Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

“Чингис хаан” музей энэ сарын 13-наас олон нийтэд үйлчилж эхэлнэ

Огноо:

,

Хүннү гүрний үеэс XX зууны эхэн үеийг хүртэлх Монголын хаад язгууртнууд, нүүдэлчин монголчуудын түүхийг харуулсан Их Эзэн Чингис хааны музейн нээлт 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр боллоо.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцлоо.

“Чингис хаан” музей байгуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар 2019 оны долдугаар сарын 3-ны 280 дугаар тогтоолоор гаргасан бөгөөд энэхүү бүтээн байгуулалт нь сүүлийн 30 жилд Монголын нийгэм, соёлын салбарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт болж байна. Мөн монголчууд бидний хувьд эх орон, өвөг дээдэс, үүх түүх, үнэт зүйлсээрээ бахархах, хойч үедээ өв соёлоо уламжлан үлдээх, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм.

“Чингис хаан” музей нь 2000 жилийн түүхэн дэх Монголын хаад язгууртан, нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан төрт ёсны томоохон музей гэдгээрээ онцлог. 12 мянга орчим үзмэртэй, 93 хувь нь эх үзмэр бол үлдсэн нь 10 улсын номын сан, музейн архив дахь эд өлгийн зүйлсийн хуулбар уран бүтээл юм.

Бүтээн байгуулалтын хувьд олон улсын стандартад бүрэн нийцсэнээрээ “Чингис хаан” музей Монголын музейн салбарт жишиг болж байна. Энд орчин үеийн технологийн дэвшлийг ашигласан анимейшн, интерактив, QR, VR нэвтрүүлсэн. Дурсгал бүр QR кодтой байх бөгөөд үзэгчид гар утсаараа тус кодыг уншуулан монгол, англи, орос хэлээр нэмэлт тайлбар авах боломжтой ажээ.

“Чингис хаан” музей 2022 оны аравдугаар сарын 13-наас олон нийтэд үйлчилж эхэлнэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Урлаг спорт

Д.Цолмон пара туялзуур сэлэмний Ази тивийн хүрэл медалийн болзол хангалаа

Огноо:

,

Тайланд улсад ᠋пара туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрхийн оноо олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч М.Мөнхтулга, Б.Гэрэлмаа нарын удирдлага дор эрэгтэй дөрөв, эмэгтэй гурван тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн ангилалд Дамбийбалжирын Цолмон хүрэл медалийн төлөөх тулаанд Хонгконгийн тамирчныг (13:10) буулган авснаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн болзол хангалаа.

Түүний энэ амжилт Монголын пара туялзуур сэлэмний спортын түүхэн дэх Ази тивийн анхны медаль. Тэрбээр удахгүй мөнгөн медалийн төлөө Тайландын домогт тамирчин, паралимп, ДАШТ, Азийн АШТ-ий алтан медальт Жианатай тулалдана.

Д.Цолмон өнгөрсөн онд БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны паралимпын наадамд ялалт байгуулсан анхны монгол тамирчин болж байсан ба туялзуур сэлэмний спортоор тав дахь жилдээ хичээллэж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

Огноо:

,

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд Соёлын төв өргөөнд болох гэж байна. Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж буй энэхүү тэмцээнд Орос, Казакстан, Америк, Сингапур, Солонгос, Монгол, Япон, Эстони, Хятад, Филиппин Улсын зэрэг олон улсын шилдэг бүжигчид оролцох юм.

Тэмцээний хөтөлбөр:

  • 04.22-нд: Нээлтийн тоглолт;
  • 04.23, 24, 25-нд: Сонгодог урлагийн тэмцээн;
  • 04.26, 27, 28-нд: Этник болон контемпорари бүжгийн тэмцээн;
  • 04.29-нд: Хаалтын буюу “Гала” тоглолт.

Гала тоглолтод:

  • Казакстан Улсын Астана операгийн тэргүүн гоцлооч, дэлхийн од Бахтияар Адамжан;
  • ОХУ-ын Большой театрын тэргүүн гоцлооч, дэлхийн од Элизавета Кокорева;
  • ОХУ-ын Красноярск хотын Годенкогийн нэрэмжит Бүжгийн Эрдмийн Чуулгын гоцлол;
  • Филиппин Улсын шилдэг бүжигчин, “DPP Dance” театрын захирал Мариахао;
  • Филиппин Улсын “DPP Dance” театрын бүжиг дэглээч, гоцлооч Акира Лидиа Абао зэрэг бүжгийн урлагийн одууд оролцоно.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа

Огноо:

,

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, улс орноо олон улсад сурталчлан таниулахад онцгой хувь нэмэр оруулж буйг үнэлэн өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia” элчээр өргөмжилж, батламжийг гардууллаа.  
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилт үзүүлж байгаа үндэсний шигшээ багийн тамирчдад баяр хүргээд хүүхэд, залууст үлгэр дууриал, итгэл найдвар, хүч өгч, дэлхий дахинд улс орноо сурталчлан таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулж буйд нь талархал илэрхийллээ.
Сагсан бөмбөгийн 3x3 үндэсний шигшээ баг  тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм.
 
Өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia” элч өргөмжлөлийг өмнө нь АНУ-ын Дейтоны Их сургуулийн оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин Шарамжамцын Энхийн-Од, Хүннү рок “The Hu” хамтлаг, Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Ганбаатарын Ариунбаатар нарт хүртээж байсан юм.

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох