Цаг үе
Улаанбуудайн хураалт 42.1 хувьтай үргэлжилж байна

Ургац хураалтын явц өнөөдрийн байдлаар 151.3 мянган га-гаас 170.9 мянган тонн үр тариа, үүнээс 138.6 мянган га-гаас 162.6 мянган тонн улаанбуудай, 17.0 мянган га-гаас 178.4 мянган тонн төмс, 8.0 мянган га-гаас 88.1 мянган тонн хүнсний ногоо, 17.5 мянган га-гаас 42.4 мянган тонн тэжээлийн ургамал, 23.7 мянган га-гаас 12.0 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.
Улаанбуудайн хураалт 42.1, төмс 85.9, хүнсний ногоо 72.2, тэжээл 25.6, тосны ургамал 20.6 хувьтай тус тус үргэлжилж байна.
10 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 10-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 9-нд өдөртөө бага зэрэг дулаарна.
Ургацын штаб
Цаг үе
Зудын эрсдэлийн үнэлгээгээр 12 аймгийн 30 суманд цагаан зудтай байна
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 12 аймгийн 30 суманд цагаан зудтай, 12 аймгийн 48 сум цагаанаар зудархуу байна.
Тодруулбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Өндөрхангай, Говь-Алтайн Баян-Уул, Завханы Тэс, Цэцэн-Уул, Баянтэс, Архангайн Цэцэрлэг, Булганы Могод, Гурванбулаг, Баяннуур, Төвийн Эрдэнэсант, Дорноговийн Дэлгэрэх, Айраг, Алтанширээ, Дундговийн Өлзийт, Хэнтийн Дархан, Галшар, Өндөрхаан, Сүхбаатарын Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан, Мөнххаанд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн.
Харин Увсын Наранбулаг, Тэс, Говь-Алтайн Хөхморьт, Тайшир, Жаргалант, Завханы Завханмандал, Тэс, Сантмаргац, Баянхайрхан, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Тосонцэнгэл, Архангайн Төвшрүүлэх, Жаргалант, Хангай, Цахир, Эрдэнэмандал, Тариат, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант, Булганы Дашинчилэн, Рашаант, Хишиг-Өндөр, Төвийн Өндөрширээт, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Лүн, Бүрэн, Улаанбаатарын Багануур, Дорноговийн Хөвсгөл, Иххэт, Өмнөговийн Манлай, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт, Жаргалтхаан, Өлзийт, Баян-Овоо, Сүхбаатарын Онгон, Сүхбаатар, Баруун-Урт, Дарьганга, Асгат, Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Дорнодын Халхгол, Сэргэлэн, Гурванзагалд цагаанаар зудархуу байдалтай байна.
Цаг үе
Иргэд, малчид, тээвэрчдийн анхааралд!
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 04-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 05-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөгөөг дагахыг анхааруулж байна.
Сэтгэгдэл