэв, доктор (Sc.D), профессор С.Одхүү, доктор (Sc.D), профессор Ш.Ариунаа, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Д.Гоомарал Б.Шаравын бүтээлүүдийг бүтээлчээр тайлбарлах нь сэдэвт илтгэл, Монголын философийн холбооны ерөнхийлөгч доктор (Ph.D) Д.Гантөмөр Монголын оюун санааны тогтвортой хөгжлийн асуудалд зэрэг илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Хуралд тавигдах илтгэлүүд нь урлагийн философи, соёлын философи, ёс зүй, шашны философи, улс төрийн философи, хүний тухай философи, техникийн философи зэрэг философийн бүх чиглэлийг хамарч буй бөгөөд тогтвортой хөгжлийн асуудлыг философийн үүднээс шинжилж, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг Монголын оюуны соёлын үнэт зүйлс, үндэсний онцлог, сэтгэлгээний өв уламжлалдаа нийцүүлэн бүтээлчээр хэрэглэх боломж, арга замыг эрэлхийлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм. Хурлын үеэр тавигдсан илтгэлүүдийн эмхтгэлийг хэвлүүлж холбогдох байгууллагууд түгээхээр болсон байна.

Мөн хурлын үеэр хамтран зохион байгуулагч Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс “Монгол дарханы урлахуй ухааны дээжис” үзэсгэлэн дэлгэх бөгөөд энэ үйл ажиллагаатай зэрэгцэн “World Philosophy day -2019” нийгэм хүмүүнлэгийн ухааны номын хямдралтай худалдаа явагдаж өөр хоорондоо ном солилцох, бэлэглэх боломжтой байх юм.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох