Урлаг спорт
Нийслэлийн ойд зориулсан бөхийн барилдаан болно

Нийслэл Улаанбаатар хотын 383 жилийн ойн хүрээнд өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 28-нд дараах үйл ажиллагаанууд болно.
Үүнд:
Үүнд:
10:30 цагт: Central tower-ын урд - Нийслэлийн анхны шав тавьсан "Мэлхийт" хөшөө, "Монголын нууц товчоо"-нд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ
11:30 цагт: Сүхбаатарын талбайд - Монгол Улсын Төрийн далбаа, нийслэлийн тугийг мандуулах, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ
12:00 цагт: Бөхийн өргөөнд - Нийслэлийн ойд зориулсан бөхийн барилдаан
15:00 цагт: Соёлын төв өргөөнд - Нийслэлийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт тус тус болно.
11:30 цагт: Сүхбаатарын талбайд - Монгол Улсын Төрийн далбаа, нийслэлийн тугийг мандуулах, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ
12:00 цагт: Бөхийн өргөөнд - Нийслэлийн ойд зориулсан бөхийн барилдаан
15:00 цагт: Соёлын төв өргөөнд - Нийслэлийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт тус тус болно.
Урлаг спорт
Улс тунхагласны ойн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ
Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 99 жилийн ойн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Вайт лайк” ХХК, “Молор трейд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ үзүүрлэв.
Дөрөвт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “АПУ” ХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном, Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таруугийн Таван Улиас” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарлаа.
Наймд улсын өсөх идэр начин Э.Даш, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан Ш.Отгонтөгс, цэргийн арслан Б.Өлзийсайхан нар үлдэв.
Дараагийн барилдаан 2023 оны 12 дугаар сарын 01-нд “АЛТАН ЦОМ”-ын төлөөх хэсгийн барилдаануудаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Урлаг спорт
Монгол, Тува хүүхдүүдийн дунд халз барилдаан болно
Монголын үндэсний бөхийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Тува улсын өсвөрийн шилдэг бөхчүүд Монголын өсвөр бөхчүүдтэй барилдахаар хүрэлцэн ирлээ.
Хоёр улсын хүүхдийн багийн халз барилдаан 2023 оны 11-р сарын 19-ний Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааны хоёрын давааны дараа болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Урлаг спорт
Бямба гарагт хүчит 128 бөх барилдана
“Нээлттэй Сэлэнгэ” үйл ажиллагаанд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно. Барилдаан 11 дүгээр сарын 18-ны Бямба гарагийн 11:00 цагт болох аж.
Барилдах бөхчүүдийг 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.
Сэтгэгдэл