Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулсантай холбогдуулан мэдээлэл хийлээ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болж, 2019 оны 10 дугаар сарын 29-нээс 30-нд шилжих шөнө ТЕГ-аас явуулсан гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээлэл сонслоо.

БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулсантай холбогдуулан тагнуул, цагдаагийн байгууллагын удирдлагын мэдээллийг сонсов. Дээрх байгууллагууд өнгөрсөн наймдугаар сараас үүнийг хяналтандаа авсан бөгөөд аль болох богино хугацаанд шалгаж дуусгахаар ажиллаж байна.

БНХАУ-ын иргэд аялал жуулчлал, бизнес эрхлэх визээр 20-30-аараа хил нэвтэрч орж ирсэн. Тэднийг шууд хорих боломжгүй учир байрлаж байсан буудалд нь байлгаж байна. Хууль хяналтын байгууллага хэргийг зохион байгуулсан Монгол Улсын нэг, БНХАУ-ын дөрвөн иргэнийг баривчлан саатуулжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Чөлөөт цаг

ЖДҮ эрхлэгчид нэгдэн “Coop” хамтын дэлгүүрээ нээлээ

Огноо:

,

Монголын жижиг дунд үйлдвэр эрхлэгч компаниуд нэгдэн “Coop” хамтын дэлгүүр байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Уг арга хэмжээнд ЖДҮ-ийг дэмжин ажилладаг УИХ-ын гишүүн, ЖДҮ-ийг хөгжүүлэх дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ оролцож, үг хэлсэн байна.

Гадаадын орнуудын жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, фермерүүд нэгдэж “Coop story” буюу хамтын нэрийн дэлгүүрийг байгуулж, өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд үйлдвэрийн үнээр хүргэдэг туршлага байдаг ажээ. Энэ жишиг дагуу монголын жижиг дунд үйлдвэрлэгчид нэгдэн өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд сурталчлах, үйлдвэрийн үнээр борлуулах цэг болох дээрх хамтын дэлгүүрээ нээж байгаа юм байна. Санаачлагчид хамтын нэрийн дэлгүүрийг дотооддоо дэлгэрүүлэх, хэрэглэгчдэд үйлдвэрийн үнээр хүргэх, гадаад зах зээлд хамтын бараа бүтээгдэхүүнээ гаргах зэрэг олон зорилго тавьжээ.

 

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

БНСУ-ын Пусан хотод зорчих иргэдийн анхааралд

Огноо:

,

“АСЕАН-БНСУ”-ын дээд хэмжээний уулзалт 2019 оны 11 дүгээр сарын 25-26-ны өдөр Пусан хотноо болно. Уг арга хэмжээний аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, харуул хамгаалалтын байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах тухай мэдээллийг тус Консулын газар ирүүлээд байна.

Иймд дээрх өдрүүдэд хувийн болон ажлын шугамаар Пусан хотод зорчих иргэд Та бүхэн паспорт, бичиг баримтаа биедээ авч явахыг анхааруулж байна.

МОНГОЛ УЛСААС БНСУ-ЫН ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнодын баруун хэсгээр цасан шуурга шуурна

Огноо:

,

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнодын баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, говь, тал хээрийн бүс нутгаар хүчтэй салхитай байхыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 11 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр  хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр 11-16 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 12-14 хэм хүйтэн байна.

2019 оны 11 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

23, 26-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 23, 26-нд говь, талын нутгаар, 25-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох